Хог новшоо цэвэрлэж байгаад уранхай цаасан дээр бичсэн нэгэн тэмдэглэлийг олж харав. Энэ тэмдэглэл нэгэн охины тухай болмой. Бараг жил гаруйн өмнө бичсэн санагдана. Яг нэгэн бүсгүйд уярч дуулдгийн даваан дээр арай биш юм аа гэдгийг ойлгоод самууран буй ухаанаа цэгнэн цэглэж боломжит эрсдэлээс аврагдсан ба үүнд талархах хүн байгаа гэдгийг цохон тэдэглэмээр байна.
...
...
...
Аргалын утааны үнэр хамрын шархираа гаргах шиг болов. Алсын уулсыг ширтэн суух бээр мөнөөх л утаа тэртээх дуниартан буй хөх уулстай нийлэн замхрана. Нүдний өмнө тал нутаг зурайн харагдана. Сүргээсээ тасарсан нэгэн хурга, нэлээдгүй сэрэглэн нүдтэй, ажиглаад байвал бас ч гэж эрх бололтой энэ тэрээгүүр гүйн харагдана. Бодвол өнчин бололтой. Цаахан талд нь байгаа эхийнхээ ирэхийг тэсэн ядан хүлээж мөөрөх хэнц тугал хийгээд мөнөөх хурга хоёрын хөөцөлдөн гүйлдэх, газраас дээш тортойх ч зүйлгүй талд тэнгэр баганадан харагдах шонд тушаатай саарал, бор зүсмийн хоёр хурдан хүлэг тэрхэн нүдэнд зураг болон бууна. Анх энэ тэмдэглэлийг бичиж эхлэхэд тээр өндөрт байсан нар одоо уулсын дээгүүр тогтон суух үүлний араар шингэн орж эх орныг минь мөнхөд ширтэх хөх тэнгэрийг ягааруулан харагдуулна. Анир чимээгүй талд хааяа нэг нохой хуцах, хүн ханиахыг эс тооцвол өөр чимээ үл сонсогдох мэт. Ахмадуудын ширээ тойрч суугаад ярилцах яриа цагийн эрхэнд, салхины эрчинд гандаж гундсан мод лугаа адил чимээгүйхэн мөнөөх л талд шингэн ширгэнэ.
Энэхүү мөчид миний бие Төв аймгийн Баян сумаас 30 орчим км зайтай орших Бөөрөлжүүтийн тал хэмээх байгалийн үзэсгэлэн цогцолсон газар наран жаргахыг хараад сууж байгаа нь энэ бөлгөө. Сэтгэл нэг л тайван бөгөөд амарлангуй суух боловч нэгэн зүйлийн тухай өөрийн мэдэлгүй бодон суугаагаа анзаарлаа. Тэр нэгэн бүсгүйг. Би өөрийгөө дурламтгай нэгэн гэдгээ мэдэх боловч арай ч хүнд дурлах цаг нь болоогүй байдаг. Дөнгөн даган гарын таван хуруунд багтах төдий учирсан, яаруу сандруу, хагас ухаантай байдлаар, зүсийг нь таних, нэрийг нь мэдэх төдий тийм нэгэн учрал юуны учир тархи толгойноос гарахгүй байгааг бодоод бодоод үл ойлгоно. Тэр бүсгүй магад надад таалагдсан биз, гэхдээ би түүнд сайн болоогүй, сэтгэл алдраагүй, дурлаж шаналаагүй, хайрлаж дуулаагүй байж... зөвхөн шохоорхлын мананд тэмтчин яваагаа мэдэн буй ч юунд ингэж үдшийн зүүд өдрийн бодол болон буйг үл ойлгоно.

0 comments :
Post a Comment