July 21, 2008

It was a fine evening today. I walked down the streets of Ulaanbaatar with two of my friends, enjoying the nice cool breeze after a melting hot day. Once again, I felt that I am actually enjoying my life at "full-speed". What a wonderful feeling that is - so peaceful and fulfilling, you finally feel happy. Earlier, I watched Kung-Fu Panda, which is an another animated masterpiece from the Dreamworks studio. I felt that the movie is smartly-deadly-hilarious yet deeply meaningful piece of work. It was a complete stunner for me as I learned a "big" lesson from it. "There is no secret recipe". If you want to be a winner, then only you choose to be the winner - no one else. Everything that's going around you begins with you. Oh yeah... Not long ago, I made my Blog re-live and that was an exceptionally good thing. It was an incident, one girl that I know reminded me about this little marvelous world, the blogger world. Having your own space to post anything that you ever want is :) . You can build your own universe, own archive of thoughts and small pieces of minds that will last forever, which can reach everwhere. No matter what the readers think or even if no one reads your blog, it is still amazing. I will continue building my own empire in the virtual world. Yes, I am addicted now. There is no secret recipe to happiness.

Posted on Monday, July 21, 2008 by Amar Baatartsogt

No comments



Special dish that I cooked... haha...

Posted on Monday, July 21, 2008 by Amar Baatartsogt

No comments

July 20, 2008



Шатаж үхлээ... Дотноосоо ч тэр, гаднаасаа ч тэр ялгаа алга. Бороотой байхад би дургүй, гэхдээ нар шатсан энэ халуун өдрүүдийг тэвчиж гарахад бас л бэрх юм. Хүн гэдэг олон зантайг хэлэх үү... Бороо орохоор сэтгэлд нэг л гунигтай байдаг. Харин энэ халуу шатсан өдрүүд үргэлжлээд байхаар бороо ороосой ч гэж санагдах шиг. Өнөөдөр хоёр цагийн алдад харин бүрхээд агшин зуурын шиврээ бороо ороод амжив. Тэр хооронд харин нар гараасай, дахиад л бороо битгий ороосой гэсэн юм толгойд бодогдов. Хачирхалтай шүү. Хүний учир нь олдохгүй олон зан гэж.

Posted on Sunday, July 20, 2008 by Amar Baatartsogt

No comments

July 19, 2008




Энэ дууг татах

Сүүлчийн цас
Анхны бороо
Зүрх сэтгэлд минь
Дурсамж үлдээнэ
Зургийн цомог
Анхны хайр
Зөөлөн үнсэлт
Чинийх л байсан
Сэтгэлийн гүнд
Тодхон үлджээ
Анхны хайр минь
Зүрхийг тогшоод
Үүрдийн дурсамж
Үнэнч хайр минь
Чамайг дуулъя

Дахилт:
Чимээгүйхэн алслах
Он жилүүд
Сэмхэн ирэх дурсамж
Сэтгэлд хөврөнө
Аялгуу дуутай
Оюутан нас
Чамтай минь хамт
Чамтай минь хамт хайрт минь
Хайрт минь

Хавар хаврын
Дурлал дурсамж
Хөнгхөн гунигаар
Сэтгэл дүүргээд
Мөнгөн хонхны
Жингэнэх дуунаар
Холдож боломгүй
Нулимс урсана
Алс хязгаарт
Жигүүр дэлгээд
Хүслийн шувууд
Дүүлэн нислээ
Аяа оюутан нас
Анд найзууд минь
Хамтдаа дуулъя

Дахилт:

Рэп:
Жил жилээр урсах цаг хугацааг би яаалтай
Сэм сэмхнээр арчиж урсах нулимсыг таалдаа
Дурсамж минь дурлал минь дуу минь хайр минь
Оюутан насны үерхэл амьдралын минь эхлэл юм
Хавар хүсэл мөрөөдөл дурлал дурсамж минь сэргэнэ
Эргээд тэртээх он жилүүдээр дүүлэн ниснэ
Анд нөхдийн итгэл сэтгэл дурлал хайр хүсэл бүхнийг дуулъя

Дахилт:

Posted on Saturday, July 19, 2008 by Amar Baatartsogt

No comments

July 17, 2008


Ийм нэгэн сайхан мэдээ уншлаа. Өөрөө Инженерээр сурч байгаагийн хувьд надад сайхан, гайхалтай бас бахарбмаар санагдлаа. Монгол Улс Мандутгай.



Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн "Хоёр загал- 006" илчит тэргийг хүлээлгэн өгөх ёслол өчигдөр төмөр замын депод боллоо. "Хоёр загал-006"-г ОХУ-д үйлдвэрлэгдсэн "2ТЭ-10М" серийн илчит тэрэгний суурь раманд АНУ-ын "General electric" компанийн "МЕ1-27С" цувралын suреr skidыг инженер, текникийн ажилчдын хүчээр төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинд угсарч, байнгын ажиллагаанд хүлээлгэн өгсөн юм.

Өмнө нь угсарч байсан "Хоёр загал" зүтгүүрээс энэ удаагийн зүтгүүр олон үзүүлэлтээр давуу. Тухайлбал, Монголын байгаль цаг уурын онцлог, нөхцөл байдалд тохируулж шинэчилсэн программтай төдийгүй өндөр хүчдэлийн камерийн агааржуулалтын системийг шинэчилж, дамжлагын араатай хос дугуйгаар тоногложээ. Зүтгүүрийг ачаа тээврийн чиглэлээр ашиглах юм. Уг илчит тэргийг бүтээхэд 24 хүний ур ухаан, авьяас чадал шингэсэн. Монгол инженерийн ур чадвар хэр зэрэг өндөр байгааг харуулсан бүтээл болжээ.

Зүтгүүрийн даацын норм нь 3800 тонн юм байна. Төмөр замын депогийнхон зүтгүүрээ хүлээлгэн өгөхөөсөө өмнө туршиж Улаанбаатараас Зүүнхараагийн чиглэлд явуулсан байна. Туршилтаа амжилттай давсан зүтгүүр анхныхаа аялалыг хийхээр Улаанбаатар-Чойрын чиглэлд өчигдөр гарлаа.

Одоогоос дөрвөн жилийн өмнө депогийнхон "Хоёр загал 1-5" хүртэлх зүтгүүрийг угсарсан. "Хоёр загал 006" ийнхүү амжилттай ашиглалтад орж инженер, ажилчдад цаашид улам ихийг хийх урам зориг өглөө. Ирэх сард Төмөр замын депогийн хамт олон хуримтлуулсан арвин туршлагадаа тулгуурлан "Хоёр загал 007"-г байнгын ажиллагаанд хүлээлгэн өгөх аж.

М.Бат-Оргил

Source: gogo.mn

Posted on Thursday, July 17, 2008 by Amar Baatartsogt

No comments




Each morning, when I wake up, I see this view... Used MS paint to draw. Haha. A bit crappy, but compared to the time spent, it is a masterpiece. :)

Posted on Thursday, July 17, 2008 by Amar Baatartsogt

No comments

July 15, 2008


Нүдээ аниад арав хүртэл тоол гэлээ. Нэг....Хоёр....Гурав....Дөрөв.... Буун дуу чангаар тас хийх нь сонсогдов. ....Тав.... Энэ юу байж болох вэ? Юун буун дуу вэ гэж гайхан бодов. Нүдээ нээмээр байсан ч тэсээд тоолж дуусгахаар шийдэв. ....Зургаа.... Түүнийг минь буудчихсан байвал яанаа гэж айдас төрлөө. Арай үгүй байлгүй дээ. Хэн буудах юм бэ, хорхойд ч хоргүй амьтан юмсан. Харин одоо нүдээ нээхээс би айж эхэллээ. ....Долоо.... Өмнө нь ийм их айдаст автаж байсангүй. Хамаг биений хүйтэн хөлс асгарах шиг болоод нуруулуу хүйт даагаад явчлаа. Би чичирч байлаа. ....Найм.... Арав хүртэл тоолох ийм удаан гэж мэдэж явсангүй. Цаг хугацаа яг л зогсцон юм шиг, мөч бүхэн жил, арван жил, бүр зуун жил шиг урт санагдлаа. Ямар аймаар юм бэ. ....Ес.... Хэн нэгний наашаа алхах хөлийн чимээ сонсогдов. Энэ хэн байж болох вэ хэмээн бодлоо. Одоо намайг бас арай алахаар ирж байгаам биш биз гэсэн бодол толгойд зурсхийн орж ирлээ. Ээжээ... ....Арав.... Чив чимээгүй болов. Хажууд хүний зөөлөн амьсгалах нь сонсогдов. Алгуурхнаар нүдээ нээлээ. За алив явъя гэж тэр минь хэлээд машины зүг алхлаа. Би тэр шөнө юу болсныг хэзээ ч харин асууж зүрхлээгүйм.

Posted on Tuesday, July 15, 2008 by Amar Baatartsogt

No comments

Ямар нэг юм бичмээр санагдаад. Тэгээд суусан чинь юу ч гарч ирдэггүй. Ядарч байгаагаа сая л мэдэв. Өнөөдөр урт өдөр байлаа. Маргааш ч гэсэн бас урт өдөр байх болно. Явах дөхсөөр л байдаг. Хэлж амалсан зүйлсээсээ юуг нь ч бүтээгээгүй, өдөр хоног нэг нэг явсаар. Хурдан юм аа.

Posted on Tuesday, July 15, 2008 by Amar Baatartsogt

No comments

July 13, 2008

Өвсний толгой бага зэрэг намилзан хөдлөхийг би анзаарч хэвтлээ. Бодвол жоохон сэвшээ салхи байгаа бололтой. Надад бол мэдрэгдэх юм байсангүй. Дээрээс аяархан төөнөх оройн нар, өдөржин наранд халсан хангай дэлхийн бүлээхэн хөрс, хажууд хөөрнөлдөх хөгшидийн бүдэгхэн дуу энэ бүгд нийлээд тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Бодвол энэ бүгдтэй сэвшээ салхины намуухан дуу, зөөлхөн илбээ аяандаа нийлж холилдоод миний баяслыг улам төрүүлж байсан биз. Нэгэн үгээр хэлэхэд байгал дэлхий, хүн ард нь бүгд дэндүү сайхан зохилдсон наадмын налгар өдөр дуусч байгаа нь энэ.

Миний бие эх дэлхийнхээ гоо сайхныг сэтгэл зүрх таван мэдрэхүйгээрээ мэдрэхийн зэрэгцээ саяны наадмын хоёр хоногт нэлээд юм бодож тунгаан суух зав гарлаа. Надад садаа болох хэн ч байхгүй, байсан ч байж магадгүй, гэхдээ бодлын гүн ертөнцөд аль хэдийн нэвтрэн орсон байсан учир эргэн тойрноо анзааралгүй хэвтэж байгаа нь тэр.

