Өдөр болгон би инээдэг ч гэлээ
Заримдаа би гунигтай байдаг
Зүгээр л гунигтай байгаагаа би
Бусдад мэдэгдэхийг үл хүснэ
Бяцхан баясал сэтгэлд төрвөл
Зөөлөн гуниг заавал дагана.
Чи аз жаргалтай байна уу гэхэд
Тийм ээ гэж үргэлж хариулна
Хүмүүс мэддэггүй үүнийг харин,
Шаналал зовлон байж л байдаг.
Олон зүйлийг би хүсдэггүй ч гэлээ
Зарим нь хэзээ ч биелэхгүй биз
Биелэх боломжтой зарим нь ч гэлээ
Хэзээ ч биелэхгүйг би мэднэ.
Бусдаас би инээмсгэлэлийг хүснэ
Хүч чадлыг нь мэддэг учраас тэр
Хэн нэгний бүрхэг тэнгэрт
Нар мандуулах увьдастай байдгийм
Бүсгүй хүн надруу инээмсгэлэхэд
Хариу би мишээхгүй байж чадахгүй
Учрыг нь мэдэхгүй зарим нь харин
Буруугаар ойлгох явдал зөндөө.
Баргийн юманд гомддоггүй атлаа
Өчүүхэн зүйлд гомдож орхино
Хичнээн ихээр гомдсон ч гэсэн
Харин эргээд уучилж чаддаг би
Бусдыг гомдоохыг хүсдэггүй ч гэлээ
Буруутаад заримдаа гомдоож орхино
Гомдоосноо тэгээд ухаарч ойлговол
Үнэнчээр буцаад уучлалт гуйж бас чаддаг би
Тэгээд дараа нь ихээр гэмшдэг би
Зарим шөнө бүүр нойр үл хүрэх нь ч бий.
Хэн нэгэнд эрхлэхийг би үргэлж хүснэ
Тэгээд бас энхрийлүүлэхийг дандаа хүснэ
Хайраар дутаж үзээгүйдээ тэгдэг биз
Жоохон дутвал би хэцүүдэхээ мэддэг,
Хүмүн бидний амьд явахад
Ус амин хэрэгцээ нь байдаг шиг
Хайр миний амьд явах
Хөдөлгөх хүч болж байдаг.
Эцэг эх хоёртоо маш их хайртай ч
Хэрхэн илэрхийлэхээ үл мэднэ
Заримдаа үгийг нь үл ойшооно
Тэгээд бас тэднийгээ багагүй гомдооно
Сүүлд нь сонсдог байжээ гэж харамсана
Өөрийгөө ухаан суугаагүй байна гэж дүгнэнэ.
Хэн нэгний болчимгүй үйлдэл
Санаа сэтгэлийг минь зовоож орхино
Тэдний төлөө санаа зовож байгааг
Тэд мэддэггүй нь даан ч харамсалтай,
Юунд өөрийгөө зовооно вэ гэж бодовч
Бусдад санаа тавихгүй байж чадахгүй
Гэхдээ заримдаа хэт өөрөө би
Хувиа хичээгч болдог нь үнэн.
Анд нөхөд минь надад хамаатай
Амьдралын чухал хэсэг минь гэж үздэг би
Тэд бүгд сайн явбал даган би баярлана
Харин ганц нь буруутвал би шаналана.

2007 оны 9 дүгээр сар 8