July 21, 2008
July 20, 2008
Шатаж үхлээ... Дотноосоо ч тэр, гаднаасаа ч тэр ялгаа алга. Бороотой байхад би дургүй, гэхдээ нар шатсан энэ халуун өдрүүдийг тэвчиж гарахад бас л бэрх юм. Хүн гэдэг олон зантайг хэлэх үү... Бороо орохоор сэтгэлд нэг л гунигтай байдаг. Харин энэ халуу шатсан өдрүүд үргэлжлээд байхаар бороо ороосой ч гэж санагдах шиг. Өнөөдөр хоёр цагийн алдад харин бүрхээд агшин зуурын шиврээ бороо ороод амжив. Тэр хооронд харин нар гараасай, дахиад л бороо битгий ороосой гэсэн юм толгойд бодогдов. Хачирхалтай шүү. Хүний учир нь олдохгүй олон зан гэж.
Posted on Sunday, July 20, 2008 by Amar Baatartsogt
July 19, 2008
Энэ дууг татах
Сүүлчийн цас
Анхны бороо
Зүрх сэтгэлд минь
Дурсамж үлдээнэ
Зургийн цомог
Анхны хайр
Зөөлөн үнсэлт
Чинийх л байсан
Сэтгэлийн гүнд
Тодхон үлджээ
Анхны хайр минь
Зүрхийг тогшоод
Үүрдийн дурсамж
Үнэнч хайр минь
Чамайг дуулъя
Дахилт:
Чимээгүйхэн алслах
Он жилүүд
Сэмхэн ирэх дурсамж
Сэтгэлд хөврөнө
Аялгуу дуутай
Оюутан нас
Чамтай минь хамт
Чамтай минь хамт хайрт минь
Хайрт минь
Хавар хаврын
Дурлал дурсамж
Хөнгхөн гунигаар
Сэтгэл дүүргээд
Мөнгөн хонхны
Жингэнэх дуунаар
Холдож боломгүй
Нулимс урсана
Алс хязгаарт
Жигүүр дэлгээд
Хүслийн шувууд
Дүүлэн нислээ
Аяа оюутан нас
Анд найзууд минь
Хамтдаа дуулъя
Дахилт:
Рэп:
Жил жилээр урсах цаг хугацааг би яаалтай
Сэм сэмхнээр арчиж урсах нулимсыг таалдаа
Дурсамж минь дурлал минь дуу минь хайр минь
Оюутан насны үерхэл амьдралын минь эхлэл юм
Хавар хүсэл мөрөөдөл дурлал дурсамж минь сэргэнэ
Эргээд тэртээх он жилүүдээр дүүлэн ниснэ
Анд нөхдийн итгэл сэтгэл дурлал хайр хүсэл бүхнийг дуулъя
Дахилт:
Posted on Saturday, July 19, 2008 by Amar Baatartsogt
July 17, 2008
Ийм нэгэн сайхан мэдээ уншлаа. Өөрөө Инженерээр сурч байгаагийн хувьд надад сайхан, гайхалтай бас бахарбмаар санагдлаа. Монгол Улс Мандутгай.
Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн "Хоёр загал- 006" илчит тэргийг хүлээлгэн өгөх ёслол өчигдөр төмөр замын депод боллоо. "Хоёр загал-006"-г ОХУ-д үйлдвэрлэгдсэн "2ТЭ-10М" серийн илчит тэрэгний суурь раманд АНУ-ын "General electric" компанийн "МЕ1-27С" цувралын suреr skidыг инженер, текникийн ажилчдын хүчээр төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд угсарч, байнгын ажиллагаанд хүлээлгэн өгсөн юм.
