June 26, 2009
on the floor of the aircraft. Each time he tried the men's' room door, it was "OCCUPIED".
The stewardess, aware of his predicament suggested that he go ahead and use the Ladies room, but
cautioned him against using any of the buttons inside. The Buttons were marked "WW, WA, PP, and ATR".
Making the mistake that so many men make in disregarding the importance of what a woman says, the man
let his curiosity get the best of him and decided to try the buttons anyway.
He carefully pressed the first button marked "WW" and immediately warm water sprayed all over his
entire bottom. He thought, "WOW, the women really have it made!" Still curious he pressed the button
marked "WA" and a gentle breeze of warm air quickly dried his hind quarters. He thought that was out
of this world! The Button marked "PP" yielded a large powder puff which delicately applied a soft talc
to his rear.
Well, naturally he couldn't resist the last button marked "ATR".
When he woke up in the hospital he panicked and buzzed for the nurse. When she appeared, he cried out,
"What happened to me?! The last thing I remember is I was in the ladies room on a business trip!"
The nurse replied, "Yes you were having a great time until you pressed the "ATR" button which stands for
Automatic Tampon Remover.
Your penis is under your pillow!"
Posted on Friday, June 26, 2009 by Amar Baatartsogt
June 23, 2009
Орон дотроо хайртай хүнээсээ энэ асуултыг ярианы сэдэв болгож асуух хэрэггүй. Мэдээж бүсгүй та "тийм", "чиний тухай" гэсэн хариултыг сонсохыг хүсч байгаа. Харин хариулт сонссоныхоо дараа "худал" хэлээгүй байгаа гэсэн бодолд автана. Үнэндээ эрчүүд үргэлж худал хэлдэг. Эрэгтэй хүмүүс сексийн дараа тэр дороо л унтаагүй бол ямар нэгэн зүйлийн талаар бодох дургүй байдаг тул таны асуултанд шууд л хариулна. Харин та энэ асуултыг үнэн сэтгэлээсээ асуусан бол эрчүүдийн хувьд утгагүй асуулт тул бухимдалд хүргэдэг. Эрэгтэй хүний сэтгэхүй нэгэнт ийм тул яалтай билээ, хүнд ажлын дараа хэн ч юм бодолгүй сайхан амрахыг хүсдэг шүү дээ.
2."Чи миний хуучин найзтай минь адилгүй/адилхан юм..."
Бүсгүй таны хувьд "хуучин" гэгдэх боловч эрэгтэй хүний хувьд үргэлж "өрсөлдөгч" нь байх болно. Эрчүүдийн сэтгэхүйд хайртай бүсгүйгээ бүрэн "өмчлөх" хүсэл бат бөх суусан байдаг тул урьдын хэнийг ч "хүчтэй өрсөлдөгч" гэж боддог. Тиймээс, найзынхаа байр суурийг эзэлж явсан хүний талаар дурсаж, өөртэй нь харьцуулахад илүүтэй дургүйцэл нь төрнө. Хэрэв та энэ үгийг байнга хэлдэг бол түүнд "хуучин найз нь одоо болтол сэтгэл зүрхэнд нь байдаг учир ийнхүү харьцуулдаг юм байна" гэсэн бодолыг төрүүлэх вий. Бүсгүй та ч гэсэн өөрийгөө эрэгтэй хүний байранд тавиад үзээрэй. Байнга чи миний өмнөх найз охиноос ийм тийм ялгаатай гэх мэт үгсийг сонсвол танд лав тааламжай байхгүй нь мэдээж. Өнгөрсөн юм өнгөрсөндөө л сайхан биш гэж үү?
3. "Чамгүйгээр би амьдарч чадахгүй!"
Эмэгтэй та энэхүү үгийг хэлснээрээ түүнд хайртайгаа илэрхийлж байна гэж бодож байгаа бол энэ нь хамгийн том эндүүрэл юм. Учир нь энэ үгийг "Надад ухаангүй дурласан болохоор яасан ч яах вэ" гэж зарим нэгэнд нь бодоход хүргэдэг бол үлдсэн хэсэгт нь зайгаа барихад хүргэдэг. Эмэгтэй хүнд хэзээ ч ихэмсэг зан байх /хэмжээндээ гэхдээ/ байх ёстой бөгөөд "чамайг алдчих юий" гэсэн айдсыг байнга мэдрүүлж, сонирхолтой байх хэрэгтэй.
4. "Дэмий зүйлд мөнгөө үрээд..."