Өмнөх өдөр нь ээждээ загинуулаад гоморхож байснаа санаад хөх инээд хүрэх шиг болов. Одоо яаж ч бодоод ээж зөв юм хэлж байсан байна гэхээс өөр дүгнэлтэнд хүрэх боломж байхгүй. Хэхэ. За тэр яахав. Би өөрийнхөө тухай бодож хэвтлээ. Би ер нь их өөдрөг үзэлтэй хүн. Түүнээсээ болоод алдах явдал багагүй л байдаг. Юм бүхнийг бүтнэ болно гэж санана. Мэдээж хэрэг амьдралд санаснаар болохгүй, бүтэхгүй юм захаас эхлүүлээд хаа мундахав. Наанаа их залхуу, юманд туйлбаргүй, тэвчээр муутай юм шиг хэрнээ яг хичээгээд, өөрөө хүсээд оролдоод явахаар над шиг хүлээцтэй, тэвчээртэй хүн цөөхөн байх. Би ихэвчлэн юу хүсэж байгаагаа мэддэг, заримдаа л хэт туйлширдаг болохоос. Энэ мэдээж айлын ганц эрх хүүхдийн гэм нь биш зан нь бололтой. Би өөрийгөө одоо болтол үүлэн хөх чөлөөнд дэрвэж, дураараа нисэж яваа шувуу юм байна гэж төсөөллөө. Тээр дээрээс бүгд л өчүүхэн харагдана. Газар буугаад ирэхээр аврага том уул хад, ус шанд хүртэл нэг л сэтгэлд багтаад явчихна. Би ийм л хүндээ. Том том юм миний сэтгэлд жижигхэн шүдэнзний мод энээ тэрээхэн шиг зовох юмгүй багтахчихдаг. Бодвол юм их мөрөөдөх дуртайх минь юм байлгүй. Хүн амьдралд юу эс тохиолдохов. Хайр дурлал, атаа хорсол, үзэн ядалт, ухаарал, үерхэл нөхөрлөл бүхнийг дагуулсан олон ч хүн өдөр болгон гудамжинд чамтай зөрөн өнгөрнө. Хүн харин эдгээр хүмүүсээс өөртөө хэрэгтэй таарах тохирох хүнийг олж харж чаддаг байвал амжилтанд бүхий л утгаараа хүрнэ гэж би боддог. Би өөрийгөө хүнийг танихдаа харин чиг муугүй гэж үздэг нэгэн билээ. Үүгээрээ би өөрийгөө амжилттай хүн гэж хэлэх гээгүй. Гэхдээ би өөрийгөө аз жаргалтай хүн гэж хэлнэ. Надад ямар ч хэцүү үе тулгарсан амьдралын аз жаргалыг ямар нэгэн байдлаар хүлээж авч, ташааж би чаддаг. Би амьд яваадаа л наад зах нь өөрийгөө аз жаргалтайд тооцдог. Би бас өөртөө нэлээдгүй итгэлтэй нэгэн. Юу ч чадахгүй байж. Энэ магадгүй миний дутагдал, мөнхүү сайн тал байх. Намайг сайн мэддэг хүмүүс ч гэсэн миний дотор хичнээн сэтгэлийн хөдөлгөөнтэй, жоохон хүүхэд шиг, амархан гомддог, амархан баярладаг хүн байдгийг мэддэгүй юм шиг надад санагдана. Өрөвчхөн, тусч, бүгдийг гомдоохгүй хайрлаж чаддаг, хэнийг ч гэсэн зовлонгүйхэн уучилчихдаг тийм л хүн юм шиг бодоод байхад. Гэвч надад дутагдал дэндүү олон. Хувиа хичээсэн багын зан маань одоо хүртэл арилахгүй л явна. Заримдаа заримдаа ил гараад байдаг юм шиг байгаа юм. Түрүүн дурьдсан тэвчээргүй зан байна. Цаг барьдаггүй, юмыг хойш нь тавьдаг, залхуу, хэрэгтэй юман дээр зориг гаргаж чаддаггүй, дэндүү их, бүр дэндүү их юм боддог, их санадаг гээд тоочоод байвал дуусахгүй биз. Иймэрхүү зүйлийг бодож хэвттэл нар нэлээд буугаад оройн жавар ороод ирэв. Гэртээ орж дулаан хувцас авахаар бослоо.

Posted on Sunday, July 13, 2008 by Amar Baatartsogt

No comments

July 11, 2008



Хутгаар хэрэв хэн нэгнийг зүсвэл шарх нь тэгээд л аниж орхино. Харин үгээр хүнийг хутгалвал хэцүүхэн юм шиг. Тийм шарх л харин анихад хэцүү байдаг юм. Хүний хамгийн эмзэг цэг болох зүрх сэтгэлийг үгээр хутгалж орхивол тэгээд л "конец". Үгүй ер нь бодоод байсан чинь хутгаар ч байсан бас л "конец"-лдоо. Аргагүй л эмзэг газар юм даа.
Би тэр эмзэг цэгээ хэт бусдад нээлттэй байлгадгаас анхнаасаа л наад зах нь элдэв шороо тоос наалдаад салдаггүй байсийм. Харин нэгэн өдөр хадаас зоогдчихсон харамсалтай явдал болсон. Авах гээд авч чаддаггүй, дэндүү их өвдөөд болдоггүй. Би эмчид очиж зүрхлээгүй юм. Айснаасаа тэр. Хамаагүй оролдвол үхчихнэ гэж бодсондоо тэр. Угаасаа таньдаг эмч ч байсангүй. Нэлээд ч удаан тэр чигээрээ явлаа тэгээд. Өвчин нь бүр сүүлдээ дийлдэхээ байгаад, үхвэл ч үхэг яавал ч яаг хэмээн зориг шулууддаг юм байна. Суглах гэж үзлээ. Яааааяааааяаааа! хэмээн орилох дуу корридороор дүүрэн цуурайтав. Яах учраа бараад гайхан сууж байтал нэгэн мэргэн санаа толгойд ороод ирлээ. Удаан, алгуурхнаар татаад үзвэд гайгүй байх гэж бодлоо. Туршаад үзэв. Болж байна шүү. Тэр нэг хадаасыг тэгээд сугалах ч гэж зөндөө удсандаа. Дахиад алтан наран тэнгэрт мандлаа. Би чадлаа, сугалан авч. Ингээд боллоо гэтэл бас болсонгүйээ. Зүрхнийхээ голд нээх том хар нүхтэй хоцров. Цус маш багаар шүүрэн гарна. Шарх нь яваандаа аних байх гэж санаад би хүлээв. Огт анихгүй ч байгаам уу, дэндүү удаан аниад ч байгаам уу бүү мэд, ямар ч өөрчлөлт үл мэдэгдэнэ. Гайхалтай!, би зүрхэндээ тэгээд л нүхтэй болчихов. Ядахдаа л харахад муухай гэж санаад бөглөх гэж оролдов. Олон ч төрлийн нөхөөс тавьж үзлээ, нэмэр алга. Хадаасны шарх нь гаднаас үл харагдавч өөрт илт мэдрэгдэнэ. Зүгээр л олон давхар нөхөөс байгаагаас цаашгүй. Нүх нь хэвээрээ. Тэр нүхтэй зүрх нэгэн цагт бүтэн байсан гэдгийг дурсан санахаас өөр зам үлдсэнгүй. Би ядахдаа сорвитой ч хамаагүй эдгээчихмээр байдаг. Тэгтэл бас тийм юм байдаг гэнээ, дам яриагаар сонсоход. Хайр гэдэг юмийг олоод авчихвал ямар ч шархтай зүрх эдгэдэг гэнэ. Нүх нь битүүрдэг гэнэ. Мундаг ернөдөг юм байх. Цаг хугацааны ширүүн урсгалд нэгэн цагт ингэж явсан хэмээх таних тэмдэг төдий өчүүхэн сорви л үлдээдэг гэнэ. Тийм нөхөөсийг нь даан ч би хаанаас олохоо мэдэхгүйм харамсалтай нь. Хүмүүс өөрөө чамд ирдгээс биш чи хайж олдог эд бишээ гэж нэг л шоолсон байдалтай хэлцгээнэ. Ямар ч хачин хорвоовдээ. Үүнийг сонсоод өөрийн эрхгүй миний бие "Одоо тэгээд л би, хүлээгээд л суугаад байх хэрэг үү?" хэмээн бодоод уртаар шүүрс алдлаа.

2008-07-11

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

Ерээд оны эхээр гэнэт тэмээний тавхай vнэ орлоо. Тавхайны vнэ бvтэн тэмээнээсээ vнэтэй болж. Олон ч тэмээ тавхайнаасаа болж тэнгэрт халилаа. Гэхдээ хэн ч тавхайг нь аваад бусдыг нь хаяж байсангvй.

Дэлгvvрт давснаас єєр юмгvй болсон тэр vед монголчууд малын буянаар єлсєж vхэлгvй тэр хvнд vеийг давсан, тэмээний мах энд их vvрэг гvйцэтгэсэн. Харин тавхай яагаад vнэ хvрэх болов? Монголын тэ­мээг устгах Бээжингийн тєлєвлєгєє гэнэ. Тэмээг нь устгаад дараа нь хvнийг нь хvйс тэмтрэх зорилготой гэнэ. Тэмээгvй болчихвол Монгол Улс сєнєх гэнэ. Тэмээгvй Монгол гэдэг тайган эр л гэсэн vг. Ингээд “Тэмээ хамгаалах хууль” УИХ-аар батлагдан гарлаа.

Тэмээний тухай олон ном гарав. Тэмээ бол тэнгэрийн амьтан. Монголын тэмээ аврагдлаа. Хятадын хорон муу санаа дарагдав. Тэмээн тавхай vнэ хvрэхээ болив. Тєр ард тvмний хамтын сэрэмж монгол гентэй монгол тэмээгээ аварлаа.

Vнэндээ юу болсон бэ? Ємнєд Хятадад тансаг хоолны найрлагад баавгайн тавхай ордог аж. Хонконгод бvр их vнэтэй. Хойд Хятадын хэдэн сайн гар тэмээн тавхайг баавгайнх гэж хэлээд баахныг тийш нь зарчиж. Цаадуул нь мэдсэнгvй. Тэгэнгvvт давраад Монгол, Євєр Мон­голоос тэмээн тавхай vнэ хvргэн авч хулхидаж гарлаа. Жил бололгvй баригджээ. Тэмээн тавхайг хэн ч тоохоо болив. Ийм л юм болж дээ.

