Анх ч том алдсандаа... Блогоо өөрийнхөө нэрээр нээж. Нэгэнт ингээд миний нэртэй үүрд холбоотой болсон болохоор бас хамаагүй юм бичиж болохгүйээ. Хүмүүсийн тухай бол юм бичихэд бүр хэцүү. Олоод уншчихна. Дараа нь олон юм ярина. Өөрөө олж уншдаггүй юмаа гэхэд найз нь олоод уншчихна. За тэр яахав. Энэ жил блог дээрээ урьднан жилтэй харьцуулахад илүү юм бичнэ гэж төлөвлөөд байгаа, ажлын зав зай хэр гарах юм болдоо... Ер нь хүн шаналсан, дурласан, зовсон, ганцаардсан үедээ илүү их юм бичих хүсэл зориг нь бадардаг бололтой. Сүүлийн хагас жилийн хувьд бол бараг юу ч бичсэнгүй, эмоци бараг ноль заасантай холбоотой бизээ.
За тэр яахав, эрт унтана гэж орондоо орчихоод дэмий хүний блог уншаад өнөөдөр суучихлаа. Тэгж байснаа ер нь бүсгүйчүүд богинохон тайрмал үстэй байхдаа хамаагүй илүү харагддаг гэсэн өөрийнхөө логикыг батлахаар шийдэв. Батлана ч гэждээ, дурьдана гэх гэсийм. Яагаад ч юм бэ мэдэхгүй, эмэгтэй хүн, бүсгүй хүн богино үстэй байхдаа илүү тачаангуй, өөртөө итгэлтэй, зоримог харагддаг гэж би боддог. Манай найз нар харин гомо сэтгэхүй нь илүү хөгжсөн болохоор илүү эрэгтэйлэг харагдах эмэгтэйчүүдэд дурлах юм гэж намайг явуулна. Хэхэ. Хүмүүсийн бодлыг сонсмоор санагдав.



4 comments :
aimaar oortei itgeltei tachaangui busgui:
http://gallery.photo.net/photo/11049113-md.jpg
haha harin lde zarim humus tairmal ustei baihda ilu hugshin haragddag umshg! natalie portmand bol bogino us n hurhun bgadde. hun use yg tairmal blghjehad yanz burin um bichhinma lol
Тайрмал үстэй хүнд дурласан байна л даа. Ха ха ха. Урт үстэй хүнд дурлавал урт үстэй хүмүүс таалагдах байх. kkk
Post a Comment