Хуушуур гэдэг зүйлийг анх удаагаа нэг хүн идэж болохоор хийж үзлээ. Арга ч үгүй биз. Хүн дайлах гэж байсан юм чинь муухай хийж болохгүй байсийм. Энэ, за байз түрүүчийн ням гаригт болсон явдал юмүүдаа. Оройн хоолонд хуушуур ба бас бусад, харин хоолоо идсэн цаг нь 23.00. Энэ зуны хамгийн оройтсон оройн зоог гэхэд буруутайхгүй л болов уу. Надад ямартай ч амттай болсон мэт санагдсан, хүмүүс, ялангуяа зочин маань ихэд таалсан.

Duke Investment Club-д оръё гэж бодож байгаа. Information session нь өчигдөр өнгөрчихсөн. Тийшээ очихын оронд самбар дээр зураг зурж, хоол идэж өнгөрүүлсэн. Одоо "чорт" гэж санагдавч ихэд хөгжилтэй цагийг өгөрүүлсэн учир харамсах юм алга. Казакстаныг Боратаар төлөөлүүлж маяглаж байгаад нэг хүний уурыг хүргэж, сүүлд нь бараг уйлуулах дөхсөн хөгтэй явдал болсон.

Миний авч байгаа Japanese 1 үнэхээр эрчимтэй явж байна. Гэрийн даалгавар ч гэж асар их. Заримдаа уур ч хүрэх юм. Өдөр болгон 3 цагийг Япон хэлний гэрийн даалгаварт зарцуулна гэдэг бас л чангахан бялуу шүү. Хичээл хүндрээд ирэхээр яаж амжуулнаа.

Сүүлийн үед дандаа East Campus дээр очиж номын санд суудаг боллоо. Би номын санд огт суудаггүй хүн чинь юу болсийн бүү мэд. Бодвол тийшээ татагдах шалтгаан байгаа юм байлгүй. Нэг дүгээр күрсийнхэнтэй цуг байх нэг бодлын гоё ч юм шиг. Бүгд жоохон харагдах юм. 3-р күрс гэдэг аргагүй л дээд күрс юмдаа. Хэхэ.

Дөнгөж сая Junior's Grill гэдэг шинэ нээгдсэн газраас пракцаараа хоол захиалав. Гахайн хавирга би захиалсан. Лазана энэ хоёрын дунд нэлээд удаан алийг нь захиалахыг мэдэхгүй эргэлзсэн дээ. Зөв сонголт байх болтугай.