Гадаадын хєрєнгє оруулагчдын эсрэг нийтийн хийрхэл давамгайлаад гурван жил боллоо. Шалтгаан нь байгалийн эрдэс тvvхий эд гэнэт vнэд орсноос болсон хэрэг. Хэн нь илvv эх оронч вэ гэдэг нийтийн тэмцэл єрнєв. Эх оронч гэдэг цол бол Сvхбаатарын одонгоос ч илvv гоё чимэг. Би л дутчих вий гэсэн шиг цангатлаа уралдан орилолдов. Ерєєсєє байгалийн баялгаа ашиглахаа болиод хойд vедээ vлдээе, ингэхийн тулд єнєєдєртєє цємєєрєє єлсєж vхэцгээе, яадгийм гэсэн уриа хамгийн мундаг эх оронч лоозонгоор тодрон тэргvvлж байв. Ялангуяа Хойд Америкийн хєрєнгє оруулагчдыг эцэж vхтлээ хараацгаав. Хєрєнгє оруулалт хийхэд хуулийн таатай орчноор гайгvйд тооцогдож байсан Монгол энэхvv гурван жил vргэлжилсэн хийрхлийн шанд хєрєнгєє оруулбал хамгийн аюултай гурван орны тоонд орж “сэрэмжлэгтvн” гэсэн хаягтай болж орхилоо. Хятад, Оросоос єєр орон айгаад ойртохоо больж буй хэрэг.

Дэд бvтэцгvй, далайгаас хол орны тvvхий эд тєдийлєн тоогддоггvй. Энэ дэлхий эрдэс баялгаар халгиж цалгиж байгаа, олдворлолтын аль єртєг багатайг нь сорчилж хэрэглэдэг учир жанцантай. Таван толгойн коксжих нvvрсний ордыг нээгээд 45 жил болж буй боловч хамтарч ашиглах саналыг хэн ч хvлээж авч байгаагvй. Далаад оны дундуур Румын нэг сонирхсноо тээврийн зардал нь ашиглалтаасаа 10 дахин их байна гэж тооцоолоод “тvй” гээд орхижээ. Наяад оны дундуур Хойд Солонгос бас нэг сонирхов. Ким Ир Сэнийг панаалдах гэж хамаг ураа гаргасан боловч євгєн дарангуйлагч єєрийн мэргэжилтнvvдтэй хєєрєлдєєд “ашиггvй” гэсэн дvгнэлт гаргажээ. Ерээд оны дундуур Австралийн “Би Эйч Пи” хэмээх аврага компани хайгуулын лицензийг нь аваад хоёр жил судалж vзээд бас л “тvй чоорт” гээд буцааж єгєєд шилээ харуулсан.

Монголын байгалийн баялаг газар зvйн утгаасаа болж зєвхєн Хятадын зах зээлд борлогдох нигуртай. Оросын Сибирь баялаг худалдан авах биш харин экспортлох єрсєлдєгч. Дэлхийн зах зээл дээр тvvхий эдийн vнэ єсєєд ирэхээр байгалийн баялгаас улам бvр хараат болж, эрчим хvчний єлсгєлєнд орж буй Хятадын єсєн нэмэгдэх хэрэгцээнээс болж Монголын баялгийн vнэ єснє. Монголын vнэ хvрч буй баялгийг ашиглаж боловсруулж Хятадуудад худалдах сонирхол дэлхийн том компаниудад vvсэх нь ойлгомжтой. Энэ талаар хамгийн туршлагатай, хєрєнгєтэй, нэр хvндтэй нь Австрали, АНУ, Канадын компаниуд байдаг. Ингэж л тэд орж ирж буй хэрэг. Тvvхий эдийг худалдан авагчтай хамтарч ашиглах нь ихэнхдээ дэмий байдгийг олон жилийн туршлага харуулжээ. Иймээс нэр хvнд бvхий гуравдагч орны компанитай хамтарч ашиглаад Хятадад борлуулах нь Монголын хувьд vндэсний аюулгvй байдлаасаа ч, эдийн засгийн утгаараа ч хавьгvй хожоотой.

Уул уурхайн хєрєнгє оруулалт гэдэг асар их мєнгє шаардсан эд. Энэ мєнгийг яаж босгодог вэ? Хєрєнгийн биржээр дамжуулан энэ дэлхийн олон арван сая хvнээс мєнгє татан босгодог. Эзэмших гэж байгаа орд газраа зад панаалдан хєєргєн магтаж, олох орлогыг нь байн байн тоочиж хvмvvсээс мєнгийг нь салгаж авна. Мєнгєє банкинд хадгалуулснаас энэ хувьцааг авах нь илvv ашигтай юм байна гэж хvмvvс итгэл vнэмшилтэй болсон vедээ мєнгєє цутгаж эхлэнэ. Мєнгєє хийх гэж байгаа хvмvvс манай ХЗХ-ны хохирогсдоос арай илvv туршлагатай байдаг учир орд бvхий орны хуулийн орчин, бусад хєрєнгє оруулагчтай харилцаж буй байдал, Засгийн газрынх нь тогтворшил зэргийг судалдаг. Биржээс хєрєнгє босгох гэж байгаа эзэд ч заримдаа улайраад хэтрvvлдгийн нэг жишээ нь Айвонхо Майнзийн Фридланд гэгч юм. Тэрээр Монголоос олсон ордоо таван доллар гаргаад л 100 доллар олдог падвоолкны наймаа шиг ашигтай мэтээр хадуурчээ. Єнєєгийн дэлхийд ингэж 20 нугардаг хар тамхины бизнес ч байхгvй. Фридланд ер нь нэлээд хийтэй нєхєр гэсэн. Гэхдээ хичнээн хийтэй байгаад манайхныг бодвол арай ч гайгvй л дээ. Тэрээр Монголын бvх юмыг Энхбаяр гэдэг ганцхан нєхєр мэддэг гээд хэлснийх нь дагуу ойл­гочихсон учир ганцхан тэр рvv гvйж тvvнтэй л тохироод давхиад байсан нь харин ч муугаар эргэж Монгол бол Африк биш болохоор чєлєєт орны ард иргэд тvvний эсрэг босчээ. Хийтэй нєхрєєс болж маш их алдагдалд орсон компани нь мань эрийг даргын албанаас нь хуссан тєдийгvй хувьцааныхаа нэлээд хэсгийг асар туршлага бvхий Английн нэг компанид зарж гольдролдоо орсон аж.

Баялаг эзэмшигч орон, баялаг ашиглагч компани хоёр олзоо яаж хуваадаг вэ? Урьд vvнийг концессоор шийддэг байж. Сvхбаатар кинонд нэгэн америк эр концесс єгєх vv гэж асуухад энэ ямар учиртай vг болохыг жанжин єєр нэгнээс сэм асуудаг. Нэгмєсєн харанхуйгаар тодорхой мєнгє тєлєєд гадны компани єєрсдийн хєрєнгєєр ашиглаж гарах ашгийг нь бvгдийг нь авдаг наймааг концесс гэх. Єдгєє улс орнууд соёлжоод ийм маягийн “луйвар” бараг устжээ. Ордын vнэ болон нєєц, ашиглалтын єртєг, борлуулах зах зээлийн идэвх, ирээдvй, тухайн орны хуулийн орчин зэргээс хамаарч янз бvр гэрээ хийгддэг ба тэр нь олон улсын хvрээнд стандартчилагджээ. Vvнийг олон улсын жишиг гэж vздэг, аль аль тал хожоотой, сэтгэл ханамжтай хоцорно. Хамгийн алтан гэрээг “бvтээгдэхvvн хуваах гэрээ” гэж vздэг юм билээ. Ашиглагч оронд тєлєх татвар, роялтийн хэмжээ олзворлолтын хэмжээгээр нэмэгдэх ба эцэст нь ордоос нийт гарах ашгийн 60 хvртэл хувийг эзэн орон ганц ч тєгрєг гаргаагvй мєртєє авсан дvнтэй гардаг аж.

Ядуу орнууд байгалийн баялгаасаа болж улам ядуурдгийн нэг шалтгаан нь тэд юм vзээгvй, туршлага дутмаг байхын зэрэгцээ удирдлага нь авлигад идэгдсэн байдаг тул олон улсын жишгийг нулимж єєртєє ашиг­тай єєрийн дvрмийг ард тvмэндээ сайхан сонсогдох хэлбэрээр гаргаж ирдэг аж. Тэдэнд бирж дээр мєнгє босгох нэр хvнд, шууд хийх хєрєнгє оруулалтын мєнгє, vйлдвэрлэл явуулах менежмент аль аль нь vгvй мєртєє “тєрдєє буюу улсдаа хамаг юмыг авна” гэж дайрцгаадаг. Тєр бол vйлдвэрлэгч буюу ашгийн байгууллага биш гэсэн vндсэн зарчим хаягддаг учир олж долоосон жаахан нь бэлэнгээр тараагдана, хєшєє дурсгал болон ёрдойж хоцорно, єртєг єндєртэй ашиглалт багатай дэд бvтэц болно, ихэнх нь ард тvмэндээ хайртай эх орончдын орлого болж гадаадын найдвартай банкинд бэлэн валют болон хадгаламжийн хэлбэрийг олно. 1978 онд гадаадын хєрєнгє оруулагчдаас хурааж авсан асар том зэсийн уурхайг Перугийн тєр жил хагас ажиллуулаад бvрэн дампууруулан хааж байсан нь ганц тэдний явдал биш тєрийн менежментийн чадварыг илтгэсэн тод жишээ болон сурах бичигт vлджээ. Тєр олон улсын жишгээр баялаг ашиглалтаас татвар роялтигийн зарчмаар мєнгє олон тvvнээ нийгэмд зарцуулж чадвал улс орон хождогийн жишээг Чилиэр жишээлдэг нєгєє нэг vзvvлэлт мєн л сурах бичигт тод vлдсэн. Ядуу орны vндэсний vйлдвэрлэгчид гадаадын турш­­лага, мєнгє бvхий компаниудтай хавсран биржээс хєрєнгє татан олон улсын жишгээр ажиллаж баялгийг vр дvнтэй ашиглан улсаа босгосон олон жишээ хамгийн сонгодгоор шалгарч буй гэнэ.

Олон улсын жишгээс гажин уралдаанч уяач дарга нар нь гэдсээ цэрийтэл баяжиж, ард тvмэн нь хоосорч буй жишээг холоос биш энvvхэн Сvхбаатар аймгаас харж болно. Саяхан тэд 2006 оны ногдол ашиг гэж 10 сая доллар хувааж авсан тухай би сонссон. Монголын ард тvмэнд шавхруу ч ногдоогvй. Байгалийн баялгийг шууд єєртєє ашиглах худалдан авагч орон орд эзэмшин ашиглах илvv сонирхолтой байдаг. Иймээс хорвоогоор нэг тарсан хайгуулын болон ашиглалтын лицензийг хєршийнхєн маань илvv шохоорхон ихээр нь худалдан авсан билээ, сvvлийн хэдэн жил. Монголд орж ирсэн гуравдагч орны хєрєнгє оруулагчдыг хєєж гаргах сонирхол ч тэдэнд л илvv их байсан. Иймээс эсэргvvцлийн жагсаал цуглаан, эвдэн сvйтгэл, тулган шаардлагыг тэд л зохион байгуулах, єдєєн хатгах, санхvvжvvлэх илvvтэй шалтгаантай юм. Vvнд автахын тулд нэгдvгээрт эх оронч байх хэрэгтэй, хоёрт хєєрхєн тэнэг байх шаардлагатай. Энэ хоёр шаардлагыг хангасан хvмvvсээр харин миний эх орон ч дутна гэж гонж доо.

