Надад татагдсан түүнд... by Tsolmontuya Altankhundaga

Гэхдээ миний сэтгэл иймээрээ л байна, намайг уучил
Гэрэлт амьдралд би хосоороо биш ч чамтай хослож чадахгүй нь
Гэгэлзэх сэтгэл минь чиний төлөө хэзээ ч омогшихгүй
Гэргий чинь болж өөрийгөө би хойд насандаа ч зураглахгүй

Аавын хүүг би гомдоож явъя гээгүй
Анд гэж харин аргадаж чамайг хуурахгүй
Аргагүй л би уярсан ч гэсэн, ардаа би дурлалтай
Азгүй залуу гэж нэрлэхгүй чамайг, аргагүй өрөвдсөндөө л уйлж сууна....

--------------------------------------------------------------

... by Tsolmontuya Altankhundaga

Ингээд бодоход эр хүн таныг эгдүүцэж хараад бухимдмаар
Эргэж бодоод дурсахад эрхэлж туниад танд уйлмаар
Инээгээд нэг харахад эвийлж хайрлаад ундуйцмаар
Эр хүн та энэ орчлонд эгэл биш ганц бурхан заяа юмааа

Тэр залууд by Tsolmontuya Altankhundaga

Уртхан зүүдэндээ чамтай би уулзаад

Удаан гэгч уруул дээр чинь үнсэж ч зүрхлэхгүй юм

Уулзаад чамтай тэр зүүдэнд хамт байхдаа

Ухаанаа алдаж төөрөөд би манан дунд л сэрэх юм

Уулзмаар байна...



Хөгжмийн чимээнд л чамтайгаа хааяа нүүр тулж

Хөөрхөн тэр инээдэнд чинь би согтоод амжих юм

Хүсээд байдаг тэрхэн хэдэн үгсээ хэлэх гэхээр

Хүлүүлсэн мэт харц минь хөшөөд хэсэг агшинд сандрах юм

Хүсэж байна...



Ойролцоо байхад чинь нүд минь сэм чамаас салдаггүй

Орой хааяа захиа илгээхэд чинь омогшоод унтаж чаддаггүй

Овжин сэтгэлээрээ чи намайг хайхардаггүйд чинь шаналдаг

Олон сайхны дундаас онцгойрч чамд тусдаггүйдээ гунидаг

Очмоор байна...



Чамайгаа би сэтгэлдээ далдлаад нуучихъя, хамаа алга

Чамайгаа би зүрхэндээ нууцлаад түгжчихье, гомдол алга

Чамайгаа би хайрандаа оруулаад багтаачихъя, шантрал алга

Чамаас харин ганц зүйл хүсье, намайг мөрөөдөөд нэг л удаа зүүдлээч

Чамдаа мэдрүүлье...