Зиа өнөөдрөөс эхэлж bathroom break нэртэй богино цувралыг нэвтрүүлж эхлэх санаатай байна. Жорлонд лаптопоо тэврэж ороод энд байх 5-10 мин-уутандаа бэсрэг column бичиж байх. Хаха. Номер 1.

----

Энхбаяр vs. Элбэгдорж

Who is better?

Хэн нь ч биш. Ялгаагүй хэрэгцээгүй нийгмийн шавхраанууд. Болдогсон бол энэ сонгуулийг татан буулгаад дахин шинэ нэр дэвшигчид тодруулаад явуулдаг бол.

Who likes who?

Залуучууд ер нь Элбэгээд нэлээд ам муутай байгаа бололтой. Арга ч үгүй биз. Шудрага ёс шудрага ёс л гэх юм, шудрага ёс гэж юу юм бэ? Энхбаярт архаг МАХН-ны гишүүд дэндүү хайртайг хүн болгон мэдэх бөлгөө.

Who says what?

Урьдчилсан судалгаагаар Энхбаяр илүү явна гэх юм... Мэдэхгүй. Энхбаяр нь бараг Элбэгээгээс дээр биз. Идэж ууж ханаа биз гэж бодохсон. Нэг том аюул гэвч байна. Их өрийн асуудал дээр хэдэн сая ногоон гувшсан хүн Оросын талын одоо хэлсэн бүгдийг YES SIR хэмээн биелүүлэхээс өөр аргагүй болжээ. Өөрөөр хэлбэл Оросын бууны нохой. Баяр угаас Орост ээлтэй хүн. Тэгэхээр хммм...

Who is gonna win?

Миний бодлоор Элбэгдорж цэвэр ялах шинжтэй. С.Баяр мэдэж байсан. Энхбаяр энэ сонгуулийн дараа улс төрөөс чад хийнэ гэдгийг. Харж л сууя.