БААБАР

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments





http://www.youtube.com/watch?v=LU8DDYz68kM

Battle at Kruger хэмээх дээрх бичлэгийг сая үзсэн юм. Надад их таалагдлаа. Гэрийн даалгавраа хийж байгаад жаахан завсарлага авах санаатай компьютерээ нээнгээ нэгэн найзынхаа заавал үзээрэй гэж байсан энэхүү богино бичлэгийг үзэхээр шийдсэн юм. Нэгэн жуулчны хйисэн бичлэг байх бөгөөд дараах үйл явдал Өмнөд Африкийн Крүгэр дархан цаазат газарт өрнөнө. Хэдийгээр 8 орчим минут үргэлжлэх боловч цаана нь ихийг өгүүлжээ. Буффало гэх Африкийн 2 зэрлэг үхэр тугалын хамт голын эрэг дээр "зугаалж" явангаа сүрэг арслантай тааралдана. Харин арслангууд яаж ингээд зүгээр аманд ороод ирсэн бэлэн хоолыг түлхээд гаргахав, тэдэнрүү дайрч бяцхан тугалыг бариад авах нь тэр. Тэрхүү тугал амьдралын төлөө үхэн хатан тэмцэх боловч нэгэнт хазаад авсан арслангийн хүчирхэг амнаас яаж мултарч дийлэх билээ. Гай газар доороос гэгчээр ядаж яваа тугалыг сүүлнээс нь нэгэн матар уснаас үсрэн гарч ирээд зулгаагж аваад булаацалдаж эхлэв. Тэрхүү бяцхан амьтан хоёр хүчирхэг араатны хэнийх нь өдрийн хоол болох бол, хэн нь дийлэх бол гэж би анхаарал тавин үзэж суутал тооны давуугаар арслангууд дийлэв бололтой. Матар ах зүгээр бууж өгсөн үү, эсвэл үнэхээр дийлэхгүйгээ мэдсэн үү тугалыг тавиад явууллаа.... Тун удалгүй бүхэл бүтэн зэрлэг үхрийн сүрэг, хэдэн арав, магадгүй хэдэн зуун үхэр бяцхан тэр тугалыг сүүлийн амьсгаагаа авахаас нь өмнө амжин аврах гэж давхилдан ирлээ. Тэрээр арслангууд луу нэг нэгээр дайрч, хэсэг хугацаанд тэмцэлдсэний эцэст үхэр сүргийн талд ялалт ирж, бяцхан тугалын амь амрагдлаа. Энэхүү бичлэгийг үзэж суухад надад нэгэн зүйл өөрийн эрхгүй санаанд орж ирлээ. Юу гээч? Араатны хаан арслан хэмээх Диснэйн хүүхэлдэйн кинон дээр Симбагийн аав хүүгээ аварч яваад энэ Буффало үхрийн сүрэг дайруулж үхдэг явдал санаад тодхон буув. Хэхэ. За тэр ч яахав, олны хүчээр араатны хаан гэддэг арслангуудыг дийлж байгаа, нэгнийхээ төлөө ингэж хамтаар зүтгэж байгаа нь үнэхээр гайхалтай санагдлаа. Гэтэл хүмүн бид яадаг билээ? Хэт хувиа хичээсэн, бусдыг бодохгүй байгаам биш үү. Адгийн үхэр хүртэл ийм ухамсартай байхад харин бид яаж байна..... ?

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

Бас нэгэн дээр үеийн тэмдэглэл... Үргэлжлэл бий гэчихээд хэцээ ч дуусгаагүйм...

2007 оны 5 сарын 6ны өглөө эх орныхоо зүг буцна хэмээн дотроо жижигхэн баяслыг тээж нисэх онгоцны буудлын цуг нэгэн найзтайгаа хөдлөлөө. Өмнөх долоо хоногийн турш шалгалт шүүлэг гэсээр олигтой ч нойр авч чадаагүй, өмнөх шөнөө яагаад ч юм бүү мэд, сэтгэл хөөрснөөс болсон юм уу бүү мэд, огт унтаж чадаагүйг хэлэх үү, яг л үхсэн хүн шиг тархи, бие хоёр минь болсон байлаа. Одоо тэгээд дахиад 25 гаруй цагийн аялал урд хүлээж байгааг бодохоор хамаг бие минь уйлах шиг болж, өөрийнхөө амьдралыг яг тэр мөчид харааж цөхмөөр санагдаж байв... Ингэж тэгсээр Нью-Ёоркын Жон Ф. Кеннидигийн нэрэмжит онгоцны буудлаас Инчеоныг зорих онгоцондоо суун, Номхон дөлгөөн далай дээгүүр эх орны зүг хөдөлвөө... Дотроо энэ онгоц яаж шуухан нисэхийг бодон төсөөлж суув... Эхлээд Нэгдсэн улсыг хөндлөн гулд нисээд дараа нь нарлаг Калифорнын эргээр хойшоо нисэж, мөст Аласкын эргээр буруун зүг нисэж, улмаар Камчатка хүрч тэгээд Солонгос хүрнэ гэж бодож суутал нэг мэдэхэд гүн нойрондоо автсан байлаа... Онгоцны дүр булаам үйлчэгчийн ялдамхан хоолой намайг сэрээж орхилоо. Та суудлынхаа даруулгыг зүүнэ үү, бид агаарын урсгалын бүсэд орж ирлээ гэх нь сонсогдов. Миний бие нойрноосоо сэрж ядан байж цагаа хартал 1 цаг болж байв. Нислэг дуусахад ердөө 3 цаг үлдсэн байв... Гайхалтай, ямар хурдан нисвээ хэмээн дотроо баярлан буцаад гүн нойрондоо дугжирав... Инчион... Байдаг л хяналт шалгалтаар орж, цааш Монгол явах онгоцоо хүлээсээр онгоцондоо арай гэж суугаад, дахин унтахаар зэхэж суутал нэгэн "Америк" авгай миний хажууд суулаа. Миний унтах төлвөлгөөг тэр авгай бүр бусниулж гүйцлээ... Надтай элдвийг ярисаар хамаг нойр сэргээж орхив. Өөрөө Канадын иргэн бөгөөд сүүлийн 8 жил Монгол амьдарч байгаагаа, Монгол үнэхээр сайхан орон болохыг, Монгол хүмүүс хичнээн сайхан хүн чанартай өгөөмөр улс болохыг надад бүгдийг нуулгүй ярьж гарлаа. Яриандаа халж цаг өнгөрснийг ч мэдсэнгүй. Нэг л мэдэхэд онгоцны капитан Улаанбаатарын Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлалд газардахад бэлэн боллоо хэмээн зарлах нь тэр. Тэгтэл ч миний зүрх хурдан хурдан цохилж эхлэв. Эх орондоо буцаж ирлээ. Ээжийнхээ гарыг хоолыг иднэ, найз нартайгаа уулзана гэх мэт бодол толгойд эргэлдэн суутал онгоц газардлаа. Онгоц газардав уу үгүй юу хэсэг Монголчууд шууд л босоод хаалганы зүг алхаж эхлэв. Би дотроо гайхаж суутал онгоцны үйлчлэгч бүсгүй тэд нарыг буцаж байранд нь суулган, судлаа босох болоогүйг анхаарууллаа. Дахин 5 минут болов уу үгүй юу, дахиад босоод ирэх нь тэр... Би ч дотроо онгоцоор анх удаа нисэж байгаам байхдаа гэж бодон, бас гайхсхийн байлаа. Яг суудлаасаа босох цаг болоход нь жинхэнэ аймшиг... Миний л мэдэх тэр дүр зураг тодроод ирэв... Автобуслуу чихдэг шигээ бүгд л хурдан гарах гэсэн хүмүүс чихэлдэж гарлаа... Нэлээн боловсон хувцасласан ахимаг насны ах намайг түлхэчихээд урд гараад зогсчихов... Онгоцноос гарахаа хүлээж зогстол манай эгнээний буюу зүүн гар талд зогсож буй хүмүүс энэ хажуу талынх нь яваад манай эгнээ явахгүй байна шдээ гэсэн инээдтэй яриа сонсогдов... Онгочноос чихцэлдэн байж арай гэж гарч ирээд пасспортны бүртгэлээр орох гэж оочирлож зогстол ичихгүй урдуур оочир хэд хэдэн бизнесман залуус болон хүүхнүүд дайраад авлаа.... Үнэхээр харилцааны соёл гэдэг юм юу ч алга... /үргэлжлэл бий.../

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

Өдөр болгон би инээдэг ч гэлээ
Заримдаа би гунигтай байдаг
Зүгээр л гунигтай байгаагаа би
Бусдад мэдэгдэхийг үл хүснэ
Бяцхан баясал сэтгэлд төрвөл
Зөөлөн гуниг заавал дагана.
Чи аз жаргалтай байна уу гэхэд
Тийм ээ гэж үргэлж хариулна
Хүмүүс мэддэггүй үүнийг харин,
Шаналал зовлон байж л байдаг.
Олон зүйлийг би хүсдэггүй ч гэлээ
Зарим нь хэзээ ч биелэхгүй биз
Биелэх боломжтой зарим нь ч гэлээ
Хэзээ ч биелэхгүйг би мэднэ.
Бусдаас би инээмсгэлэлийг хүснэ
Хүч чадлыг нь мэддэг учраас тэр
Хэн нэгний бүрхэг тэнгэрт
Нар мандуулах увьдастай байдгийм
Бүсгүй хүн надруу инээмсгэлэхэд
Хариу би мишээхгүй байж чадахгүй
Учрыг нь мэдэхгүй зарим нь харин
Буруугаар ойлгох явдал зөндөө.
Баргийн юманд гомддоггүй атлаа
Өчүүхэн зүйлд гомдож орхино
Хичнээн ихээр гомдсон ч гэсэн
Харин эргээд уучилж чаддаг би
Бусдыг гомдоохыг хүсдэггүй ч гэлээ
Буруутаад заримдаа гомдоож орхино
Гомдоосноо тэгээд ухаарч ойлговол
Үнэнчээр буцаад уучлалт гуйж бас чаддаг би
Тэгээд дараа нь ихээр гэмшдэг би
Зарим шөнө бүүр нойр үл хүрэх нь ч бий.
Хэн нэгэнд эрхлэхийг би үргэлж хүснэ
Тэгээд бас энхрийлүүлэхийг дандаа хүснэ
Хайраар дутаж үзээгүйдээ тэгдэг биз
Жоохон дутвал би хэцүүдэхээ мэддэг,
Хүмүн бидний амьд явахад
Ус амин хэрэгцээ нь байдаг шиг
Хайр миний амьд явах
Хөдөлгөх хүч болж байдаг.
Эцэг эх хоёртоо маш их хайртай ч
Хэрхэн илэрхийлэхээ үл мэднэ
Заримдаа үгийг нь үл ойшооно
Тэгээд бас тэднийгээ багагүй гомдооно
Сүүлд нь сонсдог байжээ гэж харамсана
Өөрийгөө ухаан суугаагүй байна гэж дүгнэнэ.
Хэн нэгний болчимгүй үйлдэл
Санаа сэтгэлийг минь зовоож орхино
Тэдний төлөө санаа зовож байгааг
Тэд мэддэггүй нь даан ч харамсалтай,
Юунд өөрийгөө зовооно вэ гэж бодовч
Бусдад санаа тавихгүй байж чадахгүй
Гэхдээ заримдаа хэт өөрөө би
Хувиа хичээгч болдог нь үнэн.
Анд нөхөд минь надад хамаатай
Амьдралын чухал хэсэг минь гэж үздэг би
Тэд бүгд сайн явбал даган би баярлана
Харин ганц нь буруутвал би шаналана.

