Тиймээ, би аюултай
Байхгүйг бий болгож байгааг үгүй хийнэ
Чамайг би зохиож чамтай би ярина
Тэгээд бас чарлуулж төвөггүйхэн алга болгоно
Үгээр би сумлаж үзгээр би зэвсэглэнэ.

Тиймээ, би аюултай
Өдрийг шөнө болгож сарыг нар болгоно
Үнэнээр би буудаж гашууныг би мэдрүүлнэ
Өчигдрийн үнэнийг баллаж өнөөдрийн худал болгоно
Цаасыг би сараачиж чёрнелийг би дуусгана.

Тиймээ, би аюултай
Уурыг чинь хүргэж ухааныг чинь самууруулна
Усыг би шатааж галаар би наадна
Харыг цагаан болгож цагааныг улаан болгоно
Түүхийг би бүтээж түүнийг би мөнхрүүлнэ

Тиймээ, би аюултай
...