Хөөрхөн бүсгүй
Нэгэн өдөр чамтай би уулзах болно
Нэрийг чинь тэгээд би асуух болно
Намайг харчаад чи мишээх болно
Наран тэнгэрт дээр мандаж байх болно
Тэгээд удалгүй хоолонд би урих болно
Тээнэгэлзэнхэн байж чи ирэх болно
Тэр үдшийг хамт сайхан өнгөрөөх болно
Тэсэлгүй чи надруу мессэж бичих болно
Нэгж чинь зөндөө их унах болно
Нэлээд удаан иймэрхүү байх болно
Надтай баймаар ч санагдах болно
Нэг л буруу гэж гэнэт бодогдох болно
Тэнэг юм гэж чи найздаа хэлэх болно
Таг чиг харин би сураг алга болно
Түг түг гэж зүрх чинь цохилох болно
Тэсэлгүй надтай холбоо барих болно
Намар цаг удалгүй айлчлан ирэх болно
Намайг чи эрээд олохгүй байх болно
Надад хайртай гэдгээ чи ойлгох болно
Насан туршдаа тэгээд чи шаналах болно.
0 comments :
Post a Comment