2007 оны 9 дүгээр сар 8

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

An English professor wrote the words:

"A woman without her man is nothing"

on the chalkboard and asked his students to punctuate it correctly.

All the males in the class wrote:

"A woman, without her man, is nothing"

All the females in the class wrote:

"A woman: without her, man is nothing"

PUNCTUATION is powerful!

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

Монгол гадаад сэтгүүлчийн нүдэнд ингэж тусчээ...

Монголын ядуу буурай амьдралын тухай бодит байдлыг дэлхийн хvмvvс ойлгоосой хэмээн Английн сэтгvvлч Дамиэн Даусон бичжээ..

Тэрээр сvvлийн зургаан сарын турш манай орны гэр хорооллын амьдралыг судлан баримтат кино хийж байгаа аж. Бидний тухай гашуун ч гэсэн vнэнийг бичсэн энэхvv нийтлэлийг уншигч танд толилуулъя. Миний бие сvvлийн зургаан сарын турш Монголоор аялан явж, хориотой наймаа болон тэдний ядуу буурай амьдралыг харуулсан баримтат кино хийж байгаа юм. Єнгєрсєн сард кино оператор бид хоёр хотын хvн амын 80 хувь нь орших “гэр хороолол” хэмээх газрыг ихээр сонирхсон билээ. “Гэр хороолол” гэх монгол vндэсний сууцаар нэрлэсэн энэхvv хороолол нь довын хажуугаар энд тэндгvй сvндэрлэн харагдана. Хаа сайгvй Бразили, Индонези улс шиг хvнсний мухлагууд эргэн тойрон тааралдах юм. Монголд євєлдєє хасах 25 хэм хvрдэг аж. Гэр хороололд гоожуурын ус буюу цэвэр, бохир усны сvлжээ гэж vгvй. Зуу, магадгvй мянган хvн модон жорлон, худгаа хамтран эзэмшдэг юм байна. Монгол улс нь 2,6 сая хvн амтай бєгєєд хvvхдийн эндэгдэл 13 хувьтай байдаг аж. Улаанбаатар хот дахь довууд нь нэн ядуу айлын байр сууц тєдийгvй бvр оршуулгын газар нь ч болдог байна. Холоос vл анзаарагдах, нэг хэвийн загвартай, эвдэрч сvйрч, юу ч vгvй цєлмєгдсєн булшнуудыг тойрон байшин, гэрvvд энд тэндгvй дурайна. Хулгайчид болон нэн ядуу хvмvvс тэдгээр булшийг ухан гаргаж, дотор нь байх эд зvйлсийг аваад хар зах болон эртний эдлэлийн дэлгvvрт єгдєг гэнэ. Тэднээс гадаадын жуулчид болон эртний эдлэл цуглуулагчид сонирхсон зvйлээ худалдан авдаг аж. Харин нэн ядуучууд нь амьдрахын эрхээр талийгаачдын авсны модыг тvлш болго н тvлж, хоол хvнсэнд хэрэглэх зvйлээ ч эндээс эрдэг нь хамгийн аймшигтай. Иймэрхvv амьдрал єєр бусад газарт ч байдаг гэнэ. Тэдгээр цєлмєгдсєн булш нь хэдэн арван жилээр хэвтэх аж. Гэр хорооллоор хог хаягдал энд тэндгvй хєглєрнє. Зуны бороотой улиралд vерийн ус довоор урсан хальж эдгээр vлдэгдэл хогтойгоо холилдон тэдний ундны усаа авдаг худаг руу нь цутгадаг юм байна. Vндэсний тєв телевиз нь энэ хавьд байдаг ч vvнийг анзаардаггvй бололтой. Тєрийн болон тєрийн бус байгууллагууд, vндэсний тусламжийн агентлагууд нь ч анхаарал тавьдаггvй гэнэ. Монголын парламент гэх Их Хурал нь тєрийн бус болон бие даасан тусламжийн байгууллагуудад єндєр татвар ногдуулах хууль мєрддєг аж. Олон улсын тєрийн бус байгууллагаас ирэх ажилчид нь азаа туршин, таагvй орчинд ажиллах нь энд тэдэнд єндєр цалин олгодогтой холбоотой юм. Азийн сангаас явуулсан судалгаагаар арваас дээш насны тэнvvлчин хvvхдийн ихэнх нь бэлгийн замын халдварт євчтэй гарсан байна. Эрvvл мэндийн vйлчилгээ нь авлигад идэгдсэн, удирдлагын бодлого нь буруу хэмээн иргэд нь эсэргvvцлийн жагсаал хийх нь ч олон. Эрvvл мэндийн салбарт очсон тусламжийн мєнгийг хэрхэн зарцуулсан талаархи асуудал босч ирсэн энэ vед Монголын Засгийн газарт саяхан ядуурлыг бууруулах зорилгоор АНУ-ын Мянганы сорилтын сангаас ЗОО-гаад сая ам.долларын буцалтгvй зээл олгожээ. Авлига газар авч буй тус оронд эдийн засгийн байÐ ´ал улам тогтворгvй болсоор байгаа билээ. Тусламжууд ч яахав єгдєг л юм байж, гэхдээ гол асуудал нь 2,6 сая хvн амтай, тєр, нийгмийн харьцангvй тайван тогтвортой энэ улс дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг туйлын ядууралд орж, ихэнх хvн ам нь ингэж зовж зvдрэх учир юунд байна вэ? Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авилга хээл хахуультай холбоотой юм. Уран, алт, зэсээр баялаг энэ орон дэлхийд томоохонд тооцогдох Рио Тинто уул уурхайн компани, мєн Бороо алт, Айвенхоу майонз гэх зэрэг компаниудын сонирхлыг ихээр татаж байгаа аж. Хvн амын 80 хувь нь нэн ядуу амьдралтай байгаа гэнэ. Монгол улс НVБ-ын гишvvн болоод 50 жил болж байгаа билээ. Гэвч хvний эрхийг зєрчсєєр л байгаа аж. Бидний олж мэдсэн нэг баримт бол дєнгєж арав гаруй насны охидууд биеэ vнэлэх нь элбэг байгаа нь vнэхээр эмзэглvvштэй юм.

/Source: terguun.com/

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

Ханилж яваад нөхрөө Зажилж яваад бохио. Залхуугийн гэрт түлээгүй Завхайгийн халаасанд бэлгэвчгүй. Нойтон хүний доодох нь дуугүй. Хонгорынхны эрээн гаднаа Могойн эрээн дотроо. Мал дагавал ам тосдоно Нам дагавал халаас түнтийнэ. Ээждээ эрд гарахыг заах Энхбаярт авилга авахыг заах. Хуурсаар хуурсаар худалч Хулхидсаар хулхидсаар улстөрч. Уур биеийг зовоох Утаа уушгийг зовоох. Үүл буудвал бороо орно Үнэг буудвал вертолёт унана.

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

Хорт хавдартай охины бичсэн нэгэн шүлэг.


Have you ever watched kids

On a merry-go-round?

Or listened to the rain

Slapping on the ground?

Ever followed a butterfly's erratic flight?

Or gazed at the sun into the fading night?

You better slow down.

Don't dance so fast.

Time is short.

The music won't last.

Do you run through each day

On the fly?

When you ask How are you?

Do you hear the reply?

When the day is done

Do you lie in your bed

With the next hundred chores

Running through your head?

You'd better slow down

Don't dance so fast.

Time is short.

The music won't last.

Ever told your child,

We'll do it tomorrow?

And in your haste,

Not see his sorrow?

Ever lost touch,

Let a good friendship die

Cause you never had time

To call and say,'Hi'

You'd better slow down.

Don't dance so fast.

Time is short.

The music won't last.

When you run so fast to get somewhere

You miss half the fun of getting there.

When you worry and hurry through your day,

It is like an unopened gift....

Thrown away.

Life is not a race.

Do take it slower

Hear the music

Before the song is over.

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments


Миний дээр үед бичиж байсан нэг тэмдэглэл байна...

...Би ширээнийхээ ард суугаад цонхоороо харахад нэг л муухай, сэтгэлээр ч унамаар гэмээр, саарал бас зэврүүн харагдана. Миний өрөөний цонх яг төв цэцэрлэг буюу талбайруу харсан уг нь их гоё байрлалтай. Ихэвчлэн би олон цагийг цонхоор ширтэн суугаад гудмаар алхан буй хүмүүсийг ажих дуртай. Энэ удаад хүмүүс бүгд л муухай царайлан, уур уцаартай, хашаа ч юм нэгэн зүгт яаран алхах шиг надад санагдана. Ер нь гадаа цаг агаар муухай байхад хүний сэтгэл санаа адилхан таагүй байдаг ч байж магадгүй. Би цаанаа л, нэг л гунигтай. Миний сэтгэлийг зөвхөн хүмүүсийн барьж яваа элдэв гоё содон өнгөтэй шүхрүүд л чимэх шиг болно. “Гадаа ч ямар муухай хогийн байна аа, нар гараасай” гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Энэ миний өнгөрсөн хэд хоногийн дүр зураг. Сүүлийн хэдэн өдөр бүрхэг, жихүүн, хүйтэн бороо цутгасан тийм л өдрүүд байлаа.
Харин өнөө өглөө намайг нарны гэрэл сэрээх нь тэр. Нар гарчээ. Хурдлан босож нүүр гараа угаасан болчоод дотуур байрнаасаа гарлаа. Хүмүүс жаргалтай гудмаар хөлхөлдөнө. Тэнгэр өөд би харлаа. Цэлмэг тэнгэр л үзэгдэнэ. Тортойх ч үүл алга. Гайхалтай. Алтан нар дулаан элчээрээ нурууг минь илэн таалана. Зөөлөн шившээ салхи үлээх нь улам тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Миний цонхоор нэгэн том мод харагддаг юм. Их том. Хэдэн настайг нь мэдэх юм алга. Ямартай ч хэмжээнээс нь харахад миний насан дээр аав ээж хоёрынхоо насыг нэмсэн ч тэр модны насанд хүрэхгүй байх. Одоо даан ч бүх навчис нь уначаад өрөвдөлтэй харагдаж байгаагаас биш уг нь зуны дэлгэр цагт хүмүүс байнга сүүдэрт нь суух дуртай байдгийм. Нарыг дахиж харсандаа би баяртай байлаа. Явган хүний зам дээр энд тэнд жижиг жижиг шалбааг харагдана. Нөгөө айхтар борооноос зөвхөн энэ л үлдсэн гэхэд хачирхалтай. Яг энэ шалбаагнууд шиг миний сэтгэлд бас бүдэг бадаг гуниг энэ тэнд холхино. Би даарч байна. Өрөөндөө орохоосдоо...

