Шөнө эд дундаасаа нэлээн хэтрээд үүр цайх хаялж байхад би нэг л янзгүйхэн сэрчих нь тэр. Нойр ч нэг их хүрэх шинж алга, хүрэх байсан ч өөртөө хүргэх зав өгөлгүйгээр "боломжийг ашиглаад" шууд л лаптопоо шүүрч аваад удаан үгүйлсэн блогдох мэргэн санаагаа хэрэгжүүлээд сууж байгаа нь энэ бөлгөө. Би анх 5 гаруй жилийн өмнөөс энэ блог дээрээ аар шаархан жижиг сажиг зүйлс бичиж эхэлжээ.   Хэдэн хүн надтай санал нийлэх юм бүү мэд, гэхдээ би өөрийгөө ер нь бичгийн муу ч үгүй авъяастай нэгэн гэж боддог. Шүлэг, дэмийрэл, богинохон хэмжээний өгүүллэг,...