Өмнө нь угсарч байсан "Хоёр загал" зүтгүүрээс энэ удаагийн зүтгүүр олон үзүүлэлтээр давуу. Тухайлбал, Монголын байгаль цаг уурын онцлог, нөхцөл байдалд тохируулж шинэчилсэн программтай төдийгүй өндөр хүчдэлийн камерийн агааржуулалтын системийг шинэчилж, дамжлагын араатай хос дугуйгаар тоногложээ. Зүтгүүрийг ачаа тээврийн чиглэлээр ашиглах юм. Уг илчит тэргийг бүтээхэд 24 хүний ур ухаан, авьяас чадал шингэсэн. Монгол инженерийн ур чадвар хэр зэрэг өндөр байгааг харуулсан бүтээл болжээ.
Зүтгүүрийн даацын норм нь 3800 тонн юм байна. Төмөр замын депогийнхон зүтгүүрээ хүлээлгэн өгөхөөсөө өмнө туршиж Улаанбаатараас Зүүнхараагийн чиглэлд явуулсан байна. Туршилтаа амжилттай давсан зүтгүүр анхныхаа аялалыг хийхээр Улаанбаатар-Чойрын чиглэлд өчигдөр гарлаа.
Одоогоос дөрвөн жилийн өмнө депогийнхон "Хоёр загал 1-5" хүртэлх зүтгүүрийг угсарсан. "Хоёр загал 006" ийнхүү амжилттай ашиглалтад орж инженер, ажилчдад цаашид улам ихийг хийх урам зориг өглөө. Ирэх сард Төмөр замын депогийн хамт олон хуримтлуулсан арвин туршлагадаа тулгуурлан "Хоёр загал 007"-г байнгын ажиллагаанд хүлээлгэн өгөх аж.
М.Бат-Оргил
Source: gogo.mn
Posted on Thursday, July 17, 2008 by Amar Baatartsogt
July 15, 2008
Нүдээ аниад арав хүртэл тоол гэлээ. Нэг....Хоёр....Гурав....Дөрөв.... Буун дуу чангаар тас хийх нь сонсогдов. ....Тав.... Энэ юу байж болох вэ? Юун буун дуу вэ гэж гайхан бодов. Нүдээ нээмээр байсан ч тэсээд тоолж дуусгахаар шийдэв. ....Зургаа.... Түүнийг минь буудчихсан байвал яанаа гэж айдас төрлөө. Арай үгүй байлгүй дээ. Хэн буудах юм бэ, хорхойд ч хоргүй амьтан юмсан. Харин одоо нүдээ нээхээс би айж эхэллээ. ....Долоо.... Өмнө нь ийм их айдаст автаж байсангүй. Хамаг биений хүйтэн хөлс асгарах шиг болоод нуруулуу хүйт даагаад явчлаа. Би чичирч байлаа. ....Найм.... Арав хүртэл тоолох ийм удаан гэж мэдэж явсангүй. Цаг хугацаа яг л зогсцон юм шиг, мөч бүхэн жил, арван жил, бүр зуун жил шиг урт санагдлаа. Ямар аймаар юм бэ. ....Ес.... Хэн нэгний наашаа алхах хөлийн чимээ сонсогдов. Энэ хэн байж болох вэ хэмээн бодлоо. Одоо намайг бас арай алахаар ирж байгаам биш биз гэсэн бодол толгойд зурсхийн орж ирлээ. Ээжээ... ....Арав.... Чив чимээгүй болов. Хажууд хүний зөөлөн амьсгалах нь сонсогдов. Алгуурхнаар нүдээ нээлээ. За алив явъя гэж тэр минь хэлээд машины зүг алхлаа. Би тэр шөнө юу болсныг хэзээ ч харин асууж зүрхлээгүйм.
Posted on Tuesday, July 15, 2008 by Amar Baatartsogt
Posted on Tuesday, July 15, 2008 by Amar Baatartsogt
July 13, 2008
Миний бие эх дэлхийнхээ гоо сайхныг сэтгэл зүрх таван мэдрэхүйгээрээ мэдрэхийн зэрэгцээ саяны наадмын хоёр хоногт нэлээд юм бодож тунгаан суух зав гарлаа. Надад садаа болох хэн ч байхгүй, байсан ч байж магадгүй, гэхдээ бодлын гүн ертөнцөд аль хэдийн нэвтрэн орсон байсан учир эргэн тойрноо анзааралгүй хэвтэж байгаа нь тэр.
