July 17, 2010

"ЯАГААД Ч ЮМ НУЛИМсАА мааааш ихэээр үзэн яддаг ..........
Амьдралынхаа туршид хангалттай л нулимс дуслууллаа шд...
ОДОО ХАНГАЛТТАЙ ЮМ БИШҮҮ !!!!!!!
ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХИЧНЭЭН УЙЛАХЫГ ХҮССЭН Ч
ГАНЦ Ч ДУСАЛ НУЛИМС ГАРАХГҮЙ БАЙХ ӨДӨР ИРЭХ БИЗ!"

хэмээн нэгэн хүний бичсэнд миний хариулах нь:

Би уйлж чаддаггүй, нулимс минь хатчихсан юм
Хэт их дуслуулсан болохоор зүгээр л ширгэчихсэн юм
Сүүлийнхээ өнчин нулимсыг тэр хусны доор дусаачихсан юм
Амьдралын бүдүүн нугачаанд хаа нэгэнтээ би гээчихсэн юм, гэхдээ...

Би нулимсгүй ч гэсэн уйлдаг
Сэтглэдээ би мэгшрүүлэн байж уйлдаг
Дөнгөж төрсөн хүүхэд шиг чарлан чарлан уйлдаг
Аз жаргалаар бялхаж байсан ч нулимсаа үгүйлэн би уйлдаг

Нүд минь хуурайч сэтгэлдээ би үргэлж нойтон
Эцсийнхийг нь ховх сорсон тэр хусанд миний атаархах нь
Нулимсаа гээсэн нүд минь жинхэнэ нүгэлтэн
Эх дэлхий минь анх намайг нулимсаар угтсанч одоо харин хоосон үдэх нь...

2010-07-17

Posted on Saturday, July 17, 2010 by Amar Baatartsogt

5 comments


Нэгэн хүний бичсэн ч юмуу өөр хүнээс авсан ч юмуу шүлэгийг нь facebook-ээс нь шууд шаав... Их өвөрмөцөөр бичигдсэн шүлэг байна...

Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж Би тамхи татдаг
Санаашрал минь утаа
болоод намайг орхиж байна гэж итгэж Би тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж Би тамхи татдаг
Цаг хугацааг үнс бо
лон үлддэгийг мартахгүйн тулд Би тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж Би тамхи татдаг
Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэ
ж Би тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж Би тамхи
татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж Би тамхи татдаг


Posted on Saturday, July 17, 2010 by Amar Baatartsogt

1 comment