October 30, 2012

Шөнө эд дундаасаа нэлээн хэтрээд үүр цайх хаялж байхад би нэг л янзгүйхэн сэрчих нь тэр. Нойр ч нэг их хүрэх шинж алга, хүрэх байсан ч өөртөө хүргэх зав өгөлгүйгээр "боломжийг ашиглаад" шууд л лаптопоо шүүрч аваад удаан үгүйлсэн блогдох мэргэн санаагаа хэрэгжүүлээд сууж байгаа нь энэ бөлгөө.

Би анх 5 гаруй жилийн өмнөөс энэ блог дээрээ аар шаархан жижиг сажиг зүйлс бичиж эхэлжээ.   Хэдэн хүн надтай санал нийлэх юм бүү мэд, гэхдээ би өөрийгөө ер нь бичгийн муу ч үгүй авъяастай нэгэн гэж боддог. Шүлэг, дэмийрэл, богинохон хэмжээний өгүүллэг, өөрт таалагдсан нийтлэлийг копи пайст хийх гээд нийт 139 нийтлэлийг энэ хугацаанд оруулсан байх юм. Би өнөөдөр статистик ярих гэж суугаагүй болохоор олон юм нуршилгүй шууд хэлэх гэсэн санаагаа өчье.

Надад хэр их нөлөөлснийг би яг хэлж чадахгүй ч ямар ч байсан худлаа үнэн блог хөтөлдөг байсан минь миний бичих чадварыг сайжруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн биз. Хамгийн гол нь "би хэн бэ" гэдгээ нээж танихад надад нэлээдгүй тус болсон юм шиг санагддаг. Бичих тусам, тэр дотроо өөрийгөө уудлах тусам хүн өөрийн дотоод ертөнцрүүгээ улам өндийн гүнзгий нэвтрэн орж голоос нүцгэн гараараа загас барих мэт, өвснөөс харанхуй шөнө тэвнэ хайх мэт тэмтэрч, самарч бас самнан самнасаар хайж байгаа зүйлээ эцсийн эцэст олдог гэж би боддог.

Мэдээж хэрэг цаг хугацаа улиран өнгөрөх тусам хүн илүү ихийг үзэж, илүү олонтой учирч ертөнцийг үзэх үзэл, аливаад хандах хандлага нь төлөвшдөг ч хаанаас хэзээ яаж ирснээ, дамнан өнгөрсөн харгуй замаа умартахгүйгээр санагалзан, би өмнө нь хэн байлаа, юу гэж боддог байв гэхчлэн асуултын хариуг хэзээ ч олж харан эргэцүүлэл дүгнэлт хийх боломжийг блог хүнд  олгодог бөгөөд өөрийн зовлон шаналал, баяр баясал, уй гашуй, хайр дурлал гээд бүхий л мөч бүхнийгээ хадгалан үлдээсэн тэр хүний дижитал түүхэн дэвтэр шиг санагддаг.

Үргэлжлэл бий...


Posted on Tuesday, October 30, 2012 by Amar Baatartsogt

3 comments

January 12, 2012

Хэн зохиосон юу одоо бүү мэд, их инээдтэй бөгөөд үнэн бас хорон үгтэй шүлэг байна. Дээр нэг явж байгаад FB дээр харсан юм, google ухаж байж дахиж оллоо.

Харанхуй club-т хар шил зүүчихээд
Хөгжмийн хэмнэлээс зөрж хөдлөөд
Халууцаж байж хар савхиа тайлахгүй
Хараад байхад худлаа байнаа залуу минь
Цагаан сорочканыхаа захыг босгочихоод
Цааш нааш хэлбэрдэж алхаад
Тамхи татна гэж тоглолт үзүүлээд л
Танихгүй ч гэсэн өмнөөс чинь ичээд байнаа
Хаа сайгүй өлөн нүдээ бэлчээж
Хэнээс ч хамаагүй секс гуйгаад
Утсаа ломбардаад буудал босгож
Үнэндээ нэг л өлөн санагдаад байна аа
Охидын ширээ дамжиж дунд хуруугаар шагнагдаад л
Онцолж чамайг л харлаа гэж хүүхэн бүрт шивнээд л
Сүүлийн найдвар гээд taxi-тай үүд манаад л
Сэргэ л дээ залуу минь, сэрэл юугаан дар
Арван сантеметрийн дээр сайхан хүүхэн болчих мэт
Алхаж гишгиж чадахгүй байж бүжгийн талбайд доёгоноод
Янхан будалтаа бүдэг гэрлээр чимээд л
Яриа алгаа охин минь, хямдхан санагдаад байна
Тоож харахгүй болохоор түлхэж анхаарал татаад
Тогтоод хааяа харахаар бэлэн гэдгээ илчлээд
Хулхи сүрчигээ хамар цоргитол ханхлуулж
Хэрэггүй дээ охин минь савхитай залууруу оч
Труба тавиад өгвөл тайчих урлаг заачих гээд л
Түрийвч зузаан нэгнийг төрсөн биеэрээ шагнах гээд л
Биеэ үнэлэгчийн курсыг онц төгссөн чамд
Би ч юугаа хэлэхэв дээ

Posted on Thursday, January 12, 2012 by Amar Baatartsogt

No comments