Шатаж үхлээ... Дотноосоо ч тэр, гаднаасаа ч тэр ялгаа алга. Бороотой байхад би дургүй, гэхдээ нар шатсан энэ халуун өдрүүдийг тэвчиж гарахад бас л бэрх юм. Хүн гэдэг олон зантайг хэлэх үү... Бороо орохоор сэтгэлд нэг л гунигтай байдаг. Харин энэ халуу шатсан өдрүүд үргэлжлээд байхаар бороо ороосой ч гэж санагдах шиг. Өнөөдөр хоёр цагийн алдад харин бүрхээд агшин зуурын шиврээ бороо ороод амжив. Тэр хооронд харин нар гараасай, дахиад л бороо битгий ороосой гэсэн юм толгойд бодогдов. Хачирхалтай шүү. Хүний учир нь олдохгүй олон зан гэж.