Надад ийм мэдээлэл ирлээ. Үнэн байх магадлал өндөртэй юм...

Нэмэлт: Олон хүн source нь хаанаас авав гэнэ...
http://tuvshinjp.blogspot.com/feeds/posts/default


------------------------------------------

Ононгийн Цолмонгийн Швейцарийн Swiss Credit банкин дахь хадгаламжийн дансны дугаар:

SCB 45378MG80009L12

Дансны үлдэгдэл 4р сарын 5-ы байдлаар:

1.3 тэрбум доллар (3 их наяд төгрөг буюу монгол улсын жилийн төсөв)


Сүрэнхор:

2009 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бээжин лүү яаран ниссэн, энэ нь хадам эхийнхээ биеийн байдалд санаа зовсноос болсон гэсэн утгатай мэдээлэл гарч нилээдгүй шуугиулаад авсныг бүгд санаж байгаа байх гэж найдаж байна. Үнэн хэрэгтээ юу болсон юм бэ? гэдгийг би хэлэх гэсэн юм.

Тэр өдрүүдэд Швейцарийн банкнуудын холбоо арилжааны банкнуудынхаа эхний улирлын тайланд үндэслэн олон улсад мөрдөгддөг журмын дагуу тэрбум доллараас дээш хадгаламж эзэмшдэг хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, зарлахаар бэлтгэсэн байсан байна. Тэд 2009 оны 4 дүгээр сарын 6-ны Даваа гаригт нийтэд зарлахаар төлөвлөж байсан юм байна.

Уг жагсаалтын 16-д нь 1,3 тэрбум долларын хадгаламж эзэмшигч О.Цолмон, Монгол гэж дурдагдсан нь манай Ерөнхийлөгчийн гэр бүл юм. Н.Энхбаяр төлөөлөгчөөрөө дамжуулан уг жагсаалтаас эхнэрийнхээ нэрийг 6 сар болтол зарлахгүй байгаа ч гэж хүсэлт гаргасны дагуу Швейцарийн банкнуудын холбоо О.Цолмонгийн нэрийг зарлахаа түр азнаад байгаа юм байна.

Харин ирэх 6 сарын дундуур зарлагдаж дараа нь Forbes сэтгүүл дээр тусгайлсан нийтлэл бичигднэ. Зарлахгүй бол Швейцарийн банкнуудын холбоо хуулийн дагуу хариуцлага хүлээх учраас яалт ч үгүй зарлана. Тэд үйлчлүүлэгчиддээ болох гэж байгаа үйл явдлын талаар тогтмол мэдээлэл өгдөг. Тэр хүрээнд О.Цолмонд мэдэгдсэн байна. Сонгууль дөхсөн үед энэ нь ямар осолтой мэдээлэл болохыг О.Цолмон ойлгож байсан ч банкинд түр хойшлуулхаас өөрөөр нөлөөлж чадахгүй.