Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
Зун
Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай
Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно
Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал
Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.
Намар
Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна
Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ
Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ
Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.
Өвөл
Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу
Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ
Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана
Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй
1935 он
June 22, 2009
22
June
Posted on Monday, June 22, 2009 by Amar Baatartsogt
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
Улаанбаатарт
Хамгийн их уншигдсан
-
Өнөөдөр майлээ ухаж байгаад сонирхолтой юм олов. 3,4-н жилийн өмнөх дурсамжууд. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юмдаа. :) Энэ хуучин майлыг унш...
-
Хавар Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ного...
-
Хэн зохиосон юу одоо бүү мэд, их инээдтэй бөгөөд үнэн бас хорон үгтэй шүлэг байна. Дээр нэг явж байгаад FB дээр харсан юм, google ухаж байж ...
-
Шөнө эд дундаасаа нэлээн хэтрээд үүр цайх хаялж байхад би нэг л янзгүйхэн сэрчих нь тэр. Нойр ч нэг их хүрэх шинж алга, хүрэх байсан ч өөртө...
-
Чшшшшшшш... Чи чимээгүй бүсэд байгаагаа мэдэж байгаа хүн үү үгүй юу, ингэхэд? гэж миний хажууд сууж байгаа хөөрхөн охин хэллээ. Тэгээд би тэ...
-
B.reed gedeg zaluugiin blogoos huulav. source: http://manvsmandarin.blogspot.com/ About Author B. REED NEW HAVEN, CT, UNITED STATES TUESDAY...
-
Эр хүн гээд чиний хойноос үргэлж гүйх ёстой юм уу Эр хүн гээд заавал чамайг гуйх ёстой юм уу Эр хүн болхоор л чинийхээр байх ёстой юм уу Эр ...
-
Stuck between grad school dreams, parents' expectations, personal ambition, misplaced passion and everyday work, I wanted to share my hu...
-
Өвсний толгой бага зэрэг намилзан хөдлөхийг би анзаарч хэвтлээ. Бодвол жоохон сэвшээ салхи байгаа бололтой. Надад бол мэдрэгдэх юм байсангүй...
-
I wanted to dedicate this post to all my 30 something brothers who are successful in life, but have fallen in love with themselves, activel...
Cloud Tags
Фэн клуб
Тоолуур
Надтай холбогдох
Ямарваа санал хүсэлт байвал майл бичээрэй...
0 comments :
Post a Comment