Өмнөх өдөр нь ээждээ загинуулаад гоморхож байснаа санаад хөх инээд хүрэх шиг болов. Одоо яаж ч бодоод ээж зөв юм хэлж байсан байна гэхээс өөр дүгнэлтэнд хүрэх боломж байхгүй. Хэхэ. За тэр яахав. Би өөрийнхөө тухай бодож хэвтлээ. Би ер нь их өөдрөг үзэлтэй хүн. Түүнээсээ болоод алдах явдал багагүй л байдаг. Юм бүхнийг бүтнэ болно гэж санана. Мэдээж хэрэг амьдралд санаснаар болохгүй, бүтэхгүй юм захаас эхлүүлээд хаа мундахав. Наанаа их залхуу, юманд туйлбаргүй, тэвчээр муутай юм шиг хэрнээ яг хичээгээд, өөрөө хүсээд оролдоод явахаар над шиг хүлээцтэй, тэвчээртэй хүн цөөхөн байх. Би ихэвчлэн юу хүсэж байгаагаа мэддэг, заримдаа л хэт туйлширдаг болохоос. Энэ мэдээж айлын ганц эрх хүүхдийн гэм нь биш зан нь бололтой. Би өөрийгөө одоо болтол үүлэн хөх чөлөөнд дэрвэж, дураараа нисэж яваа шувуу юм байна гэж төсөөллөө. Тээр дээрээс бүгд л өчүүхэн харагдана. Газар буугаад ирэхээр аврага том уул хад, ус шанд хүртэл нэг л сэтгэлд багтаад явчихна. Би ийм л хүндээ. Том том юм миний сэтгэлд жижигхэн шүдэнзний мод энээ тэрээхэн шиг зовох юмгүй багтахчихдаг. Бодвол юм их мөрөөдөх дуртайх минь юм байлгүй. Хүн амьдралд юу эс тохиолдохов. Хайр дурлал, атаа хорсол, үзэн ядалт, ухаарал, үерхэл нөхөрлөл бүхнийг дагуулсан олон ч хүн өдөр болгон гудамжинд чамтай зөрөн өнгөрнө. Хүн харин эдгээр хүмүүсээс өөртөө хэрэгтэй таарах тохирох хүнийг олж харж чаддаг байвал амжилтанд бүхий л утгаараа хүрнэ гэж би боддог. Би өөрийгөө хүнийг танихдаа харин чиг муугүй гэж үздэг нэгэн билээ. Үүгээрээ би өөрийгөө амжилттай хүн гэж хэлэх гээгүй. Гэхдээ би өөрийгөө аз жаргалтай хүн гэж хэлнэ. Надад ямар ч хэцүү үе тулгарсан амьдралын аз жаргалыг ямар нэгэн байдлаар хүлээж авч, ташааж би чаддаг. Би амьд яваадаа л наад зах нь өөрийгөө аз жаргалтайд тооцдог. Би бас өөртөө нэлээдгүй итгэлтэй нэгэн. Юу ч чадахгүй байж. Энэ магадгүй миний дутагдал, мөнхүү сайн тал байх. Намайг сайн мэддэг хүмүүс ч гэсэн миний дотор хичнээн сэтгэлийн хөдөлгөөнтэй, жоохон хүүхэд шиг, амархан гомддог, амархан баярладаг хүн байдгийг мэддэгүй юм шиг надад санагдана. Өрөвчхөн, тусч, бүгдийг гомдоохгүй хайрлаж чаддаг, хэнийг ч гэсэн зовлонгүйхэн уучилчихдаг тийм л хүн юм шиг бодоод байхад. Гэвч надад дутагдал дэндүү олон. Хувиа хичээсэн багын зан маань одоо хүртэл арилахгүй л явна. Заримдаа заримдаа ил гараад байдаг юм шиг байгаа юм. Түрүүн дурьдсан тэвчээргүй зан байна. Цаг барьдаггүй, юмыг хойш нь тавьдаг, залхуу, хэрэгтэй юман дээр зориг гаргаж чаддаггүй, дэндүү их, бүр дэндүү их юм боддог, их санадаг гээд тоочоод байвал дуусахгүй биз. Иймэрхүү зүйлийг бодож хэвттэл нар нэлээд буугаад оройн жавар ороод ирэв. Гэртээ орж дулаан хувцас авахаар бослоо.