-Амар

Friday, January 18, 2008

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments

Дуучин Дэлгэрмєрєнд зодуулсан Амай тэр тухайгаа бичжээ

Дээгий Синдром

Монголд хvмvvс Согу уухаараа гэнэт зоригтой болж, зарим нь бvvр атаман болох сонирхол бий болдог уламжлал тогтоод нэлээд удаж байгаа билээ. Ийм тєрлийн євчнийг би “Дээгий Синдром” гэж нэрлэхээр болсон юм. Ихэнх тохиолдолд єєртєє итгэлгvй хvмvvс бага зэргийн Согу балгахад арслангийн хvч орсон мэт сэтгэгдэл тєрж, тvvнийгээ бусдад vзvvлж байр сууриа дээшлvvлхийг хvсдэг юм.Хvч орж байгаа биш зvгээр адрэналин ихсэж байгаа юм шvv дээ! Жvжиглэх тохиолдол ч бий. Согу (Согтууруулах Ундаа) амссан хvн тэгж авирлах нь байдаг л зvйл гэж Монголын болон Африкийн зарим орнуудын нийгмийн оюун санаанд тогтсон байдаг тул, vvгээр далимдуулан энгийн vед хэлж чадахгvй байсан зvйлээ хэлэх, ємнє нь айдаг байсан хvндээ томрох боломж олдсон мэт санагддаг юм.

Хэрвээ оролдлого амжилтгvй болбол маргааш нь
– Харин тиймээ, найз нь жоохон согтуу байсан юмаа! Гээд тайлбарлачиж болох юм чинь. Хєгжилтэй орнуудад хvмvvс энэ байдлаасаа салж, синдромийг нийтээрээ жигшдэг нь харагддаг юм. Хэн нэгэн намба алдах юм бол бусдын ємнє байр сууриа буцааж сэргээн гэж байхгvй! Би цєєхєн хэдэн найзтай бєгєєд, тэдний дунд ийм маягаар намба алдсан хvнтэй буцаж хэзээ ч харилцаагаа сэргээдэггvй юм. Согу амсаад агсам тавидаг хvмvvсийг би хамгийн аймхай, хулчгар гэж боддог. Энгийн vед дургvй хvндээ хуурай агсам тавиж санаа бодлоо чєлєєтэй хэлэхээс айдаг тул, зєвхєн Согу-гаар халхавч хийн арслангийн хvчийг эдэлдэг юм. СОГУ хэрэглээд Атмаан болох сонирхол тєрдєг явдал дундаас доод тvвшинд байдаг гэж боддог хvмvvс байвал андуурч байна! Нийгмийн ёс суртахууны элит болох урлагийн ертєнцєд бас ажиглагддаг нэг жишээг бичихээр шийдсэн юм.

Энэ удаад “Миний тухай ” буландаа хэдэн жилийн ємнє болсон явдлын талаар бичиж зарим нэг хvмvvсийн сонирхож байсан асуултууданд хариулая гэж бодсон юм. 2004 оний 10 сарын сvvл ч. Би тухайн vед хєгжмийн студиогоосоо гадна “Agency 21” гэдэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг промошн агентлаг ажилуулдаг байсан юм. Тэр нэгэн єдєр Сухбаатарын талбай дээр хамт ажилдаг залуусынхаа хамт маргааш зохион байгуулах гэж буй Скаутын холбооны vйл ажилгааны бэлтгэл ажил, тайзыг засч байв. 12 цаг дєхєхєд, би маргааш єглєє нь ажилаа сайн явуулхын тулд бусдаас эртхэн харихаар шийдлээ. Зам зуураа Чингис зочид буудлын 5 давхарт байсан “Мэдуза” клубээр ороод юу болж байгааг хараад гаръя гэж бодлоо.

Дотор ороход миний найзуудаас хэн ч байсангvй, Баарны урд суутал удалгvй Дээгий над дээр ирлээ. Тэрээр хажууханд ширээн дээр ямар нэгэн баяр тэмдэглэж байгаа бололтой нэлээд олуулаа байлаа. Дээгий нээх согтоогvй байсан ч яриан дундаа намайг сурдvvлэх гэж оролдож байгаа нь мэдэгдэж эхэллээ. Дэлгэрмєрєнг би сайн уран бvтээл хийж чаддаг гэж боддог, гэхдээ хаа явсан газраа асуудал болж байдаг тийм тєрлийн хvмvvсийн нэг гэж боддог байсан тул, анх урлагт хєл тавихаас тvvнтэй зєвхєн мэндийн зєрvvтэй байдаг байлаа. Уран бvтээл хийгээд 6-7 жил болох хугацаанд хоорондоо мэндийн зєрvvтэй байсан хvн , тэр єдєр гэнэт надтай харицдаг, найзууд юм шиг болсон нь нєгєє л СОГУ-ний гайхамшиг байлаа.
-Чиний хийгээд байгаа транс хєгжмийг чинь би саяхнаас ойлгож эхэлсэн. Гоё юм байна лээ. Тэрээр яриа єдєж эхлэх vед, би маргааш чухал ажилтай байсан тул удалгvй явах тухай бодож байлаа. Тэрээр транс хєгжмийн тухай яриж байснаа
-Би Монголдоо дээгvvр шvv! Хэрвээ чи надтай хамтарч ажилбал бас нэр хvндтэй болно!
- Би тэгтлээ од болоод байх хvсэл байхгvй байна.
- Хэрвээ чи миний XXX. дууг орчин vеийн транс стилийн болгох юм бол Монголд хvн бvр чамайг мэддэг сонсдог болно шvv дээ!
-Трансийг хvн болгон сонсох албагvй! Мэдэрдэг хvмvvс л сонсог. Би харицахыг хvсэхгvй байгаа хvмvvстэй муухай харицдаггvй ч, огт сонирхолгvй байна гэдгийг мэдрvvлхийг хичээдэг юм.
-Чи миний XXX Дууг шинэ жилээс ємнє рэмикс болгох уу? гэж шахаж шаардсан хандлага илэрч эхэллээ, улмаар
– Чи миний XXX Дууг транс болгоно шvv! гэж атаман харцаар сvрдvvлж хэллээ.
- Надад зав байхгvй!
- Чи шинэ жилийн ємнє хийхгvй юу?
- Би шинэ жилээр Америкт байх болно.
Гэнэт тэрээр толгойгоороо дух руу мєргєлєє. Би баарны босоо сандал дээр сууж байсан бєгєєд, тэрээр зогсож байхдаа миний толгойноос бага зэрэг єндєр байлаа. Зvгээр сууж байхад гэнэт мєргєсєнд би манарч, vнэхээр их гайхлаа. Урлагийн хоёр хvн сууж байснаа гэнэт ийм юм болсныг тэр хавийн хvмvvс ч гэсэн анхаарч эхэллээ.
-Чи яаж байнаа?
-Яадийн! Тухайн vед тэрээр маш олуулаа байсан бєгєєд хэрвээ би дотор хариулж зодолдох юм бол тэнд байсан бусад халамцуу найзуудаас хэдэн шил толгой дээрээ авна гэдгийг мэдэж байлаа. Би заалнаас гарлаа. Тэр хойноос нэг найзын хамт над дээр ирлээ.
-Хоёулханаа уулзчий! гэж хэлэх vед миний нvдний дээгvvр хvнд оргиж эхэллээ. Тухайн vед миний духны хєндий цємєрсєн гэж би мэдээгvй байлаа. Гадаа гарахад тэрээр пиджака тайлаад шууд нvvр лvv цохилоо. Тэгэж байх зуур миний зvvн нvдний хавьцаа маш хvчтэй цохилт ирсэн тул гэв гэнэт харанхуйлж эхэллээ. Хамар хугарсан байсан тул маш их цус алдаж зогсож чадахааргvй боллоо.
Би зодооноос салж яаралтай эмнэлэг явах хэрэгтэй гэж бодоод зам руу гvйлээ. Тэрээр хойноос
– Чамайг алж байж сална! гэж хашгираад vлдлээ. Замын унаа барих гэж оролдсон ч биеэрээ дvvрэн цус асгаруулсан хvнийг авах хvн байсангvй. Замын дагуу гvйсээр автуусны буудлын саравчинд ороод талбай дээр байгаа найзууд руу залгаж намайг авахыг хvслээ. Тэд хэдхэн минутийн дотор ирж намайг гэмтлийн эмнэлэг рvv хvргэж єглєє. Зvгээр явсан найз нь ийм болсныг хараад тэд ч шууд хариу авахийг хvсч байлаа.
-Энэ асуудалд ороод хэрэггvй! Яаж ч байсан маргаашийн чухал ажлыг та нар амжилттай дуусгах хэрэгтэй! гэж анхаарууллаа. Би хэдийгээр асуудалтай болсон ч миний хамтран ажилласан тэр байгууллагын ажлыг унагаахыг хvссэнгvй. Тэдний ажил сайн болох ёстой гэж бодож байлаа. Найзууд яаралтай гэр лvv явж Аав Ээж хоёрийг гэмтэл дээр авчирлаа. Би тухайн vед Аав Ээж хоёрын юу мэдэрч байгааг тєсєєлж байлаа. Хэзээ ч хvмvvстэй асуудалд орооцолддоггvй хvv нь шєнє дунд гэмтэлд хvргэгдсэн гэсэн мэдээ сонсоод маш их сандарч сэтгэл санаа нь цочирдсон байх. Гэмтлийн хvлээн авахын орон дээр эмчийг хvлээж нэлээд хэвтлээ. Би Согу хэрэглээгvй байсан бєгєєд тухайн vед намайг vзсэн эмчээс Согу ханхалж байлаа? Жижvvрийн цагдаа хэрэг бvртгэх гэж ирлээ. Би маш их цус алдаад юун хvнтэй ярих гэж бодож байлаа. Аав Ээж єрєєнд орж ирэхэд би маш бvруутай гэж єєрийгєє зэмлэлээ. Тэд ямар бvруу зvйл хийсэн гэж шєнє дунд босч намайг гэмтлийн эмнэлэг дээрээс олох вээ! Эмнэлэгийн анхны туслалцааг vзvvлсний дараа
– Гэмтэлд ор байхгvй 1 дvгээр эмнэлэг руу яв гэлээ. Аав Ээжтэйгээ цаг орчмын дараа 1 эмнэлэгт иртэл бас л адил. Оргvй! Шєнє дунд Ээж танил хvмvvстэйгээ холбоо барих гэж хичээж байх зуур би Аавынхаа євєр дээр дээшээ харж хэвтлээ. Аав надруу харж суухдаа загнах гэж хичээсэнгvй, намайг єєрийн бvруугаас болж хvнтэй зодолдохгvй гэдэгт итгэлтэй байсан юм. Би хэзээ ч хvмvvстэй муудалцаад байх сонирхолгvй гэдгийг мэдэж байсан тул, гэрийхэн клуб орохыг хориглодоггvй байлаа. Ээж арай гэж холбоо тогтоож намайг буцаад гэмтэл руу хvргэлээ.
Монголд бvх зvйл танилаар явдаг нэг жишээ энэ байлаа. Цус алдаад байгаа хvнийг гэмтлийн эмнэлэг авч чадахгvй гэж байснаа даргын цохолтоор л ор олдлоо. Харин ээж аав хэдэн хvний гарыг цайлгах єрєнд орж эхэллээ. Ачийг ачаар гэдэг хууль манайд маш хvчтэй vйлчилдэг юм шvv дээ! Ялангуяа Шєнє дунд залгасан юм чинь онцгой хариу барих хэрэгтэй юм ! Жижvvрийн цагдаа хэрэг явдлын талаар тэмдэглэл авлаа. Маш их тариа, тарьж эм єгсний дараа Ээж эмнэлэгт сахиж vлдэхийг хvссэн ч би
– Та гэртээ харьж амар би зvгээрээ! гэж ятгаж байж хариуллаа. Аав Ээж гэж ямар агуу хvмvvс байдаг тухай би єдєр бvр боддог юм. Єглєє сэрэхэд манай тасагт 5 хvн хэвтэж байсан бєгєєд vvдээр янз бvрийн сэтгvvлчид шагайж
–Энд Амай байна уу? гэж асууж байлаа. Зарим хvмvvс намайг продюсэр гэдгийг мэдэхгvй Дуучин Амай гэж нэрлэж байлаа. Аль нэг сонин дээр Дуучин Амай зодуулсан гэж бичсэнээс хойш єнєєг хvртэл Дуучин Амай гэсэн нэрнээс салахгvй байгаа юм. Магадгvй ирээдvйд дуучин болохыг бэлэгдсэн ч юм билvv. Зэээ.

