Элэг хэмээх эрхтний үүрэг асар их. Хүний биед хэрэгцээтэй витамин, эрдэс бодис, биен дэх чихрийн хэмжээ зэргийг хадгалан нөөцөлж, бие дэх хорт бодисыг цэвэршүүлэн, холестролын хэмжээг хянадаг гээд л мундахгүй.

Таны бие эрүүл байх нь зөвхөн элэгнээс тань хамаардаг гэхэд хилсдэхгүй. Харин орчин үеийн энэхүү стресстэй амьдрал таны элгэнд муугаар нөлөөлдөгийг та бүхэн сайн анзаардагүй байх л даа. Эрүүл мэндийн албанаас гаргасан судалгаагаар ч манай улсад хорт хавдраар өвчлөгсдийн дийлэнх хувь нь элэгний хорт хавдраар л шаналдаг. Архи, тамхи, байгаль орчны бохирдол, хоолны амтлагч, ХАА-н бүтээгдхүүний нэмэлт химийн гаралтай бордоо, косметикний найрлагад байгаа бодисууд гээд л бидний өдөр тутамдаа ашигладаг олон зүйлс элэгний эсийг үхүүлж байдаг гэдгийг та анхаараарай.

Элэгний үйл ажиллагаа муудсанаар толгой өвдөх, арьс амархан шархлах, уур цухалтай болох, юмыг амархан мартах, хоолноос харшил авах, тэр ч бүү хэл Алцхеймерийн өвчний шинжүүдийг ч мэдэрч эхэлдэг байна. Цусан дахь хортой бодисуудыг элэг шүүж чадахгүй болсноор энэ бүхэн тарихнд нөлөөлдөг ажээ.

Энэ удаагийн зөвлөгөөгөөрөө бид та бүхэндээ элгээ хайрлан гамнаж, эрүүл байлгах хэд хэдэн арга зааж өгье.

Хамаагүй хоол хүнснээс татагалзаарай. Та хэрвээ биендээ тохирохгүй л хэмээн бодож байвал ямар ч хоол хүнсийг хэрэглэсний хэрэггүй. Тухайн хоолонд байгаа бактер, вирус болон хэтэрхий их спиртийн төрлийн ундаа хэрэглэх нь элгэнд тань сөргөөр нөлөөлнө. Элгийг гэмтээдэг хоол хүнсэнд кофе, каффейний найрлагатай хоол хүнс, тамхи, эм бэлдмэл зэрэг нь ордог байна. Зөвхөн элгэнд ч бус ходоод болон биеийн бусад хэсэгт нөлөөлдөг байна.

Идэж буй хоолны хэмжээгээ хянаж байгаарай. Үүнээс гадна хоол хүнсэн дэх витаминий найрлагыг харахад ч гэмгүй. Таны элгэнд магни, төмөр, сульфат, В витамин хэрэгтэй. Витамин дутагдсанаас элэг муудах тохиолдол ч байдаг. Хооллохдоо салат, шош, цэвэр шүүс, оливийн тостой хоол хүнс, самар, ургамлын үр, тараг түлхүү хэрэглээрэй. Хоолоо жигнэж болгох нь таны биенд маш сайн. Хүнсний ногоо хэрэглэхдээ төмснөөс аль болох татгалзах хэрэгтэй ажээ. Мөн бор будаа, өндөг, тахиа, загас, органик хүнс таны эрүүл амьдралын баталгаа болно.

Уух шингэнийхээ хэмжээг ихэсгээрэй. Өдөрт наанадаж 2.5 литр ус уух хэрэгтэй гэнэ. Харин цай, кофенийхээ хэмжээг багасгах ёстой аж.

Антибиотекийн хэрэглээгээ багасгаарай. Учир нь антибиотик хортой бодисыг устгах бактеруудыг ч үгүй хийдэг гэнэ. Харин оронд нь долоо хоногт хоёр удаа нүүрсний найрлагатай эмийг эмчийн заавраар уувал илүү сайн юм.

Өдөр бүр хөнгөн дасгал хийж заншвал таны бие хөнгөрч, зүрх судас, элэгний үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирдаг гэнэ.

Давс сахарны хэрэглээгээ багасга. Хоол амтлахдаа давс хийхээс илүү эмийн ургамал, лимоны шүүсээр амталбал илүү таны биед эерэг нөлөө үзүүлдэг гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эцэст нь хэлэхэд өөрийн дархлаажуулалтын системээ сайжруулахын тулд та өөдрөг, хөгжилтэй байж, үргэлж инээд баясалтай байгаарай. Мөн тогтмол биеэ амрааж байвал юунд ч санаа зовох шаардлагагүй юм.