Posted on Sunday, July 13, 2008 by Amar Baatartsogt
July 11, 2008
Хутгаар хэрэв хэн нэгнийг зүсвэл шарх нь тэгээд л аниж орхино. Харин үгээр хүнийг хутгалвал хэцүүхэн юм шиг. Тийм шарх л харин анихад хэцүү байдаг юм. Хүний хамгийн эмзэг цэг болох зүрх сэтгэлийг үгээр хутгалж орхивол тэгээд л "конец". Үгүй ер нь бодоод байсан чинь хутгаар ч байсан бас л "конец"-лдоо. Аргагүй л эмзэг газар юм даа.
Би тэр эмзэг цэгээ хэт бусдад нээлттэй байлгадгаас анхнаасаа л наад зах нь элдэв шороо тоос наалдаад салдаггүй байсийм. Харин нэгэн өдөр хадаас зоогдчихсон харамсалтай явдал болсон. Авах гээд авч чаддаггүй, дэндүү их өвдөөд болдоггүй. Би эмчид очиж зүрхлээгүй юм. Айснаасаа тэр. Хамаагүй оролдвол үхчихнэ гэж бодсондоо тэр. Угаасаа таньдаг эмч ч байсангүй. Нэлээд ч удаан тэр чигээрээ явлаа тэгээд. Өвчин нь бүр сүүлдээ дийлдэхээ байгаад, үхвэл ч үхэг яавал ч яаг хэмээн зориг шулууддаг юм байна. Суглах гэж үзлээ. Яааааяааааяаааа! хэмээн орилох дуу корридороор дүүрэн цуурайтав. Яах учраа бараад гайхан сууж байтал нэгэн мэргэн санаа толгойд ороод ирлээ. Удаан, алгуурхнаар татаад үзвэд гайгүй байх гэж бодлоо. Туршаад үзэв. Болж байна шүү. Тэр нэг хадаасыг тэгээд сугалах ч гэж зөндөө удсандаа. Дахиад алтан наран тэнгэрт мандлаа. Би чадлаа, сугалан авч. Ингээд боллоо гэтэл бас болсонгүйээ. Зүрхнийхээ голд нээх том хар нүхтэй хоцров. Цус маш багаар шүүрэн гарна. Шарх нь яваандаа аних байх гэж санаад би хүлээв. Огт анихгүй ч байгаам уу, дэндүү удаан аниад ч байгаам уу бүү мэд, ямар ч өөрчлөлт үл мэдэгдэнэ. Гайхалтай!, би зүрхэндээ тэгээд л нүхтэй болчихов. Ядахдаа л харахад муухай гэж санаад бөглөх гэж оролдов. Олон ч төрлийн нөхөөс тавьж үзлээ, нэмэр алга. Хадаасны шарх нь гаднаас үл харагдавч өөрт илт мэдрэгдэнэ. Зүгээр л олон давхар нөхөөс байгаагаас цаашгүй. Нүх нь хэвээрээ. Тэр нүхтэй зүрх нэгэн цагт бүтэн байсан гэдгийг дурсан санахаас өөр зам үлдсэнгүй. Би ядахдаа сорвитой ч хамаагүй эдгээчихмээр байдаг. Тэгтэл бас тийм юм байдаг гэнээ, дам яриагаар сонсоход. Хайр гэдэг юмийг олоод авчихвал ямар ч шархтай зүрх эдгэдэг гэнэ. Нүх нь битүүрдэг гэнэ. Мундаг ернөдөг юм байх. Цаг хугацааны ширүүн урсгалд нэгэн цагт ингэж явсан хэмээх таних тэмдэг төдий өчүүхэн сорви л үлдээдэг гэнэ. Тийм нөхөөсийг нь даан ч би хаанаас олохоо мэдэхгүйм харамсалтай нь. Хүмүүс өөрөө чамд ирдгээс биш чи хайж олдог эд бишээ гэж нэг л шоолсон байдалтай хэлцгээнэ. Ямар ч хачин хорвоовдээ. Үүнийг сонсоод өөрийн эрхгүй миний бие "Одоо тэгээд л би, хүлээгээд л суугаад байх хэрэг үү?" хэмээн бодоод уртаар шүүрс алдлаа.
