Өвсний толгой бага зэрэг намилзан хөдлөхийг би анзаарч хэвтлээ. Бодвол жоохон сэвшээ салхи байгаа бололтой. Надад бол мэдрэгдэх юм байсангүй. Дээрээс аяархан төөнөх оройн нар, өдөржин наранд халсан хангай дэлхийн бүлээхэн хөрс, хажууд хөөрнөлдөх хөгшидийн бүдэгхэн дуу энэ бүгд нийлээд тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Бодвол энэ бүгдтэй сэвшээ салхины намуухан дуу, зөөлхөн илбээ аяандаа нийлж холилдоод миний баяслыг улам төрүүлж байсан биз. Нэгэн үгээр хэлэхэд байгал дэлхий, хүн ард нь бүгд дэндүү сайхан зохилдсон наадмын налгар өдөр дуусч байгаа нь энэ.
Миний бие эх дэлхийнхээ гоо сайхныг сэтгэл зүрх таван мэдрэхүйгээрээ мэдрэхийн зэрэгцээ саяны наадмын хоёр хоногт нэлээд юм бодож тунгаан суух зав гарлаа. Надад садаа болох хэн ч байхгүй, байсан ч байж магадгүй, гэхдээ бодлын гүн ертөнцөд аль хэдийн нэвтрэн орсон байсан учир эргэн тойрноо анзааралгүй хэвтэж байгаа нь тэр.
Өмнөх өдөр нь ээждээ загинуулаад гоморхож байснаа санаад хөх инээд хүрэх шиг болов. Одоо яаж ч бодоод ээж зөв юм хэлж байсан байна гэхээс өөр дүгнэлтэнд хүрэх боломж байхгүй. Хэхэ. За тэр яахав. Би өөрийнхөө тухай бодож хэвтлээ. Би ер нь их өөдрөг үзэлтэй хүн. Түүнээсээ болоод алдах явдал багагүй л байдаг. Юм бүхнийг бүтнэ болно гэж санана. Мэдээж хэрэг амьдралд санаснаар болохгүй, бүтэхгүй юм захаас эхлүүлээд хаа мундахав. Наанаа их залхуу, юманд туйлбаргүй, тэвчээр муутай юм шиг хэрнээ яг хичээгээд, өөрөө хүсээд оролдоод явахаар над шиг хүлээцтэй, тэвчээртэй хүн цөөхөн байх. Би ихэвчлэн юу хүсэж байгаагаа мэддэг, заримдаа л хэт туйлширдаг болохоос. Энэ мэдээж айлын ганц эрх хүүхдийн гэм нь биш зан нь бололтой. Би өөрийгөө одоо болтол үүлэн хөх чөлөөнд дэрвэж, дураараа нисэж яваа шувуу юм байна гэж төсөөллөө. Тээр дээрээс бүгд л өчүүхэн харагдана. Газар буугаад ирэхээр аврага том уул хад, ус шанд хүртэл нэг л сэтгэлд багтаад явчихна. Би ийм л хүндээ. Том том юм миний сэтгэлд жижигхэн шүдэнзний мод энээ тэрээхэн шиг зовох юмгүй багтахчихдаг. Бодвол юм их мөрөөдөх дуртайх минь юм байлгүй. Хүн амьдралд юу эс тохиолдохов. Хайр дурлал, атаа хорсол, үзэн ядалт, ухаарал, үерхэл нөхөрлөл бүхнийг дагуулсан олон ч хүн өдөр болгон гудамжинд чамтай зөрөн өнгөрнө. Хүн харин эдгээр хүмүүсээс өөртөө хэрэгтэй таарах тохирох хүнийг олж харж чаддаг байвал амжилтанд бүхий л утгаараа хүрнэ гэж би боддог. Би өөрийгөө хүнийг танихдаа харин чиг муугүй гэж үздэг нэгэн билээ. Үүгээрээ би өөрийгөө амжилттай хүн гэж хэлэх гээгүй. Гэхдээ би өөрийгөө аз жаргалтай хүн гэж хэлнэ. Надад ямар ч хэцүү үе тулгарсан амьдралын аз жаргалыг ямар нэгэн байдлаар хүлээж авч, ташааж би чаддаг. Би амьд яваадаа л наад зах нь өөрийгөө аз жаргалтайд тооцдог. Би бас өөртөө нэлээдгүй итгэлтэй нэгэн. Юу ч чадахгүй байж. Энэ магадгүй миний дутагдал, мөнхүү сайн тал байх. Намайг сайн мэддэг хүмүүс ч гэсэн миний дотор хичнээн