Би нэгэн бүсгүйг таньдаг юм. Нэг их удаагүйээ, саяхан танилцсан. Миний морин хуурын багш. Мөн миний нэгэн найзын минь дотны анд. Сонирхолтой ч юм шиг, багш-шавь болон найзын харицааг хослуулана гэдэг. Би яаж бас надад юм зааж байгаа хүнийг тодорхой хүрээнд хүндлэхгүй байж болох вэ, хэдийгээр нас чацуу ч гэсэн. Нөгөөтэйгүүр анх танилцаад ер нь хөгжилтэй байрын охин байна, найзууд болж болохоор юм шиг байна гэж бодсон оо бас нуух юун. Хэсэг ажсаны эцэст өөртөө нэлээдгүй итгэлтэй, галзуу ч гэж хэлж болмоор, ажил хэрэгч, хэрсүү, нууцлаг, бага зэргийн их зантай байрын гэдэг дүгнэлтийг тархиндаа хийж авав. Магад хэдэн хувийн оновчтой энэ нэгэн хүнийг дүгнэсийм бүү мэд. Гэхдээ энэ хүний ард, энэ бүх маскны ард ямар хүн байна, ямар түүх оршиж байна гэдгийг олж мэдчихээд би үнэхээр мэл гайхаж цэл хөхрөв. Маск гэж хэлж байгаа нь зөвхөн миний бодол. Маск байгаа үгүйг би мэдэхгүй. Энэ нэгэн толгойгоо өндөрт өргөн алхах бүсгүйн дүр зурагны цаана амьдрал гэдэг чинь хатуу тоглоом шүү дээ гэж чимээгүйхэн орилох нэгэн түүх оршин буй бөлгөө. Би харин ийм түүхийг олно гэж төсөөлсөнчгүй. Тэсгим хүйтэн өвлийн шөнө цасан дээр ургах сарнайг олох мэт бүтэшгүй мөрөөдөл лугаа. "Блог" дээрээс нь өөрийнх нь бичсэн түүхийг нь уншчихаад хоромын дотор энэ хүнийг үзэх үзэл минь, хийсэн дүгнэлт минь салхинд замхран одох шиг болмой. Би юуг олж уншсан бэ гэвэл аугаа хайрын түүх, аймшигт хагацал, үгээр хэлшгүй шаналал... Би мэл гайхаж орхилоо. Ийм түүх кинон дээр л гардаг шиг санагдав. Амьдрал дээр байдаг юм байна. Энэ хүний ард ямар их тэсвэр, ямар их хатуужил байгааг, асар гүнзгий ухамсар, үнэ цэнийн тухай ойлголт, сайхан амьдралын төлөө урагшаа хэмээн алхаж буй тэмүүлэл, зорилго, хүсэл, мөрөөдөл байгааг би олж харсаан. Би хагацал гэж юу байдгийг мэднээ. Хамгийн сайн найзаа, хорт хавдар хэмээх аймшигт өвчинөөр хэдэн жилийн өмнө би алдсан. Надад ямар их хүнд байсныг би хэлж чадахгүй. Хүн хамгаас хайртай хүмүүсийнхээ нэгийг алдана гэдэг дэндүү чамлалтай хэрнээ харгис нүүдлийг амьдралын хөлгөн дээр хийж буйг харан зогсох хэрэг билээ. Амьдрал хатуурхах үедээ заримдаа дэндүү хатуурхдаг юм шиг. Хүмүн гэдэг гэхдээ муухай амьтан. Би анх андыгаа өдөр болгон санадаг байж билээ. Би цаг хугацааг өрөөндөө ганцаараа чамтай юм ярин өнгөрүүлдэг байсансан. Асар ихээр үгйлдэг, амьдралд минь нэг л зүйл дутагдаад л. Цагын зүү цохилсоор. Өдөр хоног алхам алхмаар мөлхөн урагшилна. Би ч мартаж эхлэх нь тэр. Өдөр болгон боддог байсан хүн 3 хоногт нэг, 10 хоногт нэг болж багасаар нэг л мэдэхэд мартагдаж орхив. Одоо хааяа л нэг найзыгаа сангалзан бодох бөгөөд одод түгсэн шөнө хээв нэг тэнгэр ширтэн зогсоход анд минь намайгаа ажиж байгаа байхдаа гэсэн бодол толгойд зурсхийн орж ирнэ. Түүх хэдий түүх болон үлддэгч хүнийг ямар их өөрчилдөгийг би бас мэднэ. Хүн түүхээс суралцдаг. Чи намайг энэ түүхийг битгий уншаарай гэсэн боловч би зөрөн байж уншчихсан, уучлаарай. Гэхдээ маш их баярлалаа. Энэ түүхийг уншаагүй байсан бол чиний тухай хэзээ ч мэдэхгүй байсан байх. Хэзээ ч таамаглахгүй байсан...
June 15, 2009
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
Улаанбаатарт
Хамгийн их уншигдсан
-
Өнөөдөр майлээ ухаж байгаад сонирхолтой юм олов. 3,4-н жилийн өмнөх дурсамжууд. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юмдаа. :) Энэ хуучин майлыг унш...
-
Хавар Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ного...
-
Хэн зохиосон юу одоо бүү мэд, их инээдтэй бөгөөд үнэн бас хорон үгтэй шүлэг байна. Дээр нэг явж байгаад FB дээр харсан юм, google ухаж байж ...
-
Шөнө эд дундаасаа нэлээн хэтрээд үүр цайх хаялж байхад би нэг л янзгүйхэн сэрчих нь тэр. Нойр ч нэг их хүрэх шинж алга, хүрэх байсан ч өөртө...
-
Чшшшшшшш... Чи чимээгүй бүсэд байгаагаа мэдэж байгаа хүн үү үгүй юу, ингэхэд? гэж миний хажууд сууж байгаа хөөрхөн охин хэллээ. Тэгээд би тэ...
-
B.reed gedeg zaluugiin blogoos huulav. source: http://manvsmandarin.blogspot.com/ About Author B. REED NEW HAVEN, CT, UNITED STATES TUESDAY...
-
Эр хүн гээд чиний хойноос үргэлж гүйх ёстой юм уу Эр хүн гээд заавал чамайг гуйх ёстой юм уу Эр хүн болхоор л чинийхээр байх ёстой юм уу Эр ...
-
Stuck between grad school dreams, parents' expectations, personal ambition, misplaced passion and everyday work, I wanted to share my hu...
-
Өвсний толгой бага зэрэг намилзан хөдлөхийг би анзаарч хэвтлээ. Бодвол жоохон сэвшээ салхи байгаа бололтой. Надад бол мэдрэгдэх юм байсангүй...
-
I wanted to dedicate this post to all my 30 something brothers who are successful in life, but have fallen in love with themselves, activel...
Cloud Tags
Фэн клуб
Тоолуур
Надтай холбогдох
Ямарваа санал хүсэлт байвал майл бичээрэй...
3 comments :
I LOVE YOU AHMAR!
and I know the girl you mention on this post ;)
..........
Post a Comment