2008-07-11
Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt
Дэлгvvрт давснаас єєр юмгvй болсон тэр vед монголчууд малын буянаар єлсєж vхэлгvй тэр хvнд vеийг давсан, тэмээний мах энд их vvрэг гvйцэтгэсэн. Харин тавхай яагаад vнэ хvрэх болов? Монголын тэмээг устгах Бээжингийн тєлєвлєгєє гэнэ. Тэмээг нь устгаад дараа нь хvнийг нь хvйс тэмтрэх зорилготой гэнэ. Тэмээгvй болчихвол Монгол Улс сєнєх гэнэ. Тэмээгvй Монгол гэдэг тайган эр л гэсэн vг. Ингээд “Тэмээ хамгаалах хууль” УИХ-аар батлагдан гарлаа.
Тэмээний тухай олон ном гарав. Тэмээ бол тэнгэрийн амьтан. Монголын тэмээ аврагдлаа. Хятадын хорон муу санаа дарагдав. Тэмээн тавхай vнэ хvрэхээ болив. Тєр ард тvмний хамтын сэрэмж монгол гентэй монгол тэмээгээ аварлаа.
Vнэндээ юу болсон бэ? Ємнєд Хятадад тансаг хоолны найрлагад баавгайн тавхай ордог аж. Хонконгод бvр их vнэтэй. Хойд Хятадын хэдэн сайн гар тэмээн тавхайг баавгайнх гэж хэлээд баахныг тийш нь зарчиж. Цаадуул нь мэдсэнгvй. Тэгэнгvvт давраад Монгол, Євєр Монголоос тэмээн тавхай vнэ хvргэн авч хулхидаж гарлаа. Жил бололгvй баригджээ. Тэмээн тавхайг хэн ч тоохоо болив. Ийм л юм болж дээ.
Гадаадын хєрєнгє оруулагчдын эсрэг нийтийн хийрхэл давамгайлаад гурван жил боллоо. Шалтгаан нь байгалийн эрдэс тvvхий эд гэнэт vнэд орсноос болсон хэрэг. Хэн нь илvv эх оронч вэ гэдэг нийтийн тэмцэл єрнєв. Эх оронч гэдэг цол бол Сvхбаатарын одонгоос ч илvv гоё чимэг. Би л дутчих вий гэсэн шиг цангатлаа уралдан орилолдов. Ерєєсєє байгалийн баялгаа ашиглахаа болиод хойд vедээ vлдээе, ингэхийн тулд єнєєдєртєє цємєєрєє єлсєж vхэцгээе, яадгийм гэсэн уриа хамгийн мундаг эх оронч лоозонгоор тодрон тэргvvлж байв. Ялангуяа Хойд Америкийн хєрєнгє оруулагчдыг эцэж vхтлээ хараацгаав. Хєрєнгє оруулалт хийхэд хуулийн таатай орчноор гайгvйд тооцогдож байсан Монгол энэхvv гурван жил vргэлжилсэн хийрхлийн шанд хєрєнгєє оруулбал хамгийн аюултай гурван орны тоонд орж “сэрэмжлэгтvн” гэсэн хаягтай болж орхилоо. Хятад, Оросоос єєр орон айгаад ойртохоо больж буй хэрэг.
