Ойрын үед огт юм бичсэнгүйээ. Нэг л юм бичмээр санагдахаа байчихаж. Сая харин гэнэт блогруугаа ормоод санагдаад харин ороод ирлээ. Би өмнө нь бусдын блогийг их уншдаг байж билээ. Тэгэхээ ч одоо байж. Миний амьдрал нэг л сонин болчихож. Би би биш болчихсон ч юм шиг. Хаана, хэзээ гэдэгээ заримдаа мэдэхгүй юм. Нэг үгээр хэлэхэд би өөрийгөө ойлгохоо байчихлаа. Амьдрал нэгэн хэвээр үргэлжилсээр л. Гаднаас нь харахад өөрчлөгдсөн юм алга. Гэхдээ би, дотроосоо харахад нэг л эмх замбраагүй байх юм. Яг мэдэхгүй. Би өөрөө их сонин сэтгэлгээтй бололтой. Намайг ойлгодог хүн энэ хорвоо дээр ээжээс минь өөр байдаггүй бололтой. Би энэ нэгэн хэвийн амьдралаас залхаж байна. Мэдэхгүй. Би төөрчихсөн юм болов уу? Сайн муу хоёрын ялгаа нь юу юм бэ? Би одоо энэ бичиж байгаа юмаа ч ойлгохоо болилоо. Би өөрөө сайн хүн үү, муу хүн үү гэдгээ ч мэдэхгүй байна. Бүх юм нэгэн жигд, хар цагаанар өнгөөр л харагддаг боллоо. Яагаад ингэчихэв мэдэх юм алга. Миний амьдрал уг нь яг хэвэндээ л байна. Миний уур ч хүрэхээ байчихаж юманд. Заааааза, гэж л боддог болчихож. Миний хийморь үхчихсэн юм байлгүй. Эр хүн арай тэгж хэлж болохгүй байлгүй дээ. Монгол хүн амныхаа билгээр гэдэг. Би мөс болон хувирч байх шиг байна. Сэтгэлийн хөдөлгөөнөө ч бусдад илэрхийлэхээ байчихаж. Миний зарим нэгэн хүсэл биелэх тусам улам ганцаардах юм. Бүтэлгүйтэл болгонд нэг шүүрс алдаад гүнзгий залгидаг болжээ. Би зүгээр л харанхуй өрөөний нэг буланд хөлөө тэвэрч суугаад хэзээ ч босмооргүй байна. Болдогсон бол зүгээр л ямарч шалтгаангүй нүдээ онгойтол уйлах юмсан. Нулимс гэдэг юм намайг хол орхин оджээ. Миний блогруу олон хүн орж ирдэггүй. Гэхдээ миний барагцаалснаар 10 гаран зочид ойр ойрхон шагайдаг бололтой. Тэр хүмүүс энэ Амараа зүгээр үү? гэж битгий асуугаарай. Би зүгээр биш байна. Хараал ид гэж. Бас юу нь болохоо байчихсан юм, үнэхээр мэдэхгүй юм алга. Намайг сонсдог, ойлгодог хүн байдаг бол би энд байна гээд гараад ирээсэй. Сэтгэлээ ханатал ярих юмсан. Надад ямар ч зовлон, шаналал алга. Гэхдээ байнгын дарамт байна. Даан ч юу гэдгийг нь мэдэхгүйм. Би өмнө нь юмийг эргэцүүлэн их боддог байсийм. Одоо юм ч бодохоо байж. Нэг бодлын өөрт амар юм уу даа. Зүгээр л жингүүтэж байдаг болчихож. Миний хайр дурлалын амьдрал маань ч гэсэн бас ядаж байхад ойлгогдох юм алга. Би зөвхөн ганц хүнийг л сэтгэлдээ тээмээр байна. Аль эсвэл юу ч бодохгүй ганцаараа л явмаар байна. Би нэг юм сайн сурчээ. Асаж байгаа дөлийг унтрааж сурч. Сайн сайхан бүхнийг, боломж бололцоо бүхнийг өөрөөсөө л түлхэж чаддаг болж. Нэг нь намайг тасхийтэл алгадаад ч авдаг болоосой. Хэхэ. Хичээлээ тасалдаг боллоо. Цагтаа юмаа хийхээ байлаа. Яг энэ мөчид сая ээж залгалаа. Ойрд яриагүй байсныг ч хэлэх үү, дууг нь сонсоод дотор жоохон онгойх шиг болчихлоо. Энэ л, миний, хий дэмий учир шалтгаангүй бухимдал жоохон ч гэсэн замхарав шив. За тэр яахав. Гол нь гол зорилгоо мартаж болохгүйм шүү. Дараа зун Dresden-ы TU-д дадлагад гарах боломж байж магадгүйм шиг байна. Жаал сонирхол татаж байх чинь. Шинэ Амраатай та бүхэн танилц. Учир утгагүй дэмийрэлд тавтай морил. Би хэн гэдгээ мэдэхгүй байна. Мэдээд ч яах ч юм билээ...
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
Улаанбаатарт
Хамгийн их уншигдсан
-
Өнөөдөр майлээ ухаж байгаад сонирхолтой юм олов. 3,4-н жилийн өмнөх дурсамжууд. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юмдаа. :) Энэ хуучин майлыг унш...
-
Хавар Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ного...
-
Хэн зохиосон юу одоо бүү мэд, их инээдтэй бөгөөд үнэн бас хорон үгтэй шүлэг байна. Дээр нэг явж байгаад FB дээр харсан юм, google ухаж байж ...
-
Шөнө эд дундаасаа нэлээн хэтрээд үүр цайх хаялж байхад би нэг л янзгүйхэн сэрчих нь тэр. Нойр ч нэг их хүрэх шинж алга, хүрэх байсан ч өөртө...
-
Чшшшшшшш... Чи чимээгүй бүсэд байгаагаа мэдэж байгаа хүн үү үгүй юу, ингэхэд? гэж миний хажууд сууж байгаа хөөрхөн охин хэллээ. Тэгээд би тэ...
-
B.reed gedeg zaluugiin blogoos huulav. source: http://manvsmandarin.blogspot.com/ About Author B. REED NEW HAVEN, CT, UNITED STATES TUESDAY...
-
Эр хүн гээд чиний хойноос үргэлж гүйх ёстой юм уу Эр хүн гээд заавал чамайг гуйх ёстой юм уу Эр хүн болхоор л чинийхээр байх ёстой юм уу Эр ...
-
Stuck between grad school dreams, parents' expectations, personal ambition, misplaced passion and everyday work, I wanted to share my hu...
-
Өвсний толгой бага зэрэг намилзан хөдлөхийг би анзаарч хэвтлээ. Бодвол жоохон сэвшээ салхи байгаа бололтой. Надад бол мэдрэгдэх юм байсангүй...
-
I wanted to dedicate this post to all my 30 something brothers who are successful in life, but have fallen in love with themselves, activel...
Cloud Tags
Фэн клуб
Тоолуур
Надтай холбогдох
Ямарваа санал хүсэлт байвал майл бичээрэй...
1 comments :
Hey Amaraa, bi Chimgee baina!
Chi ih sain bichdeg yum baina shde.
You got sth, really liked it.
Keep writing!
Post a Comment