Хайруулын тавган дээрээс
Хавтгай тавган дээр гарлаа
Халуун бас шаргалхан өнгөтэй
Хуушуурнууд сайхан харагдаж байлаа
Хэн хүнгүй өлсөглөн улсууд
Хам хум гээд дайрч гарлаа
Хөрсөн хойно нь идэх юм байхдаа
Хамгийн царай муутай нь үлджээ