Тэд миний жинхэнэ нэр Золбаяр гэж мэддэггvй байсан тул ямар нэгэн танил эмч нараас Амай нэртэй євчтєн байгаа гэж асууж байгаа нь коридорт сонсогдож байлаа. Эмч нар ч гэсэн Амай гэсэн нэр євчтнvvдийн нэрсийн дунд байхгvй байнаа гэж хариулж байлаа. Тэд тасагт орж ирэхэд бvгд л ямар нэгэн гэмтэлтэй байсан бєгєєд миний дух цємєрсєн, хамар хугарснаас болж нvvр тэр чигээрэ хавдсан, танигдхааргvй байлаа. Гэрийхэн яаралтай эмчилгээний тєлєвлєгєєг гаргаж эхэлсэн бєгєєд энэ хэргийг шийдвэрлvvлхээр тэр єдєртєє 2 ємгєєлєгч хєлсєлж авлаа. Маргааш нь намайг Монголын хамгийн чанартай, бас vнэтэй хувийн эмнэлэгт аваачин нvvр заслын шинжилгээ, зураг авалт мэс заслын хуваариудыг гаргууллаа. Монголдоо Номэр нэг Оюун эмчийн бvрэн хяналтанд орлоо. Хvvгийнх нь зvс царайнд гэмтэл учруулсанд Аав Ээж хоёр маш их харамсаж байлаа. Урлагт ажилдаг хvний хувьд миний сэтгэл санаа зовж, мэс заслын vр дvн хэрхэн болох тухай бодож байлаа. Тухайн vед нуурны хавдар бага зэрэг буурч духны хавиар том хєндий бий болсон нь илт харагдаж, хуруугаараа хvрэхэд хєндий мэдрэгдэж эхэллээ. Зvvн нvдний хараа бvрэнхий болсон байсан тул мэс заслуудыг дуусгасны дараа нvдний эрчимт эмчилгээ хийлгэхээр боллоо. Нэг доор маш олон гэмтлvvдийг эмчлэх аргагvй тул, дэс дараалал гаргалаа. Хамгийн эхний мэс засал нь хамрыг сэргээх байлаа. Жирийн vед тус газар нь євчин намдаагч хийгээд эмчилдэг бол, минийхийг бvрэн Наркозонд оруулж байж хамрийн бvх хэсгvvдийг буцааж хийхээр боллоо. Наркозонд ороход хvн маш мартамхай болдог туршлага ємнє байсан бєгєєд энэ удаад илvv мартамхай болсон байх.

Энэ эмнэлэг маш vнэтэй байсан ч эрvvл мэнд тэр тусмаа гоо сайханд хэдийг ч зарцуулсан багдана гэж бодож байлаа. Монголд ийм чанартай єндєр зэрэглэлийн эмч нар ажилдагт би баяртай байлаа. Намайг эмчилсэн бvх буянт эмч нартаа баярлалаа! Мэс заслаас сэрээд хамраараа амьсгалж чадахгvй байна гэдэг хамгийн хэцvv. Хувийн эмнэлэгт эхний мэс заслаа дуусгаад буцаад гэмтэл руу шилжvvллээ. Миний духны яс цємєрсєнийг хэрхэн сэргээх тухай Гэмтэлд болон Хувийн эмнэлэгт бас ярилцаж байлаа. Хамгийн айдас тєрvvлсэн шийдвэр нь чихний хойгуур зvсэлт хийж байгаад СКАЛП-ийг урагш хуулж духний ясийг нєхєх тухай ярилцлаа. Тєсєєлдє! Толгойны арьсийг бvхлээр нь хуулаад тэгээд ясанд мэс засал хийнэ! Бид ярилцаж байгаад энэ шийдвэрээс татгалзлаа. Хэтэрхий том сорив vлдэх байсан тул духны тэр гэмтсэн хєндийг пластик биетээр нєхєхєєр боллоо. Рэнтгэний зурган дээрээс илvv хvчтэй цохисон бол тархинд яс орж магадгvй мэдрэлийн євчтэй хvн болох байсан тухай эмч нар хэлж байлаа. Бага ч болов аз таарлаа гэж бодлоо. Удалгуй духны гэмтлийг сэргээх 3 удаагийн мэс ажиллагааг дуусахад тэрхvv хєндий багассан байлаа. Дахиаад хийх нь зvйтэй гэж байсан ч би тэсээгvй юм. Одоо харамссаар!

Улмаар 1 эмнэлэгийн нvдний тасагт шилжvvлэх vед харааг сэргээхээр єдєр бvр 8 цагт зvvн нvд руу тариа тарина. Тухайн vед єдрийг Тарианы ємнє, Тарианы дараа гэж хуваадаг байлаа. Єглєє эмчийн єєдєєс харж суугаад, эмч
– Дээшээ хар! Гээд нvдний угаар хойд хєндий хvртэл зvvг шигдуулж байж тарина. Яг л там гэсэн vг. Тариагаа тариулчаад шинэ єдєр эхэлж байгаа мэт сэтгэл тєрнє. Хэрвээ миний зvvн нvдний бvдэгрэлт сайжрахгvй бол гэрийхэн Орос руу, Эрхvv хотын нvдний том эмнэлэг руу авч явахаар бэлдээд, тэнд эмчилгээнд бичvvлэхээр танилуудаар хєєцєлдvvлж байлаа. Насан туршдаа хараагаа алдвал яанаа гэж сэрэмжилж байсан байх.

Манай гэрийхэн энэ бvх эмчилгээ, мэс ажлуудын vеэр хууль цагдаагаар явахыг хvсэхгvй байлаа. Яаж ч байсан намайг буцаагаад сэргээе дараа нь хууль цагдаа болъё гэлээ. Энэ явдал болсноос хойш урлагын зарим хvмvvс холбоо барьж хоёр залуу уран бvтээлчид ийм асуудал гарсанд харамсаж байгаагаа илэрхийлж байлаа.

Тухайн vеийн хэвлэл мэдээллийн албаныхан энэ асуудлыг сенсаци болгох vvднээс намайг нас барсан, нvд нь сохорсон, янз бvрийн шинэ мэдээлэл болгон цацаж байсан юм. Миний хувьд хvмvvст єєрийгєє уран бvтээлээрээ таниулах хvсэлтэй байсан ч “Дээгий Синдром”-оос болж намайг зодуулсан, гэмцэн дуучин Амай гэдгээр зарим хvмvvс санаж vлдсэнд харамсалтай байна. Хэрэг явдлаас хойш 3 дахь єдєр Дээгий гэмтэл дээр ирэхдээ Уучлал гуйж байсан ч, тухайн vед би тvvнтэй ярих хvсэлгvй байна. Бvх асуудлыг хуулийн дагуу шийдэх байх гэж хариуллаа. Тус хэрэг болсон дvvргийн цагдаагын газар мэдvvлэг єг гэж тухайн хэргийг авсан байцаагч дуудлаа. Эмнэлэгт байхад над дээр бас байцаагч ирж байцаалт авж байсан бєгєєд эмнэлэгт байсан 45 хоногын хугацаанд Баянзvрх дvvргийн цагдаагын газар 4 удаа очсон байлаа. Бvх явдлын талаар мэдvvлгээ єгж хэрэг явдал хэрхэн єрнєж байгааг асуухад, тэр явдлаас хойш 45 хоногт Дээгийгээс ганц ч мэдvvлэг авч чадаагvй байсан юм. Эсвэл!

Гэмтэлд хэвтээд хэд хэдэн мэс ажлууд хийлгэсэн хvн 4 удаа цагдаа дээр очсон байхад хэрэгтнээр татагдах хvн ганц ч мэдvvлэг єгєєгvй байсанд бид гайхаагvй юм. Монголд хэргийг замхруулах амар шvv дээ! Прокурорын газарт энэ тухай мэдэгдэхэд, надаас ємнє Дээгий очоод уулзсан тухай бас мэдэж авлаа. Цагдаа Прокурор хоёр нэг талд байдаг тохиолдол ховор шvv гэж бодож байлаа. Манай Аав Ээж ч бас танил талаараа явах боломжууд зєндєє байсан ч бид хамгийн тvрvvнд гэмтлийг сэргээх нь зvйтэй, тэр vед элдэв зvйл хийгээд хэрэггvй гэлээ. Дэлгэрмєрєн тэр 45 хоногийн хугацаанд єдєр бvр надтай утсаар ярихийг оролдож, янз бvрийн буруугаа ойлгож гэмшсэн мэссэжvvд бичиж, хувийн эмнэлэгт мэс заслын дараа хэвтэж байхад ч уулзахыг хvссэн ч би татгалзсан юм.