Бүсгүй хүн та энэ үгийг хэзээ ч хэлж болохгүй. Харин ч танд бэлэг авч өгвөл үнэн сэтгэлээсээ баярлах хэрэгтэй. Ихэнх бүсгүйчүүд "Зүгээр л мөнгийг нь өгчихсөн бол би өөрөө сонголт хийгээд хэрэгцээтэй зүйлээ авахгүй юу" гэж боддог нь нууц биш. Эрчүүдэд бэлэг сонгох нь маш их дарамт авчирдаг. Хэрэв танд санаачлагаараа бэлэг авч өгсөн бол та түүний хувьд эрхэм хүн нь гэсэн үг. "Дэмий зүйлд мөнгө үрлээ" гэхийн оронд үнэн сэтгэлээсээ баярлаж талархахгүй бол магад дараачийн бэлэг өөр бүсгүйд очих вий...
5. "Ээж чинь... бла бла"
Ингэж хэзээ ч битгий гомдол. Тухайн хүн ямар ч бай эрэгтэй хүний хувьд ээж нь л болохоор хадмынхаа талаар сайн зүйлийг ярьж бай. Энэ "Алтан" дүрмийг баримтлахгүй бол та хоёр насан туршдаа дайтах болно. Энэ дайнд ялагч гэж байдаггүйг хэзээ ч битгий март. Эр хүний эхийг өчүүхэн төдий муулахад л байдар сөргөөр эргэнэ. Үнэнийг өгүүлж байсан ч ярих тусам таныг үзэн ядах болно. Ямар ч эр хүн эхийнхээ талд ордоггийг ойлгох хэрэгтэй. Хадамтайгаа сайн харьцаатай байснаар гэр бүлд тайван уур амьсгал бий болдог юм шүү.
6. "Чи үнэхээр доожоогүй юм..."
Ямар ч тохиолдолд энэ үг эрчүүдийг гомдооно. Хэрвээ таны найз чинь орондоо тааруу бол энэ үг түүнийг тарчлаан шаналаах болно. Эр хүн гэсэн утгаараа тэдний дотор "өөртөө итгэлтэй, бардам зан" ямагт нуугдаж байдаг. Иймэрхүү утгатай үг хэлэхийнхээ оронд болохгүй байгаа зүйлийнхээ талаар ярилцааз нэг үзээрэй...
Posted on Tuesday, June 23, 2009 by Amar Baatartsogt
June 22, 2009
Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
Зун
Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай
Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно
Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал
Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.
Намар
Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна
Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ
Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ
Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.
Өвөл
Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу
Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ
Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана
Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй
1935 он
Posted on Monday, June 22, 2009 by Amar Baatartsogt
Have been betrayed
I stand before you
My hands are empty
I am yours
If you are mine
When I fall and stumble
Flat on my face
When I'm shamed and humbled
In disgrace
I am yours
If you are mine
When voices call me
To question my faith
When misperception
Taints my love with hate
I am yours
If you are mine
When time decides
It won't stop for me
When the hawks and vultures
Are circling
I am yours
If you are mine ...
http://www.youtube.com/watch?v=d3SsTT4lyKg
Posted on Monday, June 22, 2009 by Amar Baatartsogt
June 16, 2009
...
...
...
Аргалын утааны үнэр хамрын шархираа гаргах шиг болов. Алсын уулсыг ширтэн суух бээр мөнөөх л утаа тэртээх дуниартан буй хөх уулстай нийлэн замхрана. Нүдний өмнө тал нутаг зурайн харагдана. Сүргээсээ тасарсан нэгэн хурга, нэлээдгүй сэрэглэн нүдтэй, ажиглаад байвал бас ч гэж эрх бололтой энэ тэрээгүүр гүйн харагдана. Бодвол өнчин бололтой. Цаахан талд нь байгаа эхийнхээ ирэхийг тэсэн ядан хүлээж мөөрөх хэнц тугал хийгээд мөнөөх хурга хоёрын хөөцөлдөн гүйлдэх, газраас дээш тортойх ч зүйлгүй талд тэнгэр баганадан харагдах шонд тушаатай саарал, бор зүсмийн хоёр хурдан хүлэг тэрхэн нүдэнд зураг болон бууна. Анх энэ тэмдэглэлийг бичиж эхлэхэд тээр өндөрт байсан нар одоо уулсын дээгүүр тогтон суух үүлний араар шингэн орж эх орныг минь мөнхөд ширтэх хөх тэнгэрийг ягааруулан харагдуулна. Анир чимээгүй талд хааяа нэг нохой хуцах, хүн ханиахыг эс тооцвол өөр чимээ үл сонсогдох мэт. Ахмадуудын ширээ тойрч суугаад ярилцах яриа цагийн эрхэнд, салхины эрчинд гандаж гундсан мод лугаа адил чимээгүйхэн мөнөөх л талд шингэн ширгэнэ.