Дэд бvтэцгvй, далайгаас хол орны тvvхий эд тєдийлєн тоогддоггvй. Энэ дэлхий эрдэс баялгаар халгиж цалгиж байгаа, олдворлолтын аль єртєг багатайг нь сорчилж хэрэглэдэг учир жанцантай. Таван толгойн коксжих нvvрсний ордыг нээгээд 45 жил болж буй боловч хамтарч ашиглах саналыг хэн ч хvлээж авч байгаагvй. Далаад оны дундуур Румын нэг сонирхсноо тээврийн зардал нь ашиглалтаасаа 10 дахин их байна гэж тооцоолоод “тvй” гээд орхижээ. Наяад оны дундуур Хойд Солонгос бас нэг сонирхов. Ким Ир Сэнийг панаалдах гэж хамаг ураа гаргасан боловч євгєн дарангуйлагч єєрийн мэргэжилтнvvдтэй хєєрєлдєєд “ашиггvй” гэсэн дvгнэлт гаргажээ. Ерээд оны дундуур Австралийн “Би Эйч Пи” хэмээх аврага компани хайгуулын лицензийг нь аваад хоёр жил судалж vзээд бас л “тvй чоорт” гээд буцааж єгєєд шилээ харуулсан.
Монголын байгалийн баялаг газар зvйн утгаасаа болж зєвхєн Хятадын зах зээлд борлогдох нигуртай. Оросын Сибирь баялаг худалдан авах биш харин экспортлох єрсєлдєгч. Дэлхийн зах зээл дээр тvvхий эдийн vнэ єсєєд ирэхээр байгалийн баялгаас улам бvр хараат болж, эрчим хvчний єлсгєлєнд орж буй Хятадын єсєн нэмэгдэх хэрэгцээнээс болж Монголын баялгийн vнэ єснє. Монголын vнэ хvрч буй баялгийг ашиглаж боловсруулж Хятадуудад худалдах сонирхол дэлхийн том компаниудад vvсэх нь ойлгомжтой. Энэ талаар хамгийн туршлагатай, хєрєнгєтэй, нэр хvндтэй нь Австрали, АНУ, Канадын компаниуд байдаг. Ингэж л тэд орж ирж буй хэрэг. Тvvхий эдийг худалдан авагчтай хамтарч ашиглах нь ихэнхдээ дэмий байдгийг олон жилийн туршлага харуулжээ. Иймээс нэр хvнд бvхий гуравдагч орны компанитай хамтарч ашиглаад Хятадад борлуулах нь Монголын хувьд vндэсний аюулгvй байдлаасаа ч, эдийн засгийн утгаараа ч хавьгvй хожоотой.
