July 17, 2008




Each morning, when I wake up, I see this view... Used MS paint to draw. Haha. A bit crappy, but compared to the time spent, it is a masterpiece. :)

Posted on Thursday, July 17, 2008 by Amar Baatartsogt

No comments

July 15, 2008


Нүдээ аниад арав хүртэл тоол гэлээ. Нэг....Хоёр....Гурав....Дөрөв.... Буун дуу чангаар тас хийх нь сонсогдов. ....Тав.... Энэ юу байж болох вэ? Юун буун дуу вэ гэж гайхан бодов. Нүдээ нээмээр байсан ч тэсээд тоолж дуусгахаар шийдэв. ....Зургаа.... Түүнийг минь буудчихсан байвал яанаа гэж айдас төрлөө. Арай үгүй байлгүй дээ. Хэн буудах юм бэ, хорхойд ч хоргүй амьтан юмсан. Харин одоо нүдээ нээхээс би айж эхэллээ. ....Долоо.... Өмнө нь ийм их айдаст автаж байсангүй. Хамаг биений хүйтэн хөлс асгарах шиг болоод нуруулуу хүйт даагаад явчлаа. Би чичирч байлаа. ....Найм.... Арав хүртэл тоолох ийм удаан гэж мэдэж явсангүй. Цаг хугацаа яг л зогсцон юм шиг, мөч бүхэн жил, арван жил, бүр зуун жил шиг урт санагдлаа. Ямар аймаар юм бэ. ....Ес.... Хэн нэгний наашаа алхах хөлийн чимээ сонсогдов. Энэ хэн байж болох вэ хэмээн бодлоо. Одоо намайг бас арай алахаар ирж байгаам биш биз гэсэн бодол толгойд зурсхийн орж ирлээ. Ээжээ... ....Арав.... Чив чимээгүй болов. Хажууд хүний зөөлөн амьсгалах нь сонсогдов. Алгуурхнаар нүдээ нээлээ. За алив явъя гэж тэр минь хэлээд машины зүг алхлаа. Би тэр шөнө юу болсныг хэзээ ч харин асууж зүрхлээгүйм.

Posted on Tuesday, July 15, 2008 by Amar Baatartsogt

No comments

Ямар нэг юм бичмээр санагдаад. Тэгээд суусан чинь юу ч гарч ирдэггүй. Ядарч байгаагаа сая л мэдэв. Өнөөдөр урт өдөр байлаа. Маргааш ч гэсэн бас урт өдөр байх болно. Явах дөхсөөр л байдаг. Хэлж амалсан зүйлсээсээ юуг нь ч бүтээгээгүй, өдөр хоног нэг нэг явсаар. Хурдан юм аа.

Posted on Tuesday, July 15, 2008 by Amar Baatartsogt

No comments

July 13, 2008

Өвсний толгой бага зэрэг намилзан хөдлөхийг би анзаарч хэвтлээ. Бодвол жоохон сэвшээ салхи байгаа бололтой. Надад бол мэдрэгдэх юм байсангүй. Дээрээс аяархан төөнөх оройн нар, өдөржин наранд халсан хангай дэлхийн бүлээхэн хөрс, хажууд хөөрнөлдөх хөгшидийн бүдэгхэн дуу энэ бүгд нийлээд тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Бодвол энэ бүгдтэй сэвшээ салхины намуухан дуу, зөөлхөн илбээ аяандаа нийлж холилдоод миний баяслыг улам төрүүлж байсан биз. Нэгэн үгээр хэлэхэд байгал дэлхий, хүн ард нь бүгд дэндүү сайхан зохилдсон наадмын налгар өдөр дуусч байгаа нь энэ.

Миний бие эх дэлхийнхээ гоо сайхныг сэтгэл зүрх таван мэдрэхүйгээрээ мэдрэхийн зэрэгцээ саяны наадмын хоёр хоногт нэлээд юм бодож тунгаан суух зав гарлаа. Надад садаа болох хэн ч байхгүй, байсан ч байж магадгүй, гэхдээ бодлын гүн ертөнцөд аль хэдийн нэвтрэн орсон байсан учир эргэн тойрноо анзааралгүй хэвтэж байгаа нь тэр.

