February 23, 2009

Өмнөх пост буцаад намайг дурсамжаар минь аялуулав бололтой. Чиний сүүлчийн майлд би богинохон хэдхэн өгүүлбэрээр цэг тависанаа. Тэрнээс хойш дахиж бичээгүй. Угаасаа хэзээ ч бүтэхгүй байсан болохоор тэр биз. Хэхэ. Заяа төөрөг юу юу нь ч билээ ёстой байдаг бол таарагүй хэрэг юм байх л даа. Гэхдээ бодоод байхад зөндөө юм сурсан юмдаа, чамаас. Ер нь бодоод байхад relationship болгон хүнд нэгэн том хичээл заадаг бололтой. Заза, хичээлээ хийх минь, дараа энэ бодролуудаа үргэлжлүүлнэмз....

Posted on Monday, February 23, 2009 by Amar Baatartsogt

No comments

Өнөөдөр майлээ ухаж байгаад сонирхолтой юм олов. 3,4-н жилийн өмнөх дурсамжууд. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юмдаа. :) Энэ хуучин майлыг уншсан чинь өмнө нь харж байгаагүй өөр өнцгөөс харав бололтой. Нэг сэтгэл хөдөлмөөр ч юм шиг. Прогресс нь ч гэсэн их л сонирхолтой ч юм шиг. Алс хязгаар, хүмүүсийн хоорондын харилцаа, өрнөл, сэтгэлийн холбоос......

Posted on Monday, February 23, 2009 by Amar Baatartsogt

1 comment