Уул уурхайн хєрєнгє оруулалт гэдэг асар их мєнгє шаардсан эд. Энэ мєнгийг яаж босгодог вэ? Хєрєнгийн биржээр дамжуулан энэ дэлхийн олон арван сая хvнээс мєнгє татан босгодог. Эзэмших гэж байгаа орд газраа зад панаалдан хєєргєн магтаж, олох орлогыг нь байн байн тоочиж хvмvvсээс мєнгийг нь салгаж авна. Мєнгєє банкинд хадгалуулснаас энэ хувьцааг авах нь илvv ашигтай юм байна гэж хvмvvс итгэл vнэмшилтэй болсон vедээ мєнгєє цутгаж эхлэнэ. Мєнгєє хийх гэж байгаа хvмvvс манай ХЗХ-ны хохирогсдоос арай илvv туршлагатай байдаг учир орд бvхий орны хуулийн орчин, бусад хєрєнгє оруулагчтай харилцаж буй байдал, Засгийн газрынх нь тогтворшил зэргийг судалдаг. Биржээс хєрєнгє босгох гэж байгаа эзэд ч заримдаа улайраад хэтрvvлдгийн нэг жишээ нь Айвонхо Майнзийн Фридланд гэгч юм. Тэрээр Монголоос олсон ордоо таван доллар гаргаад л 100 доллар олдог падвоолкны наймаа шиг ашигтай мэтээр хадуурчээ. Єнєєгийн дэлхийд ингэж 20 нугардаг хар тамхины бизнес ч байхгvй. Фридланд ер нь нэлээд хийтэй нєхєр гэсэн. Гэхдээ хичнээн хийтэй байгаад манайхныг бодвол арай ч гайгvй л дээ. Тэрээр Монголын бvх юмыг Энхбаяр гэдэг ганцхан нєхєр мэддэг гээд хэлснийх нь дагуу ойлгочихсон учир ганцхан тэр рvv гvйж тvvнтэй л тохироод давхиад байсан нь харин ч муугаар эргэж Монгол бол Африк биш болохоор чєлєєт орны ард иргэд тvvний эсрэг босчээ. Хийтэй нєхрєєс болж маш их алдагдалд орсон компани нь мань эрийг даргын албанаас нь хуссан тєдийгvй хувьцааныхаа нэлээд хэсгийг асар туршлага бvхий Английн нэг компанид зарж гольдролдоо орсон аж.
Баялаг эзэмшигч орон, баялаг ашиглагч компани хоёр олзоо яаж хуваадаг вэ? Урьд vvнийг концессоор шийддэг байж. Сvхбаатар кинонд нэгэн америк эр концесс єгєх vv гэж асуухад энэ ямар учиртай vг болохыг жанжин єєр нэгнээс сэм асуудаг. Нэгмєсєн харанхуйгаар тодорхой мєнгє тєлєєд гадны компани єєрсдийн хєрєнгєєр ашиглаж гарах ашгийг нь бvгдийг нь авдаг наймааг концесс гэх. Єдгєє улс орнууд соёлжоод ийм маягийн “луйвар” бараг устжээ. Ордын vнэ болон нєєц, ашиглалтын єртєг, борлуулах зах зээлийн идэвх, ирээдvй, тухайн орны хуулийн орчин зэргээс хамаарч янз бvр гэрээ хийгддэг ба тэр нь олон улсын хvрээнд стандартчилагджээ. Vvнийг олон улсын жишиг гэж vздэг, аль аль тал хожоотой, сэтгэл ханамжтай хоцорно. Хамгийн алтан гэрээг “бvтээгдэхvvн хуваах гэрээ” гэж vздэг юм билээ. Ашиглагч оронд тєлєх татвар, роялтийн хэмжээ олзворлолтын хэмжээгээр нэмэгдэх ба эцэст нь ордоос нийт гарах ашгийн 60 хvртэл хувийг эзэн орон ганц ч тєгрєг гаргаагvй мєртєє авсан дvнтэй гардаг аж.
Ядуу орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн нэг шалтгаан нь тэд юм vзээгvй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж єєртєє ашигтай єєрийн дvрмийг ард тvмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мєнгє босгох нэр хvнд, шууд хийх хєрєнгє оруулалтын мєнгє, vйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь vгvй мєртєє “тєрдєє буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Тєр бол vйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн vндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хєшєє дурсгал болон ёрдойж хоцорно, єртєг єндєртэй ашиглалт багатай дэд бvтэц болно, ихэнх нь ард тvмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно. 1978 онд гадаадын хєрєнгє оруулагчдаас хурааж авсан асар том зэсийн уурхайг Перугийн тєр жил хагас ажиллуулаад бvрэн дампууруулан хааж байсан нь ганц тэдний явдал биш тєрийн менежментийн чадварыг илтгэсэн тод жишээ болон сурах бичигт vлджээ. Тєр олон улсын жишгээр баялаг ашиглалтаас татвар роялтигийн зарчмаар мєнгє олон тvvнээ нийгэмд зарцуулж чадвал улс орон хождогийн жишээг Чилиэр жишээлдэг нєгєє нэг vзvvлэлт мєн л сурах бичигт тод vлдсэн. Ядуу орны vндэсний vйлдвэрлэгчид гадаадын туршлага, мєнгє бvхий компаниудтай хавсран биржээс хєрєнгє татан олон улсын жишгээр ажиллаж баялгийг vр дvнтэй ашиглан улсаа босгосон олон жишээ хамгийн сонгодгоор шалгарч буй гэнэ.
Олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, ард тvмэн нь хоосорч буй жишээг холоос биш энvvхэн Сvхбаатар аймгаас харж болно. Саяхан тэд 2006 оны ногдол ашиг гэж 10 сая доллар хувааж авсан тухай би сонссон. Монголын ард тvмэнд шавхруу ч ногдоогvй. Байгалийн баялгийг шууд єєртєє ашиглах худалдан авагч орон орд эзэмшин ашиглах илvv сонирхолтой байдаг. Иймээс хорвоогоор нэг тарсан хайгуулын болон ашиглалтын лицензийг хєршийнхєн маань илvv шохоорхон ихээр нь худалдан авсан билээ, сvvлийн хэдэн жил. Монголд орж ирсэн гуравдагч орны хєрєнгє оруулагчдыг хєєж гаргах сонирхол ч тэдэнд л илvv их байсан. Иймээс эсэргvvцлийн жагсаал цуглаан, эвдэн сvйтгэл, тулган шаардлагыг тэд л зохион байгуулах, єдєєн хатгах, санхvvжvvлэх илvvтэй шалтгаантай юм. Vvнд автахын тулд нэгдvгээрт эх оронч байх хэрэгтэй, хоёрт хєєрхєн тэнэг байх шаардлагатай. Энэ хоёр шаардлагыг хангасан хvмvvсээр харин миний эх орон ч дутна гэж гонж доо.
БААБАР
Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt
Улаанбаатарт
Хамгийн их уншигдсан
-
Өнөөдөр майлээ ухаж байгаад сонирхолтой юм олов. 3,4-н жилийн өмнөх дурсамжууд. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юмдаа. :) Энэ хуучин майлыг унш...
-
Хавар Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ного...
-
Хэн зохиосон юу одоо бүү мэд, их инээдтэй бөгөөд үнэн бас хорон үгтэй шүлэг байна. Дээр нэг явж байгаад FB дээр харсан юм, google ухаж байж ...
-
Шөнө эд дундаасаа нэлээн хэтрээд үүр цайх хаялж байхад би нэг л янзгүйхэн сэрчих нь тэр. Нойр ч нэг их хүрэх шинж алга, хүрэх байсан ч өөртө...
-
Чшшшшшшш... Чи чимээгүй бүсэд байгаагаа мэдэж байгаа хүн үү үгүй юу, ингэхэд? гэж миний хажууд сууж байгаа хөөрхөн охин хэллээ. Тэгээд би тэ...
-
B.reed gedeg zaluugiin blogoos huulav. source: http://manvsmandarin.blogspot.com/ About Author B. REED NEW HAVEN, CT, UNITED STATES TUESDAY...
-
Эр хүн гээд чиний хойноос үргэлж гүйх ёстой юм уу Эр хүн гээд заавал чамайг гуйх ёстой юм уу Эр хүн болхоор л чинийхээр байх ёстой юм уу Эр ...
-
Stuck between grad school dreams, parents' expectations, personal ambition, misplaced passion and everyday work, I wanted to share my hu...
-
Өвсний толгой бага зэрэг намилзан хөдлөхийг би анзаарч хэвтлээ. Бодвол жоохон сэвшээ салхи байгаа бололтой. Надад бол мэдрэгдэх юм байсангүй...
-
I wanted to dedicate this post to all my 30 something brothers who are successful in life, but have fallen in love with themselves, activel...