Өмнөх өдөр нь ээждээ загинуулаад гоморхож байснаа санаад хөх инээд хүрэх шиг болов. Одоо яаж ч бодоод ээж зөв юм хэлж байсан байна гэхээс өөр дүгнэлтэнд хүрэх боломж байхгүй. Хэхэ. За тэр яахав. Би өөрийнхөө тухай бодож хэвтлээ. Би ер нь их өөдрөг үзэлтэй хүн. Түүнээсээ болоод алдах явдал багагүй л байдаг. Юм бүхнийг бүтнэ болно гэж санана. Мэдээж хэрэг амьдралд санаснаар болохгүй, бүтэхгүй юм захаас эхлүүлээд хаа мундахав. Наанаа их залхуу, юманд туйлбаргүй, тэвчээр муутай юм шиг хэрнээ яг хичээгээд, өөрөө хүсээд оролдоод явахаар над шиг хүлээцтэй, тэвчээртэй хүн цөөхөн байх. Би ихэвчлэн юу хүсэж байгаагаа мэддэг, заримдаа л хэт туйлширдаг болохоос. Энэ мэдээж айлын ганц эрх хүүхдийн гэм нь биш зан нь бололтой. Би өөрийгөө одоо болтол үүлэн хөх чөлөөнд дэрвэж, дураараа нисэж яваа шувуу юм байна гэж төсөөллөө. Тээр дээрээс бүгд л өчүүхэн харагдана. Газар буугаад ирэхээр аврага том уул хад, ус шанд хүртэл нэг л сэтгэлд багтаад явчихна. Би ийм л хүндээ. Том том юм миний сэтгэлд жижигхэн шүдэнзний мод энээ тэрээхэн шиг зовох юмгүй багтахчихдаг. Бодвол юм их мөрөөдөх дуртайх минь юм байлгүй. Хүн амьдралд юу эс тохиолдохов. Хайр дурлал, атаа хорсол, үзэн ядалт, ухаарал, үерхэл нөхөрлөл бүхнийг дагуулсан олон ч хүн өдөр болгон гудамжинд чамтай зөрөн өнгөрнө. Хүн харин эдгээр хүмүүсээс өөртөө хэрэгтэй таарах тохирох хүнийг олж харж чаддаг байвал амжилтанд бүхий л утгаараа хүрнэ гэж би боддог. Би өөрийгөө хүнийг танихдаа харин чиг муугүй гэж үздэг нэгэн билээ. Үүгээрээ би өөрийгөө амжилттай хүн гэж хэлэх гээгүй. Гэхдээ би өөрийгөө аз жаргалтай хүн гэж хэлнэ. Надад ямар ч хэцүү үе тулгарсан амьдралын аз жаргалыг ямар нэгэн байдлаар хүлээж авч, ташааж би чаддаг. Би амьд яваадаа л наад зах нь өөрийгөө аз жаргалтайд тооцдог. Би бас өөртөө нэлээдгүй итгэлтэй нэгэн. Юу ч чадахгүй байж. Энэ магадгүй миний дутагдал, мөнхүү сайн тал байх. Намайг сайн мэддэг хүмүүс ч гэсэн миний дотор хичнээн сэтгэлийн хөдөлгөөнтэй, жоохон хүүхэд шиг, амархан гомддог, амархан баярладаг хүн байдгийг мэддэгүй юм шиг надад санагдана. Өрөвчхөн, тусч, бүгдийг гомдоохгүй хайрлаж чаддаг, хэнийг ч гэсэн зовлонгүйхэн уучилчихдаг тийм л хүн юм шиг бодоод байхад. Гэвч надад дутагдал дэндүү олон. Хувиа хичээсэн багын зан маань одоо хүртэл арилахгүй л явна. Заримдаа заримдаа ил гараад байдаг юм шиг байгаа юм. Түрүүн дурьдсан тэвчээргүй зан байна. Цаг барьдаггүй, юмыг хойш нь тавьдаг, залхуу, хэрэгтэй юман дээр зориг гаргаж чаддаггүй, дэндүү их, бүр дэндүү их юм боддог, их санадаг гээд тоочоод байвал дуусахгүй биз. Иймэрхүү зүйлийг бодож хэвттэл нар нэлээд буугаад оройн жавар ороод ирэв. Гэртээ орж дулаан хувцас авахаар бослоо.

