"ЯАГААД Ч ЮМ НУЛИМсАА мааааш ихэээр үзэн яддаг ..........
Амьдралынхаа туршид хангалттай л нулимс дуслууллаа шд...
ОДОО ХАНГАЛТТАЙ ЮМ БИШҮҮ !!!!!!!
ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХИЧНЭЭН УЙЛАХЫГ ХҮССЭН Ч
ГАНЦ Ч ДУСАЛ НУЛИМС ГАРАХГҮЙ БАЙХ ӨДӨР ИРЭХ БИЗ!"

хэмээн нэгэн хүний бичсэнд миний хариулах нь:

Би уйлж чаддаггүй, нулимс минь хатчихсан юм
Хэт их дуслуулсан болохоор зүгээр л ширгэчихсэн юм
Сүүлийнхээ өнчин нулимсыг тэр хусны доор дусаачихсан юм
Амьдралын бүдүүн нугачаанд хаа нэгэнтээ би гээчихсэн юм, гэхдээ...

Би нулимсгүй ч гэсэн уйлдаг
Сэтглэдээ би мэгшрүүлэн байж уйлдаг
Дөнгөж төрсөн хүүхэд шиг чарлан чарлан уйлдаг
Аз жаргалаар бялхаж байсан ч нулимсаа үгүйлэн би уйлдаг

Нүд минь хуурайч сэтгэлдээ би үргэлж нойтон
Эцсийнхийг нь ховх сорсон тэр хусанд миний атаархах нь
Нулимсаа гээсэн нүд минь жинхэнэ нүгэлтэн
Эх дэлхий минь анх намайг нулимсаар угтсанч одоо харин хоосон үдэх нь...

2010-07-17