Нойр

Зөөлхөн ор минь сайхан харагдана

Зөгийн балтай сүү нүдэнд үзэгдхийм

Зөндөө олон шөнийг сэрүүн хонохдоо

Зөвхөн нойр чамайг л би үгүйлэх юм

Хөнжилдөө ороод тухланхан хэвтэхэд

Хаашаа ч юм бэ чи хааяа алга болчихно

Хүмүүс тэрийг нь нойргүйдлээ гэхийм

Хүлээнэ, хүлээнэ, чамайг л би хүлээнэ