Posted on Sunday, July 13, 2008 by Amar Baatartsogt

No comments

July 11, 2008



Хутгаар хэрэв хэн нэгнийг зүсвэл шарх нь тэгээд л аниж орхино. Харин үгээр хүнийг хутгалвал хэцүүхэн юм шиг. Тийм шарх л харин анихад хэцүү байдаг юм. Хүний хамгийн эмзэг цэг болох зүрх сэтгэлийг үгээр хутгалж орхивол тэгээд л "конец". Үгүй ер нь бодоод байсан чинь хутгаар ч байсан бас л "конец"-лдоо. Аргагүй л эмзэг газар юм даа.
Би тэр эмзэг цэгээ хэт бусдад нээлттэй байлгадгаас анхнаасаа л наад зах нь элдэв шороо тоос наалдаад салдаггүй байсийм. Харин нэгэн өдөр хадаас зоогдчихсон харамсалтай явдал болсон. Авах гээд авч чаддаггүй, дэндүү их өвдөөд болдоггүй. Би эмчид очиж зүрхлээгүй юм. Айснаасаа тэр. Хамаагүй оролдвол үхчихнэ гэж бодсондоо тэр. Угаасаа таньдаг эмч ч байсангүй. Нэлээд ч удаан тэр чигээрээ явлаа тэгээд. Өвчин нь бүр сүүлдээ дийлдэхээ байгаад, үхвэл ч үхэг яавал ч яаг хэмээн зориг шулууддаг юм байна. Суглах гэж үзлээ. Яааааяааааяаааа! хэмээн орилох дуу корридороор дүүрэн цуурайтав. Яах учраа бараад гайхан сууж байтал нэгэн мэргэн санаа толгойд ороод ирлээ. Удаан, алгуурхнаар татаад үзвэд гайгүй байх гэж бодлоо. Туршаад үзэв. Болж байна шүү. Тэр нэг хадаасыг тэгээд сугалах ч гэж зөндөө удсандаа. Дахиад алтан наран тэнгэрт мандлаа. Би чадлаа, сугалан авч. Ингээд боллоо гэтэл бас болсонгүйээ. Зүрхнийхээ голд нээх том хар нүхтэй хоцров. Цус маш багаар шүүрэн гарна. Шарх нь яваандаа аних байх гэж санаад би хүлээв. Огт анихгүй ч байгаам уу, дэндүү удаан аниад ч байгаам уу бүү мэд, ямар ч өөрчлөлт үл мэдэгдэнэ. Гайхалтай!, би зүрхэндээ тэгээд л нүхтэй болчихов. Ядахдаа л харахад муухай гэж санаад бөглөх гэж оролдов. Олон ч төрлийн нөхөөс тавьж үзлээ, нэмэр алга. Хадаасны шарх нь гаднаас үл харагдавч өөрт илт мэдрэгдэнэ. Зүгээр л олон давхар нөхөөс байгаагаас цаашгүй. Нүх нь хэвээрээ. Тэр нүхтэй зүрх нэгэн цагт бүтэн байсан гэдгийг дурсан санахаас өөр зам үлдсэнгүй. Би ядахдаа сорвитой ч хамаагүй эдгээчихмээр байдаг. Тэгтэл бас тийм юм байдаг гэнээ, дам яриагаар сонсоход. Хайр гэдэг юмийг олоод авчихвал ямар ч шархтай зүрх эдгэдэг гэнэ. Нүх нь битүүрдэг гэнэ. Мундаг ернөдөг юм байх. Цаг хугацааны ширүүн урсгалд нэгэн цагт ингэж явсан хэмээх таних тэмдэг төдий өчүүхэн сорви л үлдээдэг гэнэ. Тийм нөхөөсийг нь даан ч би хаанаас олохоо мэдэхгүйм харамсалтай нь. Хүмүүс өөрөө чамд ирдгээс биш чи хайж олдог эд бишээ гэж нэг л шоолсон байдалтай хэлцгээнэ. Ямар ч хачин хорвоовдээ. Үүнийг сонсоод өөрийн эрхгүй миний бие "Одоо тэгээд л би, хүлээгээд л суугаад байх хэрэг үү?" хэмээн бодоод уртаар шүүрс алдлаа.

2008-07-11

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

Ерээд оны эхээр гэнэт тэмээний тавхай vнэ орлоо. Тавхайны vнэ бvтэн тэмээнээсээ vнэтэй болж. Олон ч тэмээ тавхайнаасаа болж тэнгэрт халилаа. Гэхдээ хэн ч тавхайг нь аваад бусдыг нь хаяж байсангvй.

Дэлгvvрт давснаас єєр юмгvй болсон тэр vед монголчууд малын буянаар єлсєж vхэлгvй тэр хvнд vеийг давсан, тэмээний мах энд их vvрэг гvйцэтгэсэн. Харин тавхай яагаад vнэ хvрэх болов? Монголын тэ­мээг устгах Бээжингийн тєлєвлєгєє гэнэ. Тэмээг нь устгаад дараа нь хvнийг нь хvйс тэмтрэх зорилготой гэнэ. Тэмээгvй болчихвол Монгол Улс сєнєх гэнэ. Тэмээгvй Монгол гэдэг тайган эр л гэсэн vг. Ингээд “Тэмээ хамгаалах хууль” УИХ-аар батлагдан гарлаа.

Тэмээний тухай олон ном гарав. Тэмээ бол тэнгэрийн амьтан. Монголын тэмээ аврагдлаа. Хятадын хорон муу санаа дарагдав. Тэмээн тавхай vнэ хvрэхээ болив. Тєр ард тvмний хамтын сэрэмж монгол гентэй монгол тэмээгээ аварлаа.

