
http://www.youtube.com/watch?v=LU8DDYz68kM
Battle at Kruger хэмээх дээрх бичлэгийг сая үзсэн юм. Надад их таалагдлаа. Гэрийн даалгавраа хийж байгаад жаахан завсарлага авах санаатай компьютерээ нээнгээ нэгэн найзынхаа заавал үзээрэй гэж байсан энэхүү богино бичлэгийг үзэхээр шийдсэн юм. Нэгэн жуулчны хйисэн бичлэг байх бөгөөд дараах үйл явдал Өмнөд Африкийн Крүгэр дархан цаазат газарт өрнөнө. Хэдийгээр 8 орчим минут үргэлжлэх боловч цаана нь ихийг өгүүлжээ. Буффало гэх Африкийн 2 зэрлэг үхэр тугалын хамт голын эрэг дээр "зугаалж" явангаа сүрэг арслантай тааралдана. Харин арслангууд яаж ингээд зүгээр аманд ороод ирсэн бэлэн хоолыг түлхээд гаргахав, тэдэнрүү дайрч бяцхан тугалыг бариад авах нь тэр. Тэрхүү тугал амьдралын төлөө үхэн хатан тэмцэх боловч нэгэнт хазаад авсан арслангийн хүчирхэг амнаас яаж мултарч дийлэх билээ. Гай газар доороос гэгчээр ядаж яваа тугалыг сүүлнээс нь нэгэн матар уснаас үсрэн гарч ирээд зулгаагж аваад булаацалдаж эхлэв. Тэрхүү бяцхан амьтан хоёр хүчирхэг араатны хэнийх нь өдрийн хоол болох бол, хэн нь дийлэх бол гэж би анхаарал тавин үзэж суутал тооны давуугаар арслангууд дийлэв бололтой. Матар ах зүгээр бууж өгсөн үү, эсвэл үнэхээр дийлэхгүйгээ мэдсэн үү тугалыг тавиад явууллаа.... Тун удалгүй бүхэл бүтэн зэрлэг үхрийн сүрэг, хэдэн арав, магадгүй хэдэн зуун үхэр бяцхан тэр тугалыг сүүлийн амьсгаагаа авахаас нь өмнө амжин аврах гэж давхилдан ирлээ. Тэрээр арслангууд луу нэг нэгээр дайрч, хэсэг хугацаанд тэмцэлдсэний эцэст үхэр сүргийн талд ялалт ирж, бяцхан тугалын амь амрагдлаа. Энэхүү бичлэгийг үзэж суухад надад нэгэн зүйл өөрийн эрхгүй санаанд орж ирлээ. Юу гээч? Араатны хаан арслан хэмээх Диснэйн хүүхэлдэйн кинон дээр Симбагийн аав хүүгээ аварч яваад энэ Буффало үхрийн сүрэг дайруулж үхдэг явдал санаад тодхон буув. Хэхэ. За тэр ч яахав, олны хүчээр араатны хаан гэддэг арслангуудыг дийлж байгаа, нэгнийхээ төлөө ингэж хамтаар зүтгэж байгаа нь үнэхээр гайхалтай санагдлаа. Гэтэл хүмүн бид яадаг билээ? Хэт хувиа хичээсэн, бусдыг бодохгүй байгаам биш үү. Адгийн үхэр хүртэл ийм ухамсартай байхад харин бид яаж байна..... ?
0 comments :
Post a Comment