сэтгэлийн хөдөлгөөнтэй, жоохон хүүхэд шиг, амархан гомддог, амархан баярладаг хүн байдгийг мэддэгүй юм шиг надад санагдана. Өрөвчхөн, тусч, бүгдийг гомдоохгүй хайрлаж чаддаг, хэнийг ч гэсэн зовлонгүйхэн уучилчихдаг тийм л хүн юм шиг бодоод байхад. Гэвч надад дутагдал дэндүү олон. Хувиа хичээсэн багын зан маань одоо хүртэл арилахгүй л явна. Заримдаа заримдаа ил гараад байдаг юм шиг байгаа юм. Түрүүн дурьдсан тэвчээргүй зан байна. Цаг барьдаггүй, юмыг хойш нь тавьдаг, залхуу, хэрэгтэй юман дээр зориг гаргаж чаддаггүй, дэндүү их, бүр дэндүү их юм боддог, их санадаг гээд тоочоод байвал дуусахгүй биз. Иймэрхүү зүйлийг бодож хэвттэл нар нэлээд буугаад оройн жавар ороод ирэв. Гэртээ орж дулаан хувцас авахаар бослоо.
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
Улаанбаатарт
Хамгийн их уншигдсан
-
Өнөөдөр майлээ ухаж байгаад сонирхолтой юм олов. 3,4-н жилийн өмнөх дурсамжууд. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юмдаа. :) Энэ хуучин майлыг унш...
-
Хавар Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ного...
-
Хэн зохиосон юу одоо бүү мэд, их инээдтэй бөгөөд үнэн бас хорон үгтэй шүлэг байна. Дээр нэг явж байгаад FB дээр харсан юм, google ухаж байж ...
-
Шөнө эд дундаасаа нэлээн хэтрээд үүр цайх хаялж байхад би нэг л янзгүйхэн сэрчих нь тэр. Нойр ч нэг их хүрэх шинж алга, хүрэх байсан ч өөртө...
-
Чшшшшшшш... Чи чимээгүй бүсэд байгаагаа мэдэж байгаа хүн үү үгүй юу, ингэхэд? гэж миний хажууд сууж байгаа хөөрхөн охин хэллээ. Тэгээд би тэ...
-
B.reed gedeg zaluugiin blogoos huulav. source: http://manvsmandarin.blogspot.com/ About Author B. REED NEW HAVEN, CT, UNITED STATES TUESDAY...
-
Эр хүн гээд чиний хойноос үргэлж гүйх ёстой юм уу Эр хүн гээд заавал чамайг гуйх ёстой юм уу Эр хүн болхоор л чинийхээр байх ёстой юм уу Эр ...
-
Stuck between grad school dreams, parents' expectations, personal ambition, misplaced passion and everyday work, I wanted to share my hu...
-
Өвсний толгой бага зэрэг намилзан хөдлөхийг би анзаарч хэвтлээ. Бодвол жоохон сэвшээ салхи байгаа бололтой. Надад бол мэдрэгдэх юм байсангүй...
-
I wanted to dedicate this post to all my 30 something brothers who are successful in life, but have fallen in love with themselves, activel...
Cloud Tags
Фэн клуб
Архив
-
▼
2008
(
46
)
-
▼
July
(
20
)
- Addicted
- Bon Apitite Monsieur
- Олон зан
- Сайн уу амьдрал минь
- Монгол инженерүүдийн "урласан" зүтгүүр
- Window
- Арав
- Айвал бүү хий, хийвэл бүү ай.
- Өөрийн тухай өөрийн бодол: Өөрийгөө дүгнэх нь...
- Зүрхний Нөхөөс
- Баабар ингэж өгүүлэв...
- Амьдралын төлөөх тэмцэл
- Зам зуурын тэмдэглэл
- Миний ертөнц
- PUNCTUATION IS POWERFUL!
- Хэн ч бай заавал уншаарай !!!
- Орчин үеийн Мэргэн үгс...
- SLOW DANCE
- Бороо
- Дээгий Синдром
-
▼
July
(
20
)
Тоолуур
Надтай холбогдох
Ямарваа санал хүсэлт байвал майл бичээрэй...
0 comments :
Post a Comment