Vнэндээ юу болсон бэ? Ємнєд Хятадад тансаг хоолны найрлагад баавгайн тавхай ордог аж. Хонконгод бvр их vнэтэй. Хойд Хятадын хэдэн сайн гар тэмээн тавхайг баавгайнх гэж хэлээд баахныг тийш нь зарчиж. Цаадуул нь мэдсэнгvй. Тэгэнгvvт давраад Монгол, Євєр Мон­голоос тэмээн тавхай vнэ хvргэн авч хулхидаж гарлаа. Жил бололгvй баригджээ. Тэмээн тавхайг хэн ч тоохоо болив. Ийм л юм болж дээ.

Гадаадын хєрєнгє оруулагчдын эсрэг нийтийн хийрхэл давамгайлаад гурван жил боллоо. Шалтгаан нь байгалийн эрдэс тvvхий эд гэнэт vнэд орсноос болсон хэрэг. Хэн нь илvv эх оронч вэ гэдэг нийтийн тэмцэл єрнєв. Эх оронч гэдэг цол бол Сvхбаатарын одонгоос ч илvv гоё чимэг. Би л дутчих вий гэсэн шиг цангатлаа уралдан орилолдов. Ерєєсєє байгалийн баялгаа ашиглахаа болиод хойд vедээ vлдээе, ингэхийн тулд єнєєдєртєє цємєєрєє єлсєж vхэцгээе, яадгийм гэсэн уриа хамгийн мундаг эх оронч лоозонгоор тодрон тэргvvлж байв. Ялангуяа Хойд Америкийн хєрєнгє оруулагчдыг эцэж vхтлээ хараацгаав. Хєрєнгє оруулалт хийхэд хуулийн таатай орчноор гайгvйд тооцогдож байсан Монгол энэхvv гурван жил vргэлжилсэн хийрхлийн шанд хєрєнгєє оруулбал хамгийн аюултай гурван орны тоонд орж “сэрэмжлэгтvн” гэсэн хаягтай болж орхилоо. Хятад, Оросоос єєр орон айгаад ойртохоо больж буй хэрэг.

Дэд бvтэцгvй, далайгаас хол орны тvvхий эд тєдийлєн тоогддоггvй. Энэ дэлхий эрдэс баялгаар халгиж цалгиж байгаа, олдворлолтын аль єртєг багатайг нь сорчилж хэрэглэдэг учир жанцантай. Таван толгойн коксжих нvvрсний ордыг нээгээд 45 жил болж буй боловч хамтарч ашиглах саналыг хэн ч хvлээж авч байгаагvй. Далаад оны дундуур Румын нэг сонирхсноо тээврийн зардал нь ашиглалтаасаа 10 дахин их байна гэж тооцоолоод “тvй” гээд орхижээ. Наяад оны дундуур Хойд Солонгос бас нэг сонирхов. Ким Ир Сэнийг панаалдах гэж хамаг ураа гаргасан боловч євгєн дарангуйлагч єєрийн мэргэжилтнvvдтэй хєєрєлдєєд “ашиггvй” гэсэн дvгнэлт гаргажээ. Ерээд оны дундуур Австралийн “Би Эйч Пи” хэмээх аврага компани хайгуулын лицензийг нь аваад хоёр жил судалж vзээд бас л “тvй чоорт” гээд буцааж єгєєд шилээ харуулсан.

Монголын байгалийн баялаг газар зvйн утгаасаа болж зєвхєн Хятадын зах зээлд борлогдох нигуртай. Оросын Сибирь баялаг худалдан авах биш харин экспортлох єрсєлдєгч. Дэлхийн зах зээл дээр тvvхий эдийн vнэ єсєєд ирэхээр байгалийн баялгаас улам бvр хараат болж, эрчим хvчний єлсгєлєнд орж буй Хятадын єсєн нэмэгдэх хэрэгцээнээс болж Монголын баялгийн vнэ єснє. Монголын vнэ хvрч буй баялгийг ашиглаж боловсруулж Хятадуудад худалдах сонирхол дэлхийн том компаниудад vvсэх нь ойлгомжтой. Энэ талаар хамгийн туршлагатай, хєрєнгєтэй, нэр хvндтэй нь Австрали, АНУ, Канадын компаниуд байдаг. Ингэж л тэд орж ирж буй хэрэг. Тvvхий эдийг худалдан авагчтай хамтарч ашиглах нь ихэнхдээ дэмий байдгийг олон жилийн туршлага харуулжээ. Иймээс нэр хvнд бvхий гуравдагч орны компанитай хамтарч ашиглаад Хятадад борлуулах нь Монголын хувьд vндэсний аюулгvй байдлаасаа ч, эдийн засгийн утгаараа ч хавьгvй хожоотой.

