Хүйтэн өдөр байна жихүүн салхитай
Хөрсөн сэтгэлийг минь бүлээцүүлж өгөөч
Харгуй замын зөрлөгт ирчихсэн миний
Хашаа явахыг минь газарчилж өгөөч

Сайхан бүсгүйчүүд нүдний баясгалан юмдаа
Сэтгэлийн минь гал хаачсаныг хэлээд өгөөч
Сийрсэн малгай, нар хоёрт би дуртай юмсан
Сүүдэрт хэвтэх намайг дээш босгоод өгөөч

Найрын ширээний халамцуухан эрхэм шиг
Найзан дундаа цэнгэхийг болиулаад өгөөч
Ногоон дэлхий дэлбээгээ нээчихсэн байх юм
Нойронд дугжрах намайг сэрээгээд өгөөч

Сонирхол буурна гэдэг байдаг юм болов уу
Солиорлын галанд харин шатаж би явна уу
Сэрлийн оч од нь мандан бадрахаа байв уу
Сийлсэн эгшигний аялгуу нь би юм болов уу

2009-05-29