Зvв зvгээр хэнд ч асуудал болохгvй явж байсан хvн 3-4 мэс засал хийлгээд 10 хоног нvд рvvгээ тариа тариулж, 45 хоногын турш єдєр бvр эм тариа, дуслууд хийлгэж байсанд би итгэхгvй байлаа. Яагаад? Тэр vедээ “Дээгий Синдром” гэж хариултийг оллоо. Энэ бол Монголд байгаа том асуудал шvv дээ! Vvнийг нийтээрээ ярилцаж, шийдвэрлэх хэрэгтэй юм! Харин Дэлгэрмєрєн тухайн vед єєрийнхєє тайлан тоглолтоо хийнэ гэж бvх тв, сонин, радиогоор ярилцлага єгєхдєє
–Бид зvгээр бага зэргийн муудалцсан юм, одоо найзууд болсон гэсэн мэдээлэл тарааж байсанд гэрийхэн дургvй байлаа. Найзууд ч гэсэн тvvнийг гадуур Баараар хэсэхдээ мундаг зодоонч, баатар болсон байна лээ гэж байлаа. Тэрээр намайг ямар их євдєлт мэдэрч байгааг тєсєєлєєчгvй клубvvдээр хэсч байлаа. Ганц духны гэмтсэн хєндийд пластмас хийх гэдэг ямар хэцvv байсныг мэдэрсэн бол шаал єєрєєр ярих байсан байх.

Миний энэ явдалд зєвхєн гэрийхэн ч биш найз нєхєд, хамаатан садангууд хувийн амьдрал ажилаа алдан байж намайг сахих, хоол унд зєєх, эм тариа олох гээд нэлээд их ажил болж байлаа. Єдєр бvр 3-4 удаа эмнэлэгт намайг эргэнэ гэдэг ямар их цаг зарцуулах билээ!
Манай гэр бvл ямарваа асуудлийг хоорондоо маш сайн ярилцаж байж шийдвэрлэдэг тул тухайн явдлын талаар ярилцлага єгєхгvй байхаар шийдсэн юм. Бvх юм хуулийнхаа дагуу яваг гээд. Тухайн vед Дээгий хуулийг єєртєє эргvvлэх гэж оролдож байсан ч би маш тайван байлаа. Харин Ээж маань тэсэлгvй энэ явдлын талаар сонинд Дэлгэрмєрєнг харааж зvхэхгvй гагцхvv хvvгийнхээ эрvvл мэнд зvс царайнд хохирол учирсанд харамсаж байна гэж ярилцлага єгсєн юм. Тухайн vед сэтгvvлчид энэ талаар надаас ярилцлага авахыг хvсч байсан ч би татгалзсан юм. Ямар сайндаа
– Чиний уран бvтээлийн талаар ярилцлага авъя! гэж ирээд ярианы дундуур Дээгий гэсэн сэдвийг сєхєж байлаа. Би уран бvтээлч хvн тул тухайн vед хоёр хvний хоорондын асуудлыг тэгтэл дэлгэхийг хvссэнгvй. Манай ихэнх сонингууд дээр хvмvvс бие биентэйгээ хэрэлдэж байгааг хараад дургvй хvрдэг юм. Тэр олон хvн хувийн асуудлаа дэлгэлгvй хоорондоо шийдэхгvй!

Миний Америк явах ажил тэр чигээрээ унаж эхэллээ. Гэхдээ шинэ жилээр Монголд байх хvсэл байсангvй, хvн болгон намайг хараад Дэлгэрмєрєн та хоёр гээд эхлэх байсан. Америкийн визанд орох нэлээд тєвєгтэй, 3 сарын ємнєєс оочер захиалах хэрэгтэй. Тэгээд яг заасан єдєр заасан цагт очих ёстой. Миний хугацаа ирсэн байсан тул би эмчилгээгээ дуусгаад визанд оръё гэсэн саналыг Америкийн элчин сайдын яам татгалзаж товолсон цагтаа л ирэх ёстой гэлээ. Дараагийн оочер авахад дахиад 3-4 сар хvлээнэ. Азаар бvх мэс заслуудыг дуусгасан байсан тул бага зэргийн хавдар, хєхрєлттэй эмнэлэг дээрээс консул дээр шууд ороход тэд гайхаж, жирийн vед 5 хоногийн дотор хариу єгдєг бол миний тохиолдолд 10 гаруй хоног болж байж дахин ярилцлаганд орсон юм. Зодоонч гэмт хэрэгтэн шиг царайтай визанд ороход юу нь сайн байх билээ. Гэхдээ виза авлаа. Консул пасспортын хамт миний тухай сvvлийн vед гарсан сонингийн хуулбаруудыг єглєє. Элчин сайдын яам визанд мэдvvлэг єгч буй хvн бvрийн талаар ийм мэдээлэл цуглуулдагыг сайн ойлголоо. Визатай болсон тул яг хэзээ явах нь гол биш боллоо. Гэхдээ аль болох шинэ жилийн ємнє явбал.

Би эмнэлэгээс гараад гэртээ байх vедээ гэрийхэнтэйгээ асуудлыг яаж шийдвэрлэх тухай байнга ярилцаж байлаа. Бидний судалснаар ийм тєрлийн гэмт хэрэг онцгой хvндэд ордог тул 3-5 жилийн ял оноохоор байлаа. Тухайн vед Дээгий єдєр бvр СМС бичиж. Єєрийн амьдралын зовлон, дvv, аав ээжийнхээ тухай бvхнийг ярьсан байсан тул бид гагцхvv уучлах эсэхийг шийдэх л vлдсэн байлаа. Аав Дээгийгийн аавтай нь хvртэл уулзаж ярилцаад тvvнийг шорон руу явуулах нь тийм ч зєв шийдвэр биш гэж шийдлээ. Би хvнд муу санадаггvй, уучилж чаддаг. Хvн дотроо уур хадгалах нь тухайн хvнд єєрт нь муу гэж боддог.

“Дайснаа Уучил, Нэрийг нь Бvv Март” гэдэг философийг би дагадаг юм. Яаж ч байсан уг явдлаас хойш гарсан мєнгєн хохирлийн тєлvvлэх ёстой гэж vзлээ. Хvний нvдэнд єртєхєєргvй Дээгийтэй уулзлаа. Би тvvнийг шоронд хатаах сонирхол байхгvйгээ ч хэллээ. Тэрээр 7 сая тєгрєгийг тєлєхєєр боллоо. Сvvлд тэрээр ажил дээр ирэхдээ мєнгє авчирсан бєгєєд, би сvvлд элдэв асуудал гаргаж магад гээд ємгєєлєгчийн хамт уулзлаа. Тэрээр эхлээд 4 сая тєгрєг тєлье, дараа нь 3 саяыг єгье гэлээ. Би цаасан дээр тэр бvхнийг бичvvлээд ємгєєлєгчид нэг хувийг нь єглєє. Маш олон жижиг дэвсгэртvvд байсан бєгєєд тоолох гэтэл
–Хэрэггvй! Бvрэн байгаа ! гэлээ. Би сvvлд тэр мєнгийг тоолоход 3 сая 700 мянган тєгрєг єгсєн байлаа. Тухайн vед хулихдаж байгаа юм чинь, дараа дахин тєлбєр авах тухай бодлоо орхилоо.
Гэрийхэн тэр мєнгийг гэртээ оруулахгvй гээд, миний энэ бэрхшээлтэй vед тусалсан хvн бvрт хvртээхээр тараалаа. Эмч нар, ємгєєлєгч, эмчилгээ, надад тусалж байсан хvмvvс гээд бvгдийг нь тараалаа. Ийм тєрлийн асуудалд ороход ямар их хvний туслалцаа хэрэг болдгийг тухайн vед л ойлголоо. Гэтэл шуух хурал дээр
– Тухайн хэрэг болоход гарсан зардлыг баримтжуулсан байх ёстой гэж заасан байдаг гэсэн! Зарим хvмvvс єдєр бvр эргэлт хийхэд зарцуулсан автуусны билетээ хvртэл цуглуулсан байдаг гэсэн. Vнэхээр єрєвдєлтэй.
Монголд хохирогч биеэрээ болон хєрєнгє мєнгєєрєє бас давхар хохирдог юм шvv!

Миний хувьд тэр мєнгийг нь гарсан зардалдаа зориулсан боловч сэтгэл санаа, євдєлт, алдсан цаг хугацаа, гэр бvлийн тэр их хvч хєдєлмєр, цаг зав бvгд хохироод єнгєрсєн юм. Би хэдхэн найзууддаа, мэдэгдээд эмнэлэгээс гараад удалгvй Америк явлаа.

Шинэ жил єнгєрєєд буцаад ирэхэд миний олон танил, тэгээд урлагийнхан тэр чигээрээ надаас нvvр буруулсан байсанд би гайхаж байлаа. Яасан гэж? гэсэн асуулт гарч ирлээ. Сvvлд мэдсэнээр Дээгий намайг явсны дараа таарсан бvх хvндээ
– Би Амайг Америк явуулсан, миний тоглолтын бvх ашгийг хуу хамаад явсан гэж гайхуулсан байсан. Хvн ямар ч байж болно, гэхдээ ухамсар тvvнийг хvн болгодог юм шvv дээ!
Манай хамаатнууд сvvлд
– Та нар нээх их энрэнгуй, сайхан хvмvvс болох гээд байсан, гэтэл vнэндээ та нар хохироод л vлдлээ шvv дээ! гэж хvртэл хэлж байж билээ.
Тиймээ. Мэдээж Би Дээгийгийн єгсєн 3 сая 700 мянган тєгрєгєєр Америк яваагvй. Тэр мєнгє миний бvх хохирлыг барагдуулж чадахгvй. Гэхдээ бусдад тийм сэтгэгдэл тєрvvлэх гэж хичээсэн нь харагдаж байлаа.

Єнєєдрийг хvртэл зураг авах болгондоо нvvрэндээ учирсан гэмтэл надад сэтгэл санааны дарамт учруулдаг. Би Дээгийд дургvй байх, vзэн ядах ямар ч сэтгэл байхгvй, тvvнийг би уучилсан.
Гагцхvv энэ тэмдэгллийг бичсэнээр хvмvvс энэ явдлын талаар vнэн зєвийг мэдээсэй гэж хvссэн юм.
Мєн энэ явдлаас сургамж авч, ямарваа нэг зvйл хийхдээ сайн бодоорой гэж захих гэсэн юм. Би хэзээ ч хvнтэй муудалцах, зодолдох хvсэл байдаггvй. Айсандаа ч биш!

Тухайн явдал хэрхэн єрнєж болох, дараагийн vр дагаварыг тооцоолж харж чаддагтаа юм!
Хэрэг хийснийхээ дараа уйлж унжин, сєгдєж гуйх ямар сайн байх билээ дээ!
Урьдаас тооцоолж сурцгаая!
“Дээгий Синдром” гэдэг зvйлийг тэвчиж, тиймэрхvv зvйлийг шvvмжилж сурцгаая!

/Амай/

Posted on Friday, July 11, 2008 by Amar Baatartsogt

No comments