Уул уурхайн хєрєнгє оруулалт гэдэг асар их мєнгє шаардсан эд. Энэ мєнгийг яаж босгодог вэ? Хєрєнгийн биржээр дамжуулан энэ дэлхийн олон арван сая хvнээс мєнгє татан босгодог. Эзэмших гэж байгаа орд газраа зад панаалдан хєєргєн магтаж, олох орлогыг нь байн байн тоочиж хvмvvсээс мєнгийг нь салгаж авна. Мєнгєє банкинд хадгалуулснаас энэ хувьцааг авах нь илvv ашигтай юм байна гэж хvмvvс итгэл vнэмшилтэй болсон vедээ мєнгєє цутгаж эхлэнэ. Мєнгєє хийх гэж байгаа хvмvvс манай ХЗХ-ны хохирогсдоос арай илvv туршлагатай байдаг учир орд бvхий орны хуулийн орчин, бусад хєрєнгє оруулагчтай харилцаж буй байдал, Засгийн газрынх нь тогтворшил зэргийг судалдаг. Биржээс хєрєнгє босгох гэж байгаа эзэд ч заримдаа улайраад хэтрvvлдгийн нэг жишээ нь Айвонхо Майнзийн Фридланд гэгч юм. Тэрээр Монголоос олсон ордоо таван доллар гаргаад л 100 доллар олдог падвоолкны наймаа шиг ашигтай мэтээр хадуурчээ. Єнєєгийн дэлхийд ингэж 20 нугардаг хар тамхины бизнес ч байхгvй. Фридланд ер нь нэлээд хийтэй нєхєр гэсэн. Гэхдээ хичнээн хийтэй байгаад манайхныг бодвол арай ч гайгvй л дээ. Тэрээр Монголын бvх юмыг Энхбаяр гэдэг ганцхан нєхєр мэддэг гээд хэлснийх нь дагуу ойл­гочихсон учир ганцхан тэр рvv гvйж тvvнтэй л тохироод давхиад байсан нь харин ч муугаар эргэж Монгол бол Африк биш болохоор чєлєєт орны ард иргэд тvvний эсрэг босчээ. Хийтэй нєхрєєс болж маш их алдагдалд орсон компани нь мань эрийг даргын албанаас нь хуссан тєдийгvй хувьцааныхаа нэлээд хэсгийг асар туршлага бvхий Английн нэг компанид зарж гольдролдоо орсон аж.

Баялаг эзэмшигч орон, баялаг ашиглагч компани хоёр олзоо яаж хуваадаг вэ? Урьд vvнийг концессоор шийддэг байж. Сvхбаатар кинонд нэгэн америк эр концесс єгєх vv гэж асуухад энэ ямар учиртай vг болохыг жанжин єєр нэгнээс сэм асуудаг. Нэгмєсєн харанхуйгаар тодорхой мєнгє тєлєєд гадны компани єєрсдийн хєрєнгєєр ашиглаж гарах ашгийг нь бvгдийг нь авдаг наймааг концесс гэх. Єдгєє улс орнууд соёлжоод ийм маягийн “луйвар” бараг устжээ. Ордын vнэ болон нєєц, ашиглалтын єртєг, борлуулах зах зээлийн идэвх, ирээдvй, тухайн орны хуулийн орчин зэргээс хамаарч янз бvр гэрээ хийгддэг ба тэр нь олон улсын хvрээнд стандартчилагджээ. Vvнийг олон улсын жишиг гэж vздэг, аль аль тал хожоотой, сэтгэл ханамжтай хоцорно. Хамгийн алтан гэрээг “бvтээгдэхvvн хуваах гэрээ” гэж vздэг юм билээ. Ашиглагч оронд тєлєх татвар, роялтийн хэмжээ олзворлолтын хэмжээгээр нэмэгдэх ба эцэст нь ордоос нийт гарах ашгийн 60 хvртэл хувийг эзэн орон ганц ч тєгрєг гаргаагvй мєртєє авсан дvнтэй гардаг аж.

Ядуу орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн нэг шалтгаан нь тэд юм vзээгvй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж єєртєє ашиг­тай єєрийн дvрмийг ард тvмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мєнгє босгох нэр хvнд, шууд хийх хєрєнгє оруулалтын мєнгє, vйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь vгvй мєртєє “тєрдєє буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Тєр бол vйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн vндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хєшєє дурсгал болон ёрдойж хоцорно, єртєг єндєртэй ашиглалт багатай дэд бvтэц болно, ихэнх нь ард тvмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно. 1978 онд гадаадын хєрєнгє оруулагчдаас хурааж авсан асар том зэсийн уурхайг Перугийн тєр жил хагас ажиллуулаад бvрэн дампууруулан хааж байсан нь ганц тэдний явдал биш тєрийн менежментийн чадварыг илтгэсэн тод жишээ болон сурах бичигт vлджээ. Тєр олон улсын жишгээр баялаг ашиглалтаас татвар роялтигийн зарчмаар мєнгє олон тvvнээ нийгэмд зарцуулж чадвал улс орон хождогийн жишээг Чилиэр жишээлдэг нєгєє нэг vзvvлэлт мєн л сурах бичигт тод vлдсэн. Ядуу орны vндэсний vйлдвэрлэгчид гадаадын турш­­лага, мєнгє бvхий компаниудтай хавсран биржээс хєрєнгє татан олон улсын жишгээр ажиллаж баялгийг vр дvнтэй ашиглан улсаа босгосон олон жишээ хамгийн сонгодгоор шалгарч буй гэнэ.

Олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, ард тvмэн нь хоосорч буй жишээг холоос биш энvvхэн Сvхбаатар аймгаас харж болно. Саяхан тэд 2006 оны ногдол ашиг гэж 10 сая доллар хувааж авсан тухай би сонссон. Монголын ард тvмэнд шавхруу ч ногдоогvй. Байгалийн баялгийг шууд єєртєє ашиглах худалдан авагч орон орд эзэмшин ашиглах илvv сонирхолтой байдаг. Иймээс хорвоогоор нэг тарсан хайгуулын болон ашиглалтын лицензийг хєршийнхєн маань илvv шохоорхон ихээр нь худалдан авсан билээ, сvvлийн хэдэн жил. Монголд орж ирсэн гуравдагч орны хєрєнгє оруулагчдыг хєєж гаргах сонирхол ч тэдэнд л илvv их байсан. Иймээс эсэргvvцлийн жагсаал цуглаан, эвдэн сvйтгэл, тулган шаардлагыг тэд л зохион байгуулах, єдєєн хатгах, санхvvжvvлэх илvvтэй шалтгаантай юм. Vvнд автахын тулд нэгдvгээрт эх оронч байх хэрэгтэй, хоёрт хєєрхєн тэнэг байх шаардлагатай. Энэ хоёр шаардлагыг хангасан хvмvvсээр харин миний эх орон ч дутна гэж гонж доо.

БААБАР

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments





http://www.youtube.com/watch?v=LU8DDYz68kM

Battle at Kruger хэмээх дээрх бичлэгийг сая үзсэн юм. Надад их таалагдлаа. Гэрийн даалгавраа хийж байгаад жаахан завсарлага авах санаатай компьютерээ нээнгээ нэгэн найзынхаа заавал үзээрэй гэж байсан энэхүү богино бичлэгийг үзэхээр шийдсэн юм. Нэгэн жуулчны хйисэн бичлэг байх бөгөөд дараах үйл явдал Өмнөд Африкийн Крүгэр дархан цаазат газарт өрнөнө. Хэдийгээр 8 орчим минут үргэлжлэх боловч цаана нь ихийг өгүүлжээ. Буффало гэх Африкийн 2 зэрлэг үхэр тугалын хамт голын эрэг дээр "зугаалж" явангаа сүрэг арслантай тааралдана. Харин арслангууд яаж ингээд зүгээр аманд ороод ирсэн бэлэн хоолыг түлхээд гаргахав, тэдэнрүү дайрч бяцхан тугалыг бариад авах нь тэр. Тэрхүү тугал амьдралын төлөө үхэн хатан тэмцэх боловч нэгэнт хазаад авсан арслангийн хүчирхэг амнаас яаж мултарч дийлэх билээ. Гай газар доороос гэгчээр ядаж яваа тугалыг сүүлнээс нь нэгэн матар уснаас үсрэн гарч ирээд зулгаагж аваад булаацалдаж эхлэв. Тэрхүү бяцхан амьтан хоёр хүчирхэг араатны хэнийх нь өдрийн хоол болох бол, хэн нь дийлэх бол гэж би анхаарал тавин үзэж суутал тооны давуугаар арслангууд дийлэв бололтой. Матар ах зүгээр бууж өгсөн үү, эсвэл үнэхээр дийлэхгүйгээ мэдсэн үү тугалыг тавиад явууллаа.... Тун удалгүй бүхэл бүтэн зэрлэг үхрийн сүрэг, хэдэн арав, магадгүй хэдэн зуун үхэр бяцхан тэр тугалыг сүүлийн амьсгаагаа авахаас нь өмнө амжин аврах гэж давхилдан ирлээ. Тэрээр арслангууд луу нэг нэгээр дайрч, хэсэг хугацаанд тэмцэлдсэний эцэст үхэр сүргийн талд ялалт ирж, бяцхан тугалын амь амрагдлаа. Энэхүү бичлэгийг үзэж суухад надад нэгэн зүйл өөрийн эрхгүй санаанд орж ирлээ. Юу гээч? Араатны хаан арслан хэмээх Диснэйн хүүхэлдэйн кинон дээр Симбагийн аав хүүгээ аварч яваад энэ Буффало үхрийн сүрэг дайруулж үхдэг явдал санаад тодхон буув. Хэхэ. За тэр ч яахав, олны хүчээр араатны хаан гэддэг арслангуудыг дийлж байгаа, нэгнийхээ төлөө ингэж хамтаар зүтгэж байгаа нь үнэхээр гайхалтай санагдлаа. Гэтэл хүмүн бид яадаг билээ? Хэт хувиа хичээсэн, бусдыг бодохгүй байгаам биш үү. Адгийн үхэр хүртэл ийм ухамсартай байхад харин бид яаж байна..... ?