Энэхүү мөчид миний бие Төв аймгийн Баян сумаас 30 орчим км зайтай орших Бөөрөлжүүтийн тал хэмээх байгалийн үзэсгэлэн цогцолсон газар наран жаргахыг хараад сууж байгаа нь энэ бөлгөө. Сэтгэл нэг л тайван бөгөөд амарлангуй суух боловч нэгэн зүйлийн тухай өөрийн мэдэлгүй бодон суугаагаа анзаарлаа. Тэр нэгэн бүсгүйг. Би өөрийгөө дурламтгай нэгэн гэдгээ мэдэх боловч арай ч хүнд дурлах цаг нь болоогүй байдаг. Дөнгөн даган гарын таван хуруунд багтах төдий учирсан, яаруу сандруу, хагас ухаантай байдлаар, зүсийг нь таних, нэрийг нь мэдэх төдий тийм нэгэн учрал юуны учир тархи толгойноос гарахгүй байгааг бодоод бодоод үл ойлгоно. Тэр бүсгүй магад надад таалагдсан биз, гэхдээ би түүнд сайн болоогүй, сэтгэл алдраагүй, дурлаж шаналаагүй, хайрлаж дуулаагүй байж... зөвхөн шохоорхлын мананд тэмтчин яваагаа мэдэн буй ч юунд ингэж үдшийн зүүд өдрийн бодол болон буйг үл ойлгоно.
Posted on Tuesday, June 16, 2009 by Amar Baatartsogt
June 15, 2009
Posted on Monday, June 15, 2009 by Amar Baatartsogt
June 9, 2009

"An end is a new beginning..."
That's how i look at all my failures.
"Luck is sometimes on your side..."
That's how i look at all my achievements
"Hard work always pays off, pain = gain..."
That's what i need to install in my brain and work ethics.
"Sweat plus sacrifice equals success..."
That's what makes me say "Holy efffffffff, do I really want a successful career/life then? Hmmm..."
"The difference between try and triumph is just a little umph!"
That's what makes me think "Well if you think it that way, it's not that bad... :D"
"The mode in which the inevitable comes to pass is through effort."
This is what tells me "True that... but still i am lazy. FML"
Posted on Tuesday, June 09, 2009 by Amar Baatartsogt
Улаанбаатарт
Хамгийн их уншигдсан
-
Өнөөдөр майлээ ухаж байгаад сонирхолтой юм олов. 3,4-н жилийн өмнөх дурсамжууд. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юмдаа. :) Энэ хуучин майлыг унш...
-
Хавар Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ного...
-
Хэн зохиосон юу одоо бүү мэд, их инээдтэй бөгөөд үнэн бас хорон үгтэй шүлэг байна. Дээр нэг явж байгаад FB дээр харсан юм, google ухаж байж ...
-
Шөнө эд дундаасаа нэлээн хэтрээд үүр цайх хаялж байхад би нэг л янзгүйхэн сэрчих нь тэр. Нойр ч нэг их хүрэх шинж алга, хүрэх байсан ч өөртө...
-
Чшшшшшшш... Чи чимээгүй бүсэд байгаагаа мэдэж байгаа хүн үү үгүй юу, ингэхэд? гэж миний хажууд сууж байгаа хөөрхөн охин хэллээ. Тэгээд би тэ...
-
B.reed gedeg zaluugiin blogoos huulav. source: http://manvsmandarin.blogspot.com/ About Author B. REED NEW HAVEN, CT, UNITED STATES TUESDAY...
-
Эр хүн гээд чиний хойноос үргэлж гүйх ёстой юм уу Эр хүн гээд заавал чамайг гуйх ёстой юм уу Эр хүн болхоор л чинийхээр байх ёстой юм уу Эр ...
-
Stuck between grad school dreams, parents' expectations, personal ambition, misplaced passion and everyday work, I wanted to share my hu...
-
Өвсний толгой бага зэрэг намилзан хөдлөхийг би анзаарч хэвтлээ. Бодвол жоохон сэвшээ салхи байгаа бололтой. Надад бол мэдрэгдэх юм байсангүй...
-
I wanted to dedicate this post to all my 30 something brothers who are successful in life, but have fallen in love with themselves, activel...