August 29, 2008

Би дандаа шинийг эрэлхийлэн хайдаг гэж санадаг байв. Гэтэл үгүй бололтой. Шинэ хүмүүстэй учрах, адал явдлаар дүүрэн амьдрал сонирхол татахгүй байна гэж үү? гэсэн асуултыг өөртөө сүүлийн үед тавих боллоо. Би энэ амьдралаас яг юу хүсэж байгаагаа сайн мэдэхгүй юм. Би өөрийгөө сорьж үзмээр байна. Энэ олон жил амьдарч ирсэн хэв маягаа өөрчилмөөр байна. Би нуугдмал, нүхэн дотор өмнө нь амьдардаг байсан юм шиг санагдав. Би зорилт тавиад хийвэл амжилтанд хүрч чадахаа, оргилд нь гараад би чадлаа гэж хашгирахаа мэдэж байна. Ямар ч саадыг даваад туулаад гарах чадвартайгаа бас мэдэж байна. Зүүгээр л намайг залхуу зан маань энэ олон жил хойш нь татсаар байсан юм. Эргэн тойрноо нэг харлаа. Өөрийгөө нэг бас дүгнэж үзлээ. Би амьдралд хөл тавих ойртож байгаагаа тэгээд ухаарсан юм. Миний эргэн тойронд дандаа амжилтаар дүүрэн хүмүүс байна. Надад атаач зан огт байхгүй. Харин энэ удаа тэдэнд атаархах сэтгэл төрөв. Миний бие газар дээр зогсоод дээшээ харахад тэнгэр л харагдана. Бүтэн 20 жил тэнгэрийг ширтлээ. Тэгсний эцэст тэнгэрээс газар ямар харагдах бол гэсэн бодол төрлөө. Муугүй шүү.

Posted on Friday, August 29, 2008 by Amar Baatartsogt

No comments

August 7, 2008

A part of a IM chat with my friend...

Friend: oh damn it relationship is so fucking complicated thing
Friend: better off without it
Amar .aRAMON.: it is
Amar .aRAMON.: that's why we love it
Amar .aRAMON.: it makes our lives so much more interesting
Friend: thats true
Amar .aRAMON: I hate being in a relationship as much as I love it
Amar .aRAMON.: it makes u think too much
Amar .aRAMON.: it makes you worry
Friend: exactly
Amar .aRAMON.: it makes you feel jelous
Amar .aRAMON.: it makes you nervous
Friend: sometimes it gets too interesting that u dont know how to deal with it
Amar .aRAMON.: but without it
Amar .aRAMON.: your life will be something dull

Posted on Thursday, August 07, 2008 by Amar Baatartsogt

No comments

August 1, 2008



Таны үзэж байгаа энэ зураг бол Rene Magritte-н "Lovers" хэмээх бүтээл юм. Тэрбээр өвөрмөц сэтгэлгээ, толгой эргүүлсэн дүрслэл, сонирхол татсан зургаараа алдартай нэгэн. Энэ зургийг хараад харин юу ойлгож байна? Түүний гаргах гэсэн санааг яг таг ойлгоход мэдээж хэрэг бэрх. Юуг ч өгүүлсэн байж болно. Би зургийг анх харангуутаа л СОХОР ДУРЛАЛ гэдэг бодол толгойд орж ирсэн юм. Залуучууд бид сохроор их дурладаг. Түүнийгээ харин бүр сүүлд нь мэдэж харамсдаг явдал их байдаг. Миний бие ч гэсэн сохор дурлалын амтыг мэдэрч үзсэн гэж би боддог. Сохор дурлал гэж яг юу вэ гэдгийг хүн хүн өөрийнхөөрөө хүлээж авах байх. Надад харин нэг асуулт байна. Миний хамгийн сүүлчийн дурлал бас сохор байв уу гэдэг. Би биш байгаасай гэж ямар их хүсэж байвч, мөн бол яана даа гэхээс айж л сууна. Цаг хугацаа бүгдийг харуулна биздээ.

Posted on Friday, August 01, 2008 by Amar Baatartsogt

No comments