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

Бас нэгэн дээр үеийн тэмдэглэл... Үргэлжлэл бий гэчихээд хэцээ ч дуусгаагүйм...

2007 оны 5 сарын 6ны өглөө эх орныхоо зүг буцна хэмээн дотроо жижигхэн баяслыг тээж нисэх онгоцны буудлын цуг нэгэн найзтайгаа хөдлөлөө. Өмнөх долоо хоногийн турш шалгалт шүүлэг гэсээр олигтой ч нойр авч чадаагүй, өмнөх шөнөө яагаад ч юм бүү мэд, сэтгэл хөөрснөөс болсон юм уу бүү мэд, огт унтаж чадаагүйг хэлэх үү, яг л үхсэн хүн шиг тархи, бие хоёр минь болсон байлаа. Одоо тэгээд дахиад 25 гаруй цагийн аялал урд хүлээж байгааг бодохоор хамаг бие минь уйлах шиг болж, өөрийнхөө амьдралыг яг тэр мөчид харааж цөхмөөр санагдаж байв... Ингэж тэгсээр Нью-Ёоркын Жон Ф. Кеннидигийн нэрэмжит онгоцны буудлаас Инчеоныг зорих онгоцондоо суун, Номхон дөлгөөн далай дээгүүр эх орны зүг хөдөлвөө... Дотроо энэ онгоц яаж шуухан нисэхийг бодон төсөөлж суув... Эхлээд Нэгдсэн улсыг хөндлөн гулд нисээд дараа нь нарлаг Калифорнын эргээр хойшоо нисэж, мөст Аласкын эргээр буруун зүг нисэж, улмаар Камчатка хүрч тэгээд Солонгос хүрнэ гэж бодож суутал нэг мэдэхэд гүн нойрондоо автсан байлаа... Онгоцны дүр булаам үйлчэгчийн ялдамхан хоолой намайг сэрээж орхилоо. Та суудлынхаа даруулгыг зүүнэ үү, бид агаарын урсгалын бүсэд орж ирлээ гэх нь сонсогдов. Миний бие нойрноосоо сэрж ядан байж цагаа хартал 1 цаг болж байв. Нислэг дуусахад ердөө 3 цаг үлдсэн байв... Гайхалтай, ямар хурдан нисвээ хэмээн дотроо баярлан буцаад гүн нойрондоо дугжирав... Инчион... Байдаг л хяналт шалгалтаар орж, цааш Монгол явах онгоцоо хүлээсээр онгоцондоо арай гэж суугаад, дахин унтахаар зэхэж суутал нэгэн "Америк" авгай миний хажууд суулаа. Миний унтах төлвөлгөөг тэр авгай бүр бусниулж гүйцлээ... Надтай элдвийг ярисаар хамаг нойр сэргээж орхив. Өөрөө Канадын иргэн бөгөөд сүүлийн 8 жил Монгол амьдарч байгаагаа, Монгол үнэхээр сайхан орон болохыг, Монгол хүмүүс хичнээн сайхан хүн чанартай өгөөмөр улс болохыг надад бүгдийг нуулгүй ярьж гарлаа. Яриандаа халж цаг өнгөрснийг ч мэдсэнгүй. Нэг л мэдэхэд онгоцны капитан Улаанбаатарын Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлалд газардахад бэлэн боллоо хэмээн зарлах нь тэр. Тэгтэл ч миний зүрх хурдан хурдан цохилж эхлэв. Эх орондоо буцаж ирлээ. Ээжийнхээ гарыг хоолыг иднэ, найз нартайгаа уулзана гэх мэт бодол толгойд эргэлдэн суутал онгоц газардлаа. Онгоц газардав уу үгүй юу хэсэг Монголчууд шууд л босоод хаалганы зүг алхаж эхлэв. Би дотроо гайхаж суутал онгоцны үйлчлэгч бүсгүй тэд нарыг буцаж байранд нь суулган, судлаа босох болоогүйг анхаарууллаа. Дахин 5 минут болов уу үгүй юу, дахиад босоод ирэх нь тэр... Би ч дотроо онгоцоор анх удаа нисэж байгаам байхдаа гэж бодон, бас гайхсхийн байлаа. Яг суудлаасаа босох цаг болоход нь жинхэнэ аймшиг... Миний л мэдэх тэр дүр зураг тодроод ирэв... Автобуслуу чихдэг шигээ бүгд л хурдан гарах гэсэн хүмүүс чихэлдэж гарлаа... Нэлээн боловсон хувцасласан ахимаг насны ах намайг түлхэчихээд урд гараад зогсчихов... Онгоцноос гарахаа хүлээж зогстол манай эгнээний буюу зүүн гар талд зогсож буй хүмүүс энэ хажуу талынх нь яваад манай эгнээ явахгүй байна шдээ гэсэн инээдтэй яриа сонсогдов... Онгочноос чихцэлдэн байж арай гэж гарч ирээд пасспортны бүртгэлээр орох гэж оочирлож зогстол ичихгүй урдуур оочир хэд хэдэн бизнесман залуус болон хүүхнүүд дайраад авлаа.... Үнэхээр харилцааны соёл гэдэг юм юу ч алга... /үргэлжлэл бий.../

