Би дандаа шинийг эрэлхийлэн хайдаг гэж санадаг байв. Гэтэл үгүй бололтой. Шинэ хүмүүстэй учрах, адал явдлаар дүүрэн амьдрал сонирхол татахгүй байна гэж үү? гэсэн асуултыг өөртөө сүүлийн үед тавих боллоо. Би энэ амьдралаас яг юу хүсэж байгаагаа сайн мэдэхгүй юм. Би өөрийгөө сорьж үзмээр байна. Энэ олон жил амьдарч ирсэн хэв маягаа өөрчилмөөр байна. Би нуугдмал, нүхэн дотор өмнө нь амьдардаг байсан юм шиг санагдав. Би зорилт тавиад хийвэл амжилтанд хүрч чадахаа, оргилд нь гараад би чадлаа гэж хашгирахаа мэдэж байна. Ямар ч саадыг даваад туулаад гарах чадвартайгаа бас мэдэж байна. Зүүгээр л намайг залхуу зан маань энэ олон жил хойш нь татсаар байсан юм. Эргэн тойрноо нэг харлаа. Өөрийгөө нэг бас дүгнэж үзлээ. Би амьдралд хөл тавих ойртож байгаагаа тэгээд ухаарсан юм. Миний эргэн тойронд дандаа амжилтаар дүүрэн хүмүүс байна. Надад атаач зан огт байхгүй. Харин энэ удаа тэдэнд атаархах сэтгэл төрөв. Миний бие газар дээр зогсоод дээшээ харахад тэнгэр л харагдана. Бүтэн 20 жил тэнгэрийг ширтлээ. Тэгсний эцэст тэнгэрээс газар ямар харагдах бол гэсэн бодол төрлөө. Муугүй шүү.