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

Өдөр болгон би инээдэг ч гэлээ
Заримдаа би гунигтай байдаг
Зүгээр л гунигтай байгаагаа би
Бусдад мэдэгдэхийг үл хүснэ
Бяцхан баясал сэтгэлд төрвөл
Зөөлөн гуниг заавал дагана.
Чи аз жаргалтай байна уу гэхэд
Тийм ээ гэж үргэлж хариулна
Хүмүүс мэддэггүй үүнийг харин,
Шаналал зовлон байж л байдаг.
Олон зүйлийг би хүсдэггүй ч гэлээ
Зарим нь хэзээ ч биелэхгүй биз
Биелэх боломжтой зарим нь ч гэлээ
Хэзээ ч биелэхгүйг би мэднэ.
Бусдаас би инээмсгэлэлийг хүснэ
Хүч чадлыг нь мэддэг учраас тэр
Хэн нэгний бүрхэг тэнгэрт
Нар мандуулах увьдастай байдгийм
Бүсгүй хүн надруу инээмсгэлэхэд
Хариу би мишээхгүй байж чадахгүй
Учрыг нь мэдэхгүй зарим нь харин
Буруугаар ойлгох явдал зөндөө.
Баргийн юманд гомддоггүй атлаа
Өчүүхэн зүйлд гомдож орхино
Хичнээн ихээр гомдсон ч гэсэн
Харин эргээд уучилж чаддаг би
Бусдыг гомдоохыг хүсдэггүй ч гэлээ
Буруутаад заримдаа гомдоож орхино
Гомдоосноо тэгээд ухаарч ойлговол
Үнэнчээр буцаад уучлалт гуйж бас чаддаг би
Тэгээд дараа нь ихээр гэмшдэг би
Зарим шөнө бүүр нойр үл хүрэх нь ч бий.
Хэн нэгэнд эрхлэхийг би үргэлж хүснэ
Тэгээд бас энхрийлүүлэхийг дандаа хүснэ
Хайраар дутаж үзээгүйдээ тэгдэг биз
Жоохон дутвал би хэцүүдэхээ мэддэг,
Хүмүн бидний амьд явахад
Ус амин хэрэгцээ нь байдаг шиг
Хайр миний амьд явах
Хөдөлгөх хүч болж байдаг.
Эцэг эх хоёртоо маш их хайртай ч
Хэрхэн илэрхийлэхээ үл мэднэ
Заримдаа үгийг нь үл ойшооно
Тэгээд бас тэднийгээ багагүй гомдооно
Сүүлд нь сонсдог байжээ гэж харамсана
Өөрийгөө ухаан суугаагүй байна гэж дүгнэнэ.
Хэн нэгний болчимгүй үйлдэл
Санаа сэтгэлийг минь зовоож орхино
Тэдний төлөө санаа зовож байгааг
Тэд мэддэггүй нь даан ч харамсалтай,
Юунд өөрийгөө зовооно вэ гэж бодовч
Бусдад санаа тавихгүй байж чадахгүй
Гэхдээ заримдаа хэт өөрөө би
Хувиа хичээгч болдог нь үнэн.
Анд нөхөд минь надад хамаатай
Амьдралын чухал хэсэг минь гэж үздэг би
Тэд бүгд сайн явбал даган би баярлана
Харин ганц нь буруутвал би шаналана.

2007 оны 9 дүгээр сар 8

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

An English professor wrote the words:

"A woman without her man is nothing"

on the chalkboard and asked his students to punctuate it correctly.

All the males in the class wrote:

"A woman, without her man, is nothing"

All the females in the class wrote:

"A woman: without her, man is nothing"